Золцер 40 мг (Zolcer)
Centurion Ilac San.ve Tic.A.S
Эмийн хэлбэр
Лиофилизат тарилгын нунтаг
Жор бичих эмчийн ангилал
Жороор
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Олон улсын нэршил
40 мг · 1 флакон
Хэрэглэх заалт
- Ходоод-улаан хоолойн сөргөө өвчин болон сөргөөт улаан хоолойн үрэвсэл.
- Ходоод болон арван хоёр нугалаа гэдэсний шархлаа.
- Ходоод, арван хоёр нугалаа гэдэсний шархлааны цочмог цус алдалтыг эмчлэх болон дахилтаас сэргийлэх.
- Золлингер–Эллисоны хам шинж болон ходоодны хүчил хэт ялгарах бусад эмгэг.
Эсрэг заалт
- Пантопразол, найрлагын бусад бодис эсвэл бензимидазолын уламжлалд хэт мэдрэг бол хэрэглэхгүй.
- Бусад протоны шахуурга саатуулагчид харшилтай бол хэрэглэхгүй.