Гематологи ба цус бүлэгнэлт (Hematology & Haemostasis)
ГематологиАнатоми гистологийн суурь ойлголтуудЦус, дархлаа ба тунгалгийн тогтолцоо
Гематологи нь цус болон түүнийг эмгэгийн тухай судладаг анагаахын шинжлэх ухааны салбар юм. Цус нь эс ба сийвэн гэсэн хоёр хэсгээс тогтдог.
- Цус маш олон тооны үүрэгтэй, эдгээрт
- хүчилтөрөгч болон шим тэжээлийн бодисыг эдүүдэд зөөвөрлөх,
- бодисын солилцооны дүнд үүссэн хорт болон хэрэггүй нэгдлүүдийг тээвэрлэх ,
- биеийн температурын зохицуулгад оролцох,
- цус бүлэгнэлт болон дархлааны хариу урвалд оролцдог эсүүд цусны бүрэлдэхүүн хэсэгт ордог тул дээрх үйл ажиллагаанд мөн оролцдог.
- Цусны бүх эс ясны чөмгөнд голчлон байрлах хематопоэтик буюу цусны үүдэл эсээс үүснэ.
- Цусны эсүүдийг гурав хуваадаг,
- Цусны улаан эс (эритроцит, RBCs),
- Эритроцит нь гемоглобин агуулж хүчилтөрөгчийг тээвэрлэнэ.
- Цусны цагаан эс (WBCS, лейкоцитүүд) Хоёр төрлийн цусны цагаан эс байна: гранулоцит болон лимфоцит.
- Гранулоцитүүд нь төрөлхийн дархлаа тогтолцооны бүрэлдэхүүн тул бактери, мөөг, паразитын эсрэг өрнөдөг дархлааны хариу урвалын гол түлхүүр нь болдог.
- Лимфоцитүүдэд төрөлхийн болон өвөрмөц дархлааны эсүүд орно. Т болон В эсийн гол онцлог нь антиген илчлэгч эсүүдийн боловсруулан илчилж өгсөн антигений эсрэг дархлааны хариу урвалыг өрнүүлдэг.
- Ялтас эс (тромбоцитүүд)
- Ялтас эс миелопоэзийн урьдал эсээс үүсдэг мегакариоцит эсээс тасрах замаар үүсдэг гемостазийн үйл ажиллагааны орлуулах боломжгүй эс.
Цусны үйл ажиллагаа
- Тээвэрлэх:
- Эмгэг төрүүлэгчдээс хамгаалах
- Гемостаз
- Биеийн температурын зохицуулга, дохио дамжуулах, хүчил-шүлтийн тэнцвэрийг хадгалах
Цусны эзлэхүүн
- Дунджаар цус нь насанд хүрсэн хүний биеийн нийт жингийн ∼ 7%-г эзэлдэг .
- Нийт цусны тодорхой хувь нь эргэлтэнд байх бөгөөд энэ нь тухайн хүний нас, биеийн жин, өндөр зэргээс хамаардаг.
- ≥ 35 кг жинтэй хүүхэд, өсвөр насныхан, насанд хүрэгчдэд цусны нийт хэмжээг Надлерийн тэгшитгэлээр тооцоолж болно.
- Эрэгтэй: BV = (0.3669 × H3) + (0.03219 × W) + 0.6041
- Эмэгтэй: BV = (0.3561 × H3) + (0.03308 × W) + 0.1833
- BV: нэг литр дэх цусны эзэлхүүн
- H: биеийн өндөр метрээр
- W: биеийн жин килограммаар
- Дөнгөж төрсөн нярай, нялхас 14 хүртэлх насны хүүхдэд дараах лавламж утгыг ашиглана:
Янз бүрийн насны нялхсын цусны эзэлхүүн | |
|---|---|
Ясны чөмөг
Улаан эсийн шугам: эритроцит
Цагаан эсийн шугам: лейкоцитүүд
Лимфоид эсийн шугам
Ялтас эс
Гемостаз
Анхдагч гемостаз
Хоёрдогч гемостаз
Гемостазыг дарангуйлах & Фибринолиз
Эх сурвалж
Гишүүн болж бүх агуулгыг уншаарай.
Гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү.
Эс (Cell)
Эс бол амьд биеийн бүтэц үйл ажиллагааны үндсэн нэгж. Бүх амьд биеийг эсийн бүтцээс нь хамааруулж эукариот эсвэл прокариот хэмээн ангилдаг.
Хэсэг газрын үрэвслийн хариу урвал (Local inflammatory responses)
Үрэвсэл гэдэг нь эдийн гэмтэл үүсгэх чадвартай халдварт эмгэг төрүүлэгч, механик гэмтэл, химийн болон физикийн цочроогч хүчин зүйлүүдийн эсрэг цусны судасны оролцоотойгоор өрнөх дархлааны хамгаалах хариу урвал юм.
Төрөлхийн дархлаа тогтолцоо
Эмгэг төрүүлэгч бичил биетний эсрэг тэмцэж тэдний халдвараас бие махбодыг хамгаалж буй дархлаа тогтолцоо, тэдгээрт ашиглаж буй химийн бодис, хариу урвал, хариу урвалд оролцож буй эдүүдийг хамгаалалтын гурван шугаманд хувааж үздэг.
Мөөг судлал (General mycology)