Тенокс 10 (Tenox 10)
Хэрэглэх заалт
- Артерийн даралт ихдэлт
- Архаг тогтвортой зүрхний бах
- Судас нарийслын шалтгаант зүрхний бах (Принцметал бах)
Эсрэг заалт
Амлодипиныг дараах эмгэгтэй өвчтөнүүдэд хэрэглэхийг хориглоно:
- Амлодипин, дигидропиридины уламжлал эсвэл “Найрлага” хэсэгт өгүүлсэн бодисуудад мэдрэг ихэссэн;
- Артерийн даралт буурсан
- Шок, зүрхний гаралтай шок.
- Зүүн ховдолын дамжуулах замын бөглөрлүүд (жишээ нь: хүнд хэлбэрийн гол судасны хавхлагын нарийсал)
- Цочмог зүрхний булчингийн шигдээсийн дараах гемодинамик тогтворгүй зүрхний дутагдал.