Зодак (Zodac)
Хэрэглэх заалт
- Улирлын ба жилийн турш үргэлжилдэг харшлын ринит, коньюнктивит.
- Харшлын загатнаат дерматоз.
- Поллиноз(улирлын халууралт)
- Чонон хөрвөс (түүний дотор архаг, шалтгаан тодорхойгүй)
- Квинкийн хаван
Эсрэг заалт
- Бэлдмэлийн аль нэгэн найрлагад хэт мэдрэг байх
- Бөөрний дутагдалын төгсгөлийн шат (креатининий клиренс < 10 мл/мин)
- Галактозод удамшлын тэсвэргүй, лактазын буюу глюкоз-галагтозын мальабсорцийн хам шинж
- 6 хүртэлх насны хүүхэд
- Жирэмсэн, хөхүүл эхэд хэрэглэхийг хориглоно.
Болгоомжтой хэрэглэх нь:
- Бөөрний архаг дутагдалын дунд болон хүнд шатанд (тунгийн зохицуулга шаардлагатай).
- Өндөр настан (түүдгэнцрийн шүүрлийн түвшин буурсан байж болзошгүй).
- Элэгний архаг эмгэг (элэгний эсийн, цөс зогсонгишролтод буюу цөсний цорго хамарсан элэгний цирроз) (түүдгэнцрийн шүүрлийн хурд багассан тохиолдолд тунг зохицуулах шаардлагатай).