Урсобил 500мг (Ursobil 500mg)
- B, C, D
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд,
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлэгүүд,
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулагдсан.
Хэрэглэх заалт
УРСОБИЛ нь идэвхтэй бодис урсодеоксихолийн хүчил агуулдаг бөгөөд энэ нь хүний цөсөнд бага хэмжээгээр агуулагддаг байгалын гаралтай цөсний хүчил юм.
- УРСОБИЛ бэлдмэлийг цөсний хүүдийн жижиг хэмжээтэй чулууг уусгах, цөсний ялгаралтыг идэвхжүүлэх замаар элэгний эмгэгийг эмчлэх (цөс зогсонгишлын элэгний анхдагч хатуурал (primary biliary cirrosis)) зорилгоор хэрэглэнэ.
- Бэлдмэлийг 6-18 настай хүүхдийн кистозын фиброзтой (cystic fibrosis) холбоотой элэг-цөсний эмгэгийн эмчилгээнд хэрэглэнэ.
Эсрэг заалт
- Урсодеоксихолийн хүчил, цөсний бусад хүчлүүд болон бэлдмэлийн найрлага дахь бусад бодист (6-р хэсэгт жагсаасан) харшилтай бол
- Цөсний хүүдийн болон цөсний замын хурц үрэвсэлтэй бол
- Цөсний ерөнхий суваг буюу эсвэл цөсний хүүдийн суваг саад бөглөрөлтэй бол
- Цөсний колик (хэвлийн дээд хэсгийн агчил төст өвдөлт) байнга илэрдэг бол
- Эмч кальцижисан цөсний чулуутай байна гэж хэлсэн бол
- Цөсний хүүдийн үйл ажиллагаа алдагдсан бол
- Кистозын фиброзтой хүүхдийн (6-18 хүртэл настай) цөсний ялгаралт өөрчлөгдсөн (цөсний атрези) бол
Дээр дурдагдсан эмгэгийн талаар болон эдгээр эмгэгийн аль нэгээр өмнө нь өвдөж байсан бол эмчээс асууна.