Дэд гарчиг
Сумамед (Sumamed)
Pliva Hrvatska d.o.o.
- Эмийн хэлбэр
- Бүрхүүлтэй шахмал
- Олон улсын нэршил
- Азитромицин (Azithromycin)
- Жороор олгох нөхцөл
- Жороор
Тун ба савлагаа
500 мг · 3 шахмал
ЭМД-ийн хөнгөлөлт
Үнийн мэдээлэл одоогоор шинэчлэгдэж байна.
- Азитромицинд мэдрэг бичил биетнээр үүссэн халдвар ба үрэвсэлт өвчнүүд:
- амьсгалын дээд замын болон чих, хамар хоолойн халдвар (фарингит/тонзиллит, , дунд чихний үрэвсэл)
- амьсгалын доод замын халдварууд: цочмог бронхит, архаг бронхит, уушгины үрэвсэл, түүний дотор хэвийн бус эмгэг төрөгчөөр үүссэн үрэвсэл
- арьс, зөөлөн эдийн дунд зэргийн явцтай халдварын шалтгаант үрэвсэл (батгаших эмгэг), ёлом (рожа), арьсны халдварт өвчин (импетиго, хоёрдогч халдвар- дерматоз)
- Лаймын өвчний эхний үе шат (боррелиоз) – арьсны нүүдэллэх улайлтат үрэвсэл (erythema migrans)
- Chlamydia trachomatis-ын халдварын шалтгаант шээсний замын үрэвсэл (уретрит, умайн хүзүүний үрэвсэл).
- Сумамед® эмийг хэрэглэхээс өмнө юу мэдэх шаардлагатай вэ?
- Дараах тохиолдолд Сумамед® эмийг хэрэглэж болохгүй:
- хэрэв та азитромицин, , бусад макролид эсвэл кетолидын бүлгийн эмүүд эсвэл энэ эмийн бусад бүрэлдэхүүн хэсгүүдэд харшилтай бол (хэрэглэх зааврын 6-р хэсэгт заасан)
- элэгний хүнд хэлбэрийн дутагдалтай бол
- хэрэв та эрготамин эсвэл дигидроэрготамин эмийг ууж байгаа бол
- 45 кг-аас бага жинтэй, 12-аас доош насны хүүхэд.
Хэрэглэх арга ба тун
Гаж нөлөө
Фармакодинамик
Фармакокинетик
Эмийн харилцан үйлчлэл
Анхааруулга
Жирэмсэн болон хөхүүл үе
Гишүүн болж бүх агуулгыг уншаарай.
Гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү.
Хэсэг газрын үрэвслийн хариу урвал (Local inflammatory responses)
Үрэвсэл гэдэг нь эдийн гэмтэл үүсгэх чадвартай халдварт эмгэг төрүүлэгч, механик гэмтэл, химийн болон физикийн цочроогч хүчин зүйлүүдийн эсрэг цусны судасны оролцоотойгоор өрнөх дархлааны хамгаалах хариу урвал юм.
Синусит
Хамрын дайвар хөндийн үрэвсэл; ихэвчлэн риносинусит (rhinosinusitis) хэлбэрээр үүсдэг ба гол төлөв аяндаа эдгэдэг. 3 сараас удаан үргэлжилбэл архаг хэлбэрт шилжинэ.
Уушгины үрэвсэл (Пневмони/Pneumonia)
Уушгины паренхим болон завсрын эдийг хамарсан халдварын гаралтай цочмог үрэвсэлт өвчнийг уушгины үрэвсэл гэнэ.
Арьс ба зөөлөн эдийн халдвар (Skin and soft tissue infections)
Арьс ба зөөлөн эдийн халдвар нь арьсны өнгөн хөрс, жинхэнэ арьс, арьсан доорх өөхөн давхаргыг хамардаг олон төрлийн эмгэгүүдийн бүлэг юм.