Дэд гарчиг
Торас-Денк (Toras)
Denk Pharma GmbH & Co.KG
- Эмийн хэлбэр
- Шахмал
- Жор бичих эмчийн ангилал
- B, C, D
- Олон улсын нэршил
- Торасемид (Torasemide)
Тун ба савлагаа
ЭМД-ийн хөнгөлөлт
- Үндсэн үнэ
- 940 төг
- ЭМД хөнгөлөлт
- 658 төг
- Даатгуулагч төлөх үнэ
- 282 төг
- Торас-Денк 10 нь гогцоонд нөлөөлдөг шээс хөөх эмийн бүлэгт хамаарагдах шээс хөөх, даралт бууруулах үйлдэлтэй бэлдмэл.
- Бэлдмэлийг зүрхний үйл ажиллагааны дутагдлын улмаас бие махбодын эд болон хөндийд шингэн хуримтлагдах үед түүнийг эмчлэх болон урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэнэ.
- Үйлчлэгч бодис торасемид болон түүнтэй ижил бүтэцтэй бодис (сульфонил мочевинууд), Торас-Денк 10-ын найрлага дахь бусад туслах бодисуудад хэт мэдрэг хүмүүс.
- Шээсний ялгаралт хаагдах шинж бүхий (анури) бөөрний дутагдал
- Комбакомын урьдал байдал бүхий хүнд явцтай элэгний үйл ажиллагааны өөрчлөлт.
- Гипотензи (цусны даралт багасах)
- Гиповолеми (бие махбодын цусны эзлэхүүн хэвийн хэмжээнээс багасах)
- Гипонатриеми ба гипокалиеми (цусан дахь натри ба калийн хэмжээ багасах )
- Шээсний ялгаралт саадтай болох (жишээ нь түрүү булчирхайн томролын улмаас)
- Зүрхний хэмнэл алдагдал (сино-атриал хориг, тосгуур ховдлын хориг II ба III зэрэг)
- Хүчил шүлтийн тэнцвэр алдагдах
- Литийн бэлдмэл, амино гликозид, цефалоспорины бүлгийн бэлдмэлтэй хамт хэрэглэх.
- Цусны эмгэг (бөөрний үйл ажиллагааны өөрчлөлттэй өвчтөний цус багадалт болон тромбоцитын тоо цөөрөх)
- Бөөр хордуулах бодисын улмаас бөөр гэмтэх.
12-с доош насны хүүхдийн хэрэглээ:
- Бүрэн судлагдаагүй учирТорас-Денк 10 бэлдмэлийг 12-с доош насны хүүхдэд хэрэглэхгүй.
Хэрэглэх арга ба тун
Гаж нөлөө
Фармакодинамик
Фармакокинетик
Эмийн харилцан үйлчлэл
Анхааруулга
Жирэмсэн болон хөхүүл үе
Бусад мэдээлэл
Гишүүн болж бүх агуулгыг уншаарай.
Гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү.
Жор бичих эмчийн ангилал
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Зүрх судасны эрхтэн тогтолцооны анатоми (Cardiovascularsystem)
Зүрх судасны эрхтэн тогтолцоо нь цусны судас болон түүнд агуулагдаж байдаг цус, агшилт болон сулралтынхаа тусламжтайгаар цусыг хураах болон түгээх үйлдэл хийдэг булчинлаг эрхтэн болох зүрх гэсэн 3 том эрхтнээс бүтдэг онцлогтой.
Бөөр (Ren, Nephros)
Бөөр нь хэвлийн гялтан хальсны арын зайд байрладаг шош хэлбэртэй, цуллаг хос эрхтэн юм. Нэг минутад биеэр эргэлдэх нийт цусны 20% буюу 1200 мл орчим цус бөөрөөр эргэлдэх ба энэ нь өөрийн жинтэй нь харьцуулбал хамгийн их цусан хангамжтай эрхтэн болдог.
Элэг (Hepar)
Элэг нь хамгийн том булчирхай бөгөөд хүний биеийн бодисын солилцооны төв эрхтэн юм. Элэг өрцний эгц дор байрлаж, ихэнх хэсэг нь хэвлийн баруун дээд проекцэд агуулагдах ба зүүн тал руугаа ходоодыг хүртэл нарийссан байдлаар оршино.
Шээсний хүчил ихсэх ба Тулай өвчин (Hyperuricaemia and Gout)
Шээсний хүчил цусанд ихсэх буюу гиперурикемийн улмаас үе хооронд шээсний хүчлийн давс уратын талст хэлбэрээр хуримтлагдан, эмнэлзүйд үений өвдөлт, гэмтлээр илэрдэг эмгэгийг тулай гэнэ.
Тосгуур-ховдлын хориг (Atrioventricular block)
Тосгуур-ховдлын хоригт нь тосгуураас ховдол руу сэрэл дамжихад үүсэх янз бүрийн түвшний эмгэгүүдийг хамруулж үздэг. Хоригийн хэмжээ болон ЭКГ -н шинжилгээнд үндэслэн тэдгээрийг 3 зэрэгт хуваадаг.
Цус багадалт (Anemia)
Цусны эргэлтэнд байх эритроцитын үнэмлэхүй тоо буурах. Шалтгаанаас нь хамааруулан янз бүрээр ангилдаг.