Диован 160мг (Diovan 160mg)
Хэрэглэх заалт
- Насанд хүрэгчид болон 6-18насны хүүхдийн артерийн даралт ихсэлтэнд хэрэглэнэ.
- Зүрхний үйл ажиллагааны дутмагшил: Насанд хүрсэн, стандарт эмчилгээ тухайлбал шээс хөөх эм, хуруувчин цэцгийн бэлдмэлүүд болон ангиотензин хувиргагч ферментийг саатуулагч (АХФС) эсвэл бета блокатор зэргийг хийлгэж байгаа эмчлүүлэгчдийн зүрхний үйл ажиллагааны дутмагшлын эмчилгээнд (Нью-Йоркын зүрхний нийгэмлэгийн ангиллаар II-IV бүлэг (NYHA)) хэрэглэх боловч нэг дор хавсруулан хэрэглэж болохгүй. Эдгээр бүх эмүүдийг заавал хэрэглэх шаардлагагүй. Диован® нь эдгээр эмчлүүлэгчийн өвчний явцыг сайжруулж, ялангуяа зүрхний үйл ажиллагааны дутмагшлын улмаас хэвтэн эмчлүүлэх хугацааг богиносгоно. Түүнчлэн Диован®-ыг плацеботой харьцуулахад зүрхний үйл ажиллагааны дутмагшлын даамжирлыг удаашируулж, NYHA-ын ангиллын дагуу үйл ажиллагааны ангилал мөн зүрхний дутагдлын шинж тэмдэг болон зовиур, цус шахан гаргах фракцыг сайжруулж, амьдралын чанарыг дээшлүүлнэ.
- Шигдээсийн дараах байдал. Зүүн ховдлын агшилтын үйл ажиллагааны алдагдал ба/буюу зүүн ховдлын дутмагшлын шинж тэмдэг, илрэл ба рентген шинжилгээний мэдээлэл нь эмнэлзүйн хувьд тогтвортой эмчлүүлэгчдэд миокардийн цочмог шигдээсийн дараах амьдрах чадварыг сайжруулна.
- Зүрх судасны өндөр эрсдэлтэй ба артерийн даралт ихтэй насанд хүрсэн эмчлүүлэгчдэд глюкозын тэвчлийн алдагдал. Диован® -ыг 2р хэлбэрийн чихрийн шижингийн даамжирлыг удаашируулахын хамт зүрх судасны өндөр эрсдэлтэй, глюкозын тэвчлийн алдагдалтай, артерийн даралт ихсэлттэй насанд хүрсэн эмчлүүлэгчдийн амьдралын хэв маягийг өөрчлөхөд хэрэглэнэ.
Эсрэг заалт
- Валсартанд эсвэл бэлдмэлийн найрлага дахь аль нэг бодист хэт мэдрэг, жирэмсэн, хөхүүл бол хэрэглэхийг цээрлэнэ.
- Ангиотензиний рецепторын антагонист (АРА) тухайлбал валсартан буюу ангиотензин-хувиргагч ферментийг саатуулагчийг (АХФс) 2р хэлбэрийн чихрийн шижинтэй эмчлүүлэгчдэд алискирентэй хамт хэрэглэхийг хориглоно.