Витаминууд нь хүний биеийн бодисын солилцооны хэвийн тэнцвэртэй байдлыг хангахад оролцдог олон төрлийн органик бодисууд бүхий том бүлэг. Цөөн хэдэн бусад нь хүний биед нийлэгждэггүй тул хүн өдөр тутам идэж буй хоол хүнсээрээ тогтмол авч байх шаардлагатай.
Витаминууд нь хүнд шим тэжээл болдоггүй. Тэд бие махбодод маш тодорхой үүрэг гүйцэтгэдэг микро элементүүд юм. Витаминууд янз бүрийн коэнзимийн бүрэлдэхүүн хэсэгт оролцох, чөлөөт радикалуудаас эс, эсийн мембраныг хамгаалах, эсийн дохио дамжуулалт, генийн транскрипцийг идэвхжүүлэх, дааврын нийлэгжилтэнд оролцдог. Витаминыг тосонд уусдаг, усанд уусдаг гэж ангилдаг. Тэнцвэртэй хооллолт нь хүний биеийг витамины дутагдлаас хамгаалдаг. Гэвч хоол боловсруулах замын эмгэгүүдийн үед, хатуу хоолны дэглэм барих үед витамины дутагдал үүсэж болно. Мөн тосонд уусдаг витаминыг нэмэлтээр хэтрүүлэн хэрэглэх үед хордлого үүсэж болно.
Витаминууд
- Тосонд уусдаг витаминууд
- Витамин
- Витамин
- Витамин
Тосонд уусдаг витаминууд
→ Витамин А (Ретиноид-Retinoide)
→ Витамин Д (Кальциферол-Calciferol)
→ Витамин Е (Токоферол-Tocopherol)
→ Витамин К (Питоменадион-Phyllochinon)
Усанд уусдаг витаминууд
→ Витамин C (Аскорбины хүчил - Ascorbic acid)
→ Витамин В1 (Тиамин - Thiamin)
→ Витамин В2 (Рибофлавин - Riboflavin)
→ Витамин В3 (Ниацин - Niacin)
→ Витамин В5 (Пантотений хүчил - Pantothenic acid)
→ Витамин В6 (Пиридоксин - Pyridoxin)
→ Витамин В7 (Биотин - Biotin, Vitamin H)
→ Витамин В9 (Фолийн хүчил - Folic acid, Folate)
→ Витамин В12 (Кобаламин - Cobalamin)
Эс (Cell)
Эс бол амьд биеийн бүтэц үйл ажиллагааны үндсэн нэгж. Бүх амьд биеийг эсийн бүтцээс нь хамааруулж эукариот эсвэл прокариот хэмээн ангилдаг.
Генийн экспресс ба транскрипци (Gene expression and transcription)
Генийн экспресс нь ДНХ-д хадгалагдсан генетикийн мэдээлэл РНХ руу дамжиж, улмаар уураг болон хэрэгжих үйл явц юм. Энэ нь амьд эсийн үйл ажиллагааг тодорхойлдог үндсэн молекулын механизмд тооцогдоно. Энэхүү үйл явц хоёр үндсэн шаттайгаар өрнөдөг. Транскрипц: ДНХ-ийн мэдээлэл мессенжер РНХ (мРНХ)-д хувирна. Үүссэн мРНХ нь тухайн уургийн бүтцийг “загвар” хэлбэрээр хадгална. Трансляци: мРНХ-ийн кодлогдсон мэдээллийг …
Нойр булчирхай (Pancreas)
Нойр булчирхай (НБ) (Eng.: Рancreas, хуучин грек: pánkreas, πᾶν ("pán") - "бүгд", κρέας ("kréas") - "мах") нь уртаашаа хэвлийн дээд хэсэгт хөндлөн байрлалтай эрхтэн юм.