Риентер механизм – Зүрхний тахикард хэлбэрийн хэм алдалтын үндсэн гурван шалтгааны нэг. Энэ нь бусад хэвийн давтамжтай хэсгүүдээс тусдаа сэрлийн тойрог миокардад үүссэнээр тайлбарлагддаг. Жигд бус дамжуулалт зүрхний аль ч хэсэгт пейсмейкер эсүүд болон сэрэл дамжуулах тогтолцооны оролцоогүйгээр үүсч болно.