Диеногест (Dienogest)
Жороор олгох нөхцөл
Жортой
ATC код
G03DB08
Фармакологийн ангилалЭмчилгээний бүлэг
Чухал анхааруулга
- Диеногестийг эндометриозын эмчилгээнд хэрэглэнэ. Жирэмслэлтээс хамгаалах эм биш.
- Эмчилгээний үед үтрээний цус алдалтын хэв шинж өөрчлөгдөж болно. Их хэмжээний эсвэл удаан цус алдалт нь цус багадалт үүсгэж болно.
- Хөл нэг талдаа хавдах, цээжээр өвдөх, амьсгал давчдах, гэнэт хүчтэй толгой өвдөх эсвэл хараа өөрчлөгдөх үед эмийг зогсоож яаралтай тусламж авна.
- Сэтгэл гутрал дордох эсвэл амиа хорлох бодол төрвөл эмчид нэн даруй мэдэгдэнэ.
- Ясны эрдэс нягт буурч болзошгүй. Ясны сийрэгжилтийн эрсдэлтэй болон өсвөр насны хүнд ашиг болон эрсдэлийг үнэлнэ.
- Жирэмслэлтээс хамгаалах шаардлагатай бол дааврын бус арга хэрэглэнэ.
Тунгийн тохируулга
Бөөрний үйл ажиллагаа (DANI)
- Бөөрний үйл ажиллагаа буурсан үед тун өөрчлөх шаардлагатай гэсэн нотолгоо байхгүй.
- Бөөрний хүнд өвчтэй хүнд хэрэглэх мэдээлэл хязгаарлагдмал тул хаван, даралт болон бусад сөрөг нөлөөг ажиглана.
Элэгний үйл ажиллагаа (DALI)
- Диеногест элгэнд задардаг.
- Элэгний хүнд өвчин одоо байгаа эсвэл өмнө нь өвдөөд элэгний сорил хэвийн болоогүй бол хэрэглэхгүй.
- Элэгний хавдар одоо байгаа эсвэл өмнө нь байсан бол хэрэглэхгүй.
- Арьс, нүд шарлах, хүчтэй загатнах эсвэл хэвлийн дээд хэсгээр хүчтэй өвдөх үед эмийг зогсоож эмчид хандана.
Тусгай бүлгийн хэрэглээ
Ахмад настанд хэрэглэх нь
- Ахмад настанд эндометриозыг эмчлэх заалт байхгүй.
Жирэмсэн болон хөхүүл үе
Монгол Улсад бүртгэлтэй эмүүд (Licemed)
Диезан (Diezan)
DalimBioTech Co.,LtdДэлгэрэнгүй
Алвовизан (Alvovizan)
Haupt Pharma Munster GmbHДэлгэрэнгүй
Савис (Sawis)
Gedeon Richter PlcДэлгэрэнгүй