Өвчин, эмийн нэрээр хайх ...
Нэвтрэх
  • Золадекс

    AstraZeneca UK Limited
    Эмийн хэлбэр
    Тарилгын уусмал+тариур
    Жор бичих эмчийн ангилал
    Жороор
    А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
    С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
    D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
    Олон улсын нэршил
    Тун, савлагааҮнийн дээд хязгаарЭМД-аас хариуцахДаатгуулагч төлөх

    3.6мг

    Савлагаа: 1
    Дээд үнэ
    ЭМД
    Төлөх
    тарилгын уусмал+тариур | F20211209LP08121
    Бүгдийг нээхБүгдийг хаах
    • Түрүү булчирхайн хорт хавдар: Даавар зохицуулах шаардлагатай түрүү булчирхайн хавдрын эмчилгээнд Золадекс 3.6 мг-ийг хэрэглэнэ.
    • Хөхний хавдар: цэвэршилт явагдаж байгаа болон цэвэршилтийн өмнөх насны эмэгтэйчүүдэд даавар зохицуулах эмчилгээний зорилгоор Золадекс 3.6 мг-ийг хөхний хавдрын эмчилгээнд хэрэглэнэ.
    • Эндометриоз: Эндометриозын эмчилгээнд Золадекс 3.6 мг-ийг хэрэглэхэд өвдөлт зэрэг өвчний шинж тэмдгүүд багасч, умайн эндометрийн давхаргад байх гэмтэлтэй голомтуудын хэмжээ багасдаг.
    • Эндометрийн давхаргын зузааныг багасгах: умайн эндометрийн давхаргыг салгаж авах эсвэл тайрах мэс заслын өмнө умайн эндометрийн давхаргыг нимгэлэх зорилгоор эмчилгээнд хэрэглэнэ.
    • Умайн фиброз өөрчлөлт: цус багадалттай боловч умайн фиброз өөрчлөлттэй өвчтөнүүдэд мэс засал хийгдэхээс өмнө цус багадалтыг засах зорилгоор урьдчилан төмрийн бэлдмэлийн эмчилгээтэй хавсарч эмчилгээнд хэрэглэнэ.
    • Үр тогтолтыг дэмжих: Өндгөн эсийн боловсролтыг дэмжихэд бэлдэх зорилгоор өнчин тархиний үйл ажиллагааг бууруулах
    • Тугналт болон хэрэглэх арга
    • Аюулхайн артерийн доод салаа болон түүний салбар судсуудаар нэвчихэд хүрц ойр учраас Золадексийг хэвлийн өмнөд хананд суулгах зорилгоор ажилбар явуулах үедээ анхаарал болгоомжтой ажиллана.
    • Биеийн жингийн индекс (BMI-body mass index) бага болон/эсвэл цус шингэлэх эмчилгээг хийлгэж байгаа өвчтөнүүдэд Золадексийг эмчилгээнд хэрэглэхдээ илүү анхаарал болгоомжтой хандана [Анхааруулга болон болгоомжлол гэсэн хэсгийг уншина уу].
    • Зөв хэрэглэхийн тулд эмийг хэрэглэх зааварчилгааны карттай сайтар танилцана уу (Хэрэглэх арга, ашиглах нь болон хаяах зааварчилгаа гэсэн хэсэгтэй танилцана уу).
    • Насанд хүрэгсэд
    • 28 хоног тутамд Золадексийн 3.6 мг депо тарилгыг хэвлийн өинөд хананд арьсан дор тарьж хэрэглэнэ.
    • Үр тогтолтыг дэмжих: Өнчин тархиний үйл ажиллагааг бууруулах зорилгоор Золадексийн 3.6 мг депо тарилгыг хэрэглэх бөгөөд энэ үед цусны сийвэн дэх эстрадиолын түвшин нь өндгөвчний фоликулын фазын үед байх түвшиндээ(150 пмоль/л) ижил байх болно. Энэ нь 7 болон 21 дэх хоногийн хооронд тодорхойлогдоно.
    • Өнчин тархиний идэвхи дарангуйлагдмагц гонадотропиний нөлөөгөөр өндгөн эсийн боловсролт, овуляц (зохицуулагдсан өндгөвчний сэдээлт) эхэлнэ. Гонадотрофиний депо агонистийн тусламжтай өнчин тархиний үйл ажиллагааг бууруулах нь илүү баталгаатай байх бөгөөд энэ нь зарим тохиолдолд гонадотропиний илүү оролцоо шаардагддаг байж болзошгүй гэдгийг илэрхийлдэг. Фоликул боловсрох тодорхой шатанд гонадотрофин нь зогсох бөгөөд овуляцийг дэмжих зорилгоор хүний хорионий гонадотрофинийг хэрэглэнэ. Эмнэлэг бүрийн өөрсийн эмчилгээний заавраас шалтгаалж эмчилгээг хянах, ооцит эсийг сэргээх болон үр тогтоох ажилбаруудыг хийдэг.
    • Бөөрний эмгэгтэй өвчтөнүүдэд тунг тохируулах шаардлагагүй.
    • Элэгний эмгэгтэй өвчтөнүүдэд тунг тохируулах шаардлагагүй.
    • Өндөр настанд тунг тохируулах шаардлагагүй.
    • Эндометриозын эмчилгээг 6 сар хүртэл л үргэлжлүүлнэ, удаан хугацаагаар эмчилгээг үргэлжлүүлж судалсан судалгаа одоогоор байхгүй. Ясны эрдсийн нягтрал буурч яс сийрэгжих эрсдэлтэй тул курс эмчилгээг давтах шаардлагагүй.
    • 6 мг золадексийг эндометриозын эмчилгээнд хэрэглэх явцад нэмэлтээр дааврын эмчилгээг хийснээр (өдөр тутам эстрогений бэлдмэл болон прогестероны бэлдмэл) яс сийрэгжих болон судасны агчилтай холбоотой шинж тэмдгүүд үүсэх нь багасна.
    • Умайн эндометрийн давхаргыг нимгэлэх зорилгоор; 4 долоо хоногийн зайтай 2 депо тарилгыг тарьж хэрэглэх бөгөөд 2 дахь депо тарилгын эхний болон 2 долоо хоног өнгөрөх хугацаа хооронд мэс ажилбарыг хийнэ.
    • Умайн фиброз өөрчлөлттэй боловч цус багадах эмгэгтэй эмэгтэйчүүдэд 3.6 мг золадексийн депо тариаг төмрийн бэлдмэлтэй хавсарч мэс ажилбар хийгдэхээс 3 сарын өмнөөс эмчилгээнд хэрэглэж эхэлнэ.
    • Хүүхдийн эмчилгээнд хэрэглэх нь
    • 6 мг золадексийг хүүхдийн эмчилгээнд хэрэглэхгүй.
    • 6 мг золадексийг эмийн найрлагад орсон эмийн идэвхитэй бодис, лютейнийг ялгаруулах дааврын (LHRH-Luteinizing hormone-releasing hormon) агонистуудад мэдрэг болон эмийн найрлагад орсон бусад бодист мэдрэг, харшилдаг өвчтөнүүдэд эмчилгээнд хэрэглэхийг хориглоно.
    • 6 мг золадексийг жирэмсэн болон хөхүүл эхэд хэрэглэхийг хориглоно.

    Гол агуулгыг цааш уншихад гишүүнчлэлийн эрх авах шаардлагатай. Хэрэв та гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү !

    Хэрэглэх арга ба тун

    Гаж нөлөө

    Фармакодинамик

    Фармакокинетик

    Эмийн харилцан үйлчлэл

    Анхааруулга

    Жирэмсэн болон хөхүүл үе

    Бусад мэдээлэл

    Илүү ихийг харуул
    Үр дүн: 1 - 5 / 7493