Вальсакор 160мг (Valsacor 160mg)
Хэрэглэх заалт
18 ба түүнээс дээш насны өвчтөнд
- Артерийн даралт ихдэлт
- Зүрхний архаг дутагдалтай (NYHA үйл ажиллагааны II-IV анги) өвчтөний хавсарсан эмчилгээнд, АХФ дарангуйлагчид хэрэглэж байгаагүй өвчтөнд
- Тогтвортой гемодинамик үзүүлэлттэй тохиолдолд зүүн ховдолын дутагдал эсвэл зүүн ховдлын систолын үйл ажиллагааны дутагдалаар хүндрэх цочмог миокардийн шигдээсийн дараа өвчтөнүүдийн амьд үлдэх байдал нэмэгдэнэ.
6-18 насны өвчтөнд
- 6-18 насны хүүхэд, өсвөр насныханд артерийн даралт ихдэлтийн эмчилгээнд хэрэглэнэ.
Эсрэг заалт
- Валсартан, бэлдмэлийн бусад хэсэгт хэт мэдрэг
- Элэгний үйл ажиллагааны хүнд хэлбэрийн өөрчлөлт (Чайлд-Пью 9 оноо), цөсний хатуурал, холестаз.
- Чихрийн шижин эсвэл дунд, хүнд хэлбэрийн бөөрний дутагдалтай (түүдгэнцрийн шүүгдэлтийн хүрээ (ТШХ) биеийн гадаргуугийн талбайд 60 мл/мин/1,73 м2 бага) өвчтөнд алискирен ба алискирен агуулсан эмтэй хамт хэрэглэх.
- Чихрийн шижингийн нефропатитай өвчтөнд АХФ дарангуйлагчид хэрэглэж буй үед.
- Жирэмсэн, хөхүүл үе
- 6 хүртэлх насанд артерийн даралт ихэлтийн заалтаар, 18 хүртэлх насанд бусад заалтаар.
- Вальсакор нь лактоз агуулах тул лактазын дутагдал, лактоз үл тэвчилтэй, глюкоз-галактозыы мальабсорбци хам шинжтэй өвчтөнд хориглоно.