Өвчин, эмийн нэрээр хайх ...
Нэвтрэх
  • Телмиста 80мг (Telmista 80mg)

    KRKA d.d., Novo Mesto
    Эмийн хэлбэр
    Шахмал
    Эмийн тун
    80 мг
    Жор бичих эмчийн ангилал
    Үндсэн үнэ: 980 төг
    ЭМД хөнгөлөлт: 686 төг
    Даатгуулагч төлөх үнэ: 294 төг
    Бүгдийг нээхБүгдийг хаах
    • Эссенциаль гипертензи.
    • Насанд хүрэгсдийн зүрх-судасны өвчний давтамж ба түүний нас баралтыг багасгах зорилгоор дараах эмгэгүүдийн үед хэрэглэнэ. Үүнд:
      • Атеротромботик гаралтай зүрх-судасны эмгэгтэй (зүрхний цус дутагдах өвчин, цус харвалт буюу захын артерийн эмгэгшилийн өгүүлэмжтэй) өвчтөн;
      • 2-р хэлбэрийн чихрийн шижинтэй, бай-эрхтэний эмгэгшилтэй өвчтөн зэрэг болно.
    • Бэлдмэлийн үйлчлэгч бодис болон түүний найрлаганд буй аль нэгэн туслах бодист хэт мэдрэгшилт.
    • Жирэмсэн үед.
    • Хөхүүл эхэд.
    • Цөс-дамжуулах замын бөглөрөлтөт эмгэгшил.
    • Элэгний үйл ажиллагааны хүнд хэлбэрийн өөрчлөлт (Чайлд-Пью-гийн ангиллаар С ангилал).
    • Чихрийн шижинтэй ба/буюу бөөрний үйл ажиллагааны дунд зэргийн ба хүнд хэлбэрийн дутмагшилтай өвчтөнд (түүдгэнцэрийн фильтрацийн хурд [ТФХ биеийн гадаргуугийн талбайд 60 мл/мин/1,73 м2-м бага]) алискирен болон алискирен агуулсан бэлдмэлүүдтэй хамт хэрэглэх.
    • Чихрийн шижингийн нефропатитай өвчтөнд АХФ-г саатуулагчидтай хамт хэрэглэж болохгүй.
    • Фруктоз буюу лактозд тэсвэргүй, лактазын дутмагшилтай, синдром глюкозо-галактозын мальабсорбцийн хам шинжтэй өвчтөнд (Телмиста® бэлдмэл нь лактоз ба сорбитол [Е420] агуулдаг).
    • 18 хүртэлх насанд (үр дүнтэй хийгээд аюулгүй эсэх нь тогтоогдоогүй).

    Болгоомжтой хэрэглэх нь:

    • Хоёр талын бөөрний артерийн нарийсалтай буюу цорын ганц бөөртэй өвчтөний бөөрний артерийн нарийсалтай өвчтөнд.
    • Элэгний ба/буюу бөөрний үйл ажиллагааны өөрчлөлт («Тусгай анхааруулга» хэсэгт үзнэ үү).
    • Шээс хөөх эм хэрэглэсний улмаас, хүнсний давс хязгаарласны улмаас, суулгалт буюу бөөлжилтийн улмаас эргэлдэх цусны эзлэхүүн (ЭЦЭ) багассан үед.
    • Гипонатриеми.
    • Гиперкалиеми.
    • Бөөр шилжүүлэн суулгасан өвчтөнд (хэрэглэсэн туршлага байхгүй).
    • Зүрхний үйл ажиллагааны архаг дутмагшил (ЗАД).
    • Гол судасны ба /буюу митраль хавхлагын нарийсалт.
    • Гипертрофик бөглөрөлтөт кардиомиопати (ГБКМП).
    • Анхдагч гиперальдостеронизм (үр дүнтэй хийгээд аюулгүй эсэх нь тогтоогдоогүй).
    • Негроид арьстай өвчтөнд тус тус хэрэглэдэггүй.

    Гол агуулгыг цааш уншихад гишүүнчлэлийн эрх авах шаардлагатай. Хэрэв та гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү !

    Хэрэглэх арга ба тун

    Гаж нөлөө

    Фармакодинамик

    Фармакокинетик

    Эмийн харилцан үйлчлэл

    Анхааруулга

    Жирэмсэн болон хөхүүл үе

    Бусад мэдээлэл

    Илүү ихийг харуул
    Үр дүн: 1 - 5 / 3077