Тосгуур-ховдлын хориг (Atrioventricular block)
Тосгуур-ховдлын хоригт нь тосгуураас ховдол руу сэрэл дамжихад үүсэх янз бүрийн түвшний эмгэгүүдийг хамруулж үздэг. Хоригийн хэмжээ болон -н шинжилгээнд үндэслэн тэдгээрийг 3 зэрэгт хуваадаг. Тосгуур ховдлын хоригт энгийн дамжуулалт удаашралтаас эхлээд ховдлын орлуулах хэмнэл үүсэхэд хүргэдэг зүрхний бүрэн хоригийг хамруулж ойлгоно.
- Дамжуулалт удаашрах (I зэрэг )
- Завсарлагатай шугамын тасалдал (II зэрэг)
- Бүрэн хориг (III зэрэг)
Өндөр түвшний тосгуур-ховдлын хоригийн үед гемодиманик тогтворгүй болдог учир ихэвчлэн шинж тэмдэг илэрнэ. Тиймээс шалтгааныг олж, эмчлэх зайлшгүй шаардлагатай. Эмчилгээний хувьд хоригийн хэв шинжээс хамааран богино хугацааны анхан шатны эмийн эмчилгээнээс эхлээд урт хугацааны суулгах хүртэл олон янз байдаг.
Тосгуур-ховдолын хориг нь зүрхний тосгуур ба ховдолын хоорондын дамжуулалт түр саатах эсвэл бүрэн тасалдахыг хэлнэ. Энэхүү эмгэг нь AV зангилааны түвшинд (Supra-His-Block ), Гиссийн багц эсвэл Таварагийн багцад (Infra-His-Block ) тохиолдож болно.
Сайн тавилантай нарийн QRS бүрдэл бүхий AV зангилааны түвшиний дамжуулалтын эмгэг, эсвэл нэлээд муу тавилантай өргөн QRS бүрдэл бүхий Гиссийн багцаас доош инфранодал эмгэг хоёрыг хооронд ялган ангилдаг.
Дамжуулалтын саатлын хэлбэрээс хамааран -д AV хоригийн янз бүрийн зэргийг ялган таних боломжтой.
- Нэгдүгээр зэргийн AV блок: Дамжуулалтын байнгын удаашрал.
PQ хугацааг > 0.2 сек хүртэл уртассан, бүх P шүд бүрийг QRS бүрдэл дагалдсан.
- Хоёрдугаар зэргийн AV блок: 2 төрөлд ангилна.
- 1-р төрөл (Венкебах): (PP интервалууд тогтмол байна). Түр завсарлаганы хугацаа давхардсан PP хоорондын зайнаас богино байна. Завсарласны дараах зүрхний дахин агшилтын эхний цохилтын PQ-н хугацаа богино дараагийн завсарлага хүртэлх PQ хугацаанаас хамгийн богино нь байна. Энэ үед AV зангилаан (intranodal block) дотор хориг үүснэ.
- I44.0Тосгуур-ховдлын хориг, нэгдүгээр зэрэгAtrioventricular block, first degree
- I44.1Тосгуур-ховдлын хориг, хоёрдугаар зэрэгAtrioventricular block, second degree
- I44.2Тосгуур-ховдлын бүтэн хоригAtrioventricular block, complete
- I44.3Тосгуур-ховдлын тодорхойгүй ба бусад хоригOther and unspecified atrioventricular block
- I44.4Зүүн багцын урд салааны хоригLeft anterior fascicular block
- I44.5Зүүн багцын арын салааны хоригLeft posterior fascicular block
- I44.6
Шалтгаан
Эмнэлзүй
Оношилгоо
Ангилал
Ялган оношилгоо
Эмчилгээ
Тавилан
Эх сурвалж
Гишүүн болж бүх агуулгыг уншаарай.
Гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү.
Зүрх судасны эрхтэн тогтолцооны анатоми (Cardiovascularsystem)
Зүрх судасны эрхтэн тогтолцоо нь цусны судас болон түүнд агуулагдаж байдаг цус, агшилт болон сулралтынхаа тусламжтайгаар цусыг хураах болон түгээх үйлдэл хийдэг булчинлаг эрхтэн болох зүрх гэсэн 3 том эрхтнээс бүтдэг онцлогтой.
Пейсмейкер
Физиологийн үйл явцын давтамж, хурдыг зохицуулагч биологийн (синусын зангилаа, АВ-зангилаа) эсхүл хиймэл өдөөгч; ихэвчлэн зүрхний хиймэл пейсмейкер буюу "зүрхний аппарат" гэсэн утгаар хэрэглэгддэг.
Асистоли
Зүрхний цахилгаан болон механик үйл ажиллагаа 2 секундээс дээш хугацаагаар огт ажиллахгүй байхыг асистоли гэнэ; цусны эргэлт зогсож хэдхэн минутад үхэлд хүргэж болно.
Тосгуурын фибрилляци (Atrial fibrillation)