Тосгуурын фибрилляци (Atrial fibrillation)
Тосгуурын фибрилляци (ТФ) нь ихэвчлэн хамгийн түгээмэл тохиолдох зүрхний хэм алдалтын хэлбэр. Энэ нь зүрхний болон зүрхний бус олон эрсдэлт хүчин зүйлүүдийн улмаас тосгуурт эмх замбараагүй байдлаар сэрэл үүсдэг. Тосгуурын фибрилляцийн ихэнх үед эмнэл зүйн зовуурьгүй ч, зарим тохиолдолд зүрх дэлсэх, зүрхний хэм хурдсах (Тахикарди), , амьсгал давхцах, тархины шигдээсний шинж тэмдэг илэрч болно.Брадикарди, тахикардийн үед ховдол, тосгуурын жигд бус агшилтын улмаас муужрах буюу синкопи (eng. Syncope), зүрхний дутагдал (eng. Heartinsufficiency) болох, урьтал зүрхний дутагдал доройтож болзошгүй. Зүүн тосгуурын бүрэн бус агшилтын улмаас цусны урсгал хуйлран (eng. Turbulent flow), бүлэн үүсэх нөхцөлийг бүрдүүлдэг. Энэ нь эмболи тархины шигдээс, бусад тромбоэмболийн эмгэгүүдийн өндөр эрсдэлийг дагуулдаг.
Тосгуурын фибрилляцийг -д жигд бус хэмтэй, нарийн QRS бүрдэл, Р шүд алга болох зэрэг ололтуудад үндэслэж оношилдог. Үе үе тохиолддог (параоксисмаль) тосгуурын фибрилляцийг урт хугацааны ЭКГ (Холтер монитор), тохиолдол-бичлэгийн аппарат (eng. Event recorder) ашиглан оношилно. Зүрхний эхосонографи шинжилгээ зүрхний бүтцийн эмгэг, тосгуурт бүлэн буй эсэхийг нягтлахад чухал.
Цусны хөдлөл зүйн тогтворгүйн шинж тэмдэгтэй өвчтөнд үргэлж яаралтай синхрон кардиоверси (eng. synchronized cardioversion) эмчилгээ хийх хэрэгтэй. Цусны хөдлөл зүй тогтвортой өвчтөний эмчилгээнд антикоагулянт, хэмнэл эсвэл зүрхний цохилтын тоо () зохицуулагч эмчилгээнүүдийг тосгуурын фибрилляцийн шинж тэмдэг, тромбоэмболийн хүндрэлүүдээс сэргийлэхийн тулд ашиглана. Антикоагулянт эмчилгээний хэрэгцээг CHA2DS2-VCs оноонд үндэслэн тодорхойлно. Өндөр эрсдэл бүхий өвчтөнүүдэд антикоагулянт эмчилгээг цус алдах эрсдэл, харвалтын эрсдэлийг бууруулах ач тусыг харьцуулан тооцоолж эмчилгээг хувь хүн бүрд тохируулах нь чухал. Зүрхний цохилтын тоо зохицуулагч (ЗЦТ) эмчилгээ (eng. rate control therapy) үндсэндээ бета хориглогч эсвэл кальцийн суваг хориглогчоос бүрддэг. Харин хэмнэл зохицуулагч эмчилгээ (eng. rhythm control therapy) төлөвлөгөөт синхрон кардиоверси, мөн/эсвэл зүрхний хэм алдалтын эмүүдээс бүрдэнэ. Шинж тэмдэг эмчилгээний үндсэн хувилбар нь хэмнэл болон ЗЦТ зохицуулагч юм. Хэмнэл эмчилгээ кардиоверсиг зүрхэнд бүлэн байхгүйг бататгасны дараа, эсвэл сүүлийн 4 долоо хоногт өвчтөн антикоагулянт уусны дараа хийж болно. Катетер ашиглан, эсвэл мэс заслын аргаар хэм алдалт үүсгэгч эдийг аблаци хийх зэрэг шинэ эмчилгээний аргууд эмчилгээнд тэсвэртэй, эсвэл хүнд хэлбэрийн тосгуурын фибрилляцийн үед хийгдэж байна.
(Өөрөөр тосгуурын жирвэлзэл, чичрэл, тосгуурын трептани гэж нэрлэгддэг, eng. Atrial Flutter) нь тосгуур дотор нэг макро ре-интер тойрог үүссэний улмаас үүсдэг суправентрикулар хурдан хэлбэрийн (Тахиаритм, eng. Tachyarrhythmia). Тосгуурын фибрилляцитай эрсдэлт хүчин зүйл, эмчилгээний төлөвлөгөө төстэй боловч тосгуурын хурд арай удаан, QRS бүрдэл ихэвчлэн жигд хэмтэй, таних тэмдэг болсон "хөрөөний-ир шиг" хэлбэртэй P шүд ЭКГ дээр харагддаг.
Тосгуурын фибрилляци (ТФ) (Atrial fibrillation/Afib)
- Тодорхойлолт
- Тосгуурын фибрилляци Тосгуурт сэрэл эмх замбараагүй үүссэний улмаас тосгуурын жигд бус дутуу агшилтууд үүсдэг .
- Өөр нэршил
- “Тосгуурын жирвэгэнэх хэм алдалт”, “Тосгуурын жирвэгэнээ”, “Тосгуурын мерцани”
Эмнэл зүйн тосгуурын фибрилляци (eng. Clinical Afib)
- дээр бичигдсэн зовуурьтай эсвэл зовуурьгүй тосгуурын фибрилляци.
- Тосгуурын фибрилляци оношийг бататгахийн тулд ЭКГ хамгийн багадаа 30 секундын турш үргэлжилсэн, бүх 12-холболт дээр хийгдсэн байх ёстой.
- I48Тосгуурын чичиргээ ба жирвэгнээAtrial fibrillation and flutter
Тархвар зүй
Шалтгаан
Эмгэг жам
Ангилал
Эмнэл зүй
Оношилгоо
Ялган оношилгоо
Хүндрэл
Эмчилгээ
Эх сурвалж
Гишүүн болж бүх агуулгыг уншаарай.
Гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү.
Суправентрикуляр
Ховдлоос дээрх буюу гадуурх (supra - дээрх, ventricular - ховдлын) гэсэн утгатай нэршил.
Зүрхний хэм алдалт (Arrhythmia)
Зүрхний цохилтын тоо буюу зүрхний давтамж алдагдах (хэт хурдан эсвэл хэт удаан) болон/эсхүл зүрхний цохилт буюу хэмнэл жигд бус болсон тохиолдолд зүрхний хэм алдагдалт (аритм, цаашид ЗХА) үүссэн байна гэж үзнэ.
Зүрх судасны эрхтэн тогтолцооны анатоми (Cardiovascularsystem)
Зүрх судасны эрхтэн тогтолцоо нь цусны судас болон түүнд агуулагдаж байдаг цус, агшилт болон сулралтынхаа тусламжтайгаар цусыг хураах болон түгээх үйлдэл хийдэг булчинлаг эрхтэн болох зүрх гэсэн 3 том эрхтнээс бүтдэг онцлогтой.
Толгой эргэх
Тэнцвэрийн мэдрэхүйд саад учрах үед тохиолдох шинж тэмдэг; нүд, дотор чихний тэнцвэрийн эрхтэн болон проприоцепторуудаас тархи руу ирж буй мэдээлэл зөрчилдөхөд үүснэ. Ихэвчлэн дотор муухайрах, бөөлжихийг дагалдана.
ЭКГ
Электрокардиографи – Electrocardiography
