Тебантин (Tebantin)
Gedeon Richter Plc
Эмийн хэлбэр
Капсул
Жор бичих эмчийн ангилал
B, C, D
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Олон улсын нэршил
300 мг · 100 капсул
300 мг · 50 капсул
ЭМД-ийн хөнгөлөлт
Үнийн мэдээлэл одоогоор шинэчлэгдэж байна.
Хэрэглэх заалт
Эпилепси
- Габапентиныг хэсэгчилсэн эпилепси эсвэл насанд хүрэгсэд болон 12 дээш насны хүүхдийн хоёрдогч тархмал эпилепсийн үед нэмэгдэл бэлдмэлээр хэрэглэдэг (фармакодинамик хэсгээс үзнэ үү).
- Хэсэгчилсэн эпилепси эсвэл насанд хүрэгсэд болон 12 дээш насны хүүхдийн хоёрдогч тархмал бус эпилепсийн үед дан эмчилгээнд хэрэглэдэг.
Мэдрэлийн өвдөлтийн хам шинж
- Габапентиныг захын мэдрэлийн өвдөлтийн үед хэрэглэнэ. Жишээ: насанд хүрэгсдэд чихрийн шижингийн шалтгаант мэдрэлийн өвдөлт болон герпесийн дараах мэдрэлийн өвдөлтийн үед өргөн хэрэглэдэг.
Эсрэг заалт
- Бэлдмэлийн найрлаганд үйлчлэгч болон туслах бодист (найрлага гэсэн хэсгээс үзнэ үү) харшилтай тохиолдолд хэрэглэхгүй.