Дэд гарчиг
Верзепам (Verzepam)
Verve Human Care Laboratories
- Эмийн хэлбэр
- Тарилгын уусмал
- Олон улсын нэршил
- Диазепам (Diazepam)
- Жороор олгох нөхцөл
- Эмнэлгийн нөхцөлд хэрэглэнэ
Тун ба савлагаа
5 мг / ml-2 мл · №10
ЭМД-ийн хөнгөлөлт
Үнийн мэдээлэл одоогоор шинэчлэгдэж байна.
- Төрөл бүрийн шалтгаант сэтгэлийн хямрал, айдас түгшүүр, сэтгэлийн элдэв шаналгаа, зовлонт бодол сэтгэл гутрал ба бусад хямралыг дарах
- Архинд донтох эмгэгийн үе дэх абстинент хам шинж, архины шалтгаант солиорлыг эмчлэх
- Эпилепсийн статус (үргэлжилсэн таталтын үед) ба бусад шалтгаанаар булчин чангарч татсан (татран, жирэмсний эклампси) үед
- Нугасны гэмтэл, ууц нурууны ба хүзүүний мэдрэлийн үрэвслийн үед мэдрэлийн эсийн тэжээлийн алдагдлаас шалтгаалсан – сөнөрөлт өөрчлөлтийн улмаас төвийн гаралтайгаар булчин татаж, чангарсан үед
- Хэрлэг өвчний үе дэх булчингийн чангарал, нуруу нугаламын зөөлөвчийн эмгэгийн үе дэх өвдөлтийн хам шинж, мэс засал, оношлогооны төвөгтэй ажилбар ба зүрхний шигдээстэй өвчтөнд хийх дефибрилляци эмчилгээний өмнө бэлтгэл болгож, бусад эмчилгээтэй хавсран
- Эх амаржих үед төрөлтийг хөнгөвчлөх зорилгоор (дутуу төрөлтийн үед зөвхөн 3 сартайгаас дээш хугацаанд), эхэс урьдаж ховхорсон тохиолдолд тус тус хэрэглэнэ.
- Хэт мэдрэгших
- ком
- шок
- архины цочимог хордлогын улмаас амьдралын чухал үйл ажиллагаа суларсан
- эмийн цочимог хордлогын улмаас ТМС-ийн үйл ажиллагаа дарангуйлагдсан (ялангуяа наркозын үйлдэлтэй өвдөлт намдаахнойрсуулах эмийн зүйл)
- миастени
- хаалттай өнцөгт глауком (цочимог давшил ба урьдал үе)
- уушгины архаг бөглөрөлт өвчний хүнд хэлбэр (амьсгалын дутагдал даамжрах эрсдэлтэй)амьсгалын цочимог дутагдал
- жирэмсэн
- хөхүүл
- 3 хүртэлх насны хүүхэд
- лактаз
- сахараз
- изомальтозын дутагдал
- фруктоз
- лактоз зохидоггүй
- -галактозын шингээлтийн алдагдалтай хүмүүст хэрэглэхгүй.
Хэрэглэх арга ба тун
Гаж нөлөө
Фармакодинамик
Фармакокинетик
Эмийн харилцан үйлчлэл
Анхааруулга
Жирэмсэн болон хөхүүл үе
Гишүүн болж бүх агуулгыг уншаарай.
Гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү.
Хэсэг газрын үрэвслийн хариу урвал (Local inflammatory responses)
Үрэвсэл гэдэг нь эдийн гэмтэл үүсгэх чадвартай халдварт эмгэг төрүүлэгч, механик гэмтэл, химийн болон физикийн цочроогч хүчин зүйлүүдийн эсрэг цусны судасны оролцоотойгоор өрнөх дархлааны хамгаалах хариу урвал юм.
Эс (Cell)
Эс бол амьд биеийн бүтэц үйл ажиллагааны үндсэн нэгж. Бүх амьд биеийг эсийн бүтцээс нь хамааруулж эукариот эсвэл прокариот хэмээн ангилдаг.
Зүрхний шигдээс (Myocardial infarction)
Зүрхний булчингийн нэг хэсэгт цусан хангамж бүхэлдээ тасалдсан эсвэл буурсны улмаас миокардийн эд гэмтэж, некроз үүсэхийг "миокардийн инфаркт" буюу зүрхний шигдээс (ЗШ) хэмээн нэрлэдэг. Зүрхний титэм судасны өвчин нь зүрхний шигдээс үүсэх гол шалтгаан болдог.
Шок (Shock)
Шок нь амь насанд аюултай цусны эргэлтийн хүнд хэлбэрийн дутагдал бөгөөд эд, эсийн гипокси, микроциркуляцийн (хэсэг газрын бичил эргэлт) алдагдалд хүргэдэг.
Уушгины архаг бөглөрөлт өвчин (COPD)
Үрэвслийн улмаас агаар дамжих жижиг гуурсан хоолойд агаарын урсгал хязгаарлагдах уушгины архаг явцтай өвчин юм. Тамхи татаx нь УАБӨ үүсэх үндсэн эрсдэлт хүчин зүйл боловч орчны нөлөө, агаарын бохирдол агаар дамжуулах замын архаг халдвар нөлөөлж болно. Удамшлын α1 антитрипсины дутагдал нь зарим хүмүүст УАБӨ үүсэх эрсдэл хүчин зүйл болдог.
Эм
Глюкоз (Glucose)
Цус орлуулах ба сэлбэх уусмал › Парентерал тэжээлийн уусмал