Өвчин, эмийн нэрээр хайх ...
Нэвтрэх
  • Лизак оранж

    Farmak JSC
    Эмийн хэлбэр
    Шахмал
    Жор бичих эмчийн ангилал
    Жоргүй
    А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
    С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
    D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
    Тун, савлагааҮнийн дээд хязгаарЭМД-аас хариуцахДаатгуулагч төлөх

    0.25мг+10мг – 10 шахмал

    Савлагаа: 10 шахмал
    Дээд үнэ
    ЭМД
    Төлөх
    шахмал | FT20150928JO05119

    0.25мг+10мг – 20 шахмал

    Савлагаа: 20 шахмал
    Дээд үнэ
    ЭМД
    Төлөх
    шахмал | FT20150928JO05119

    0.25мг+10мг – 40 шахмал

    Савлагаа: 40 шахмал
    Дээд үнэ
    ЭМД
    Төлөх
    шахмал | FT20150928JO05119
    Бүгдийг нээхБүгдийг хаах
    • Уг бэлдмэлд мэдрэг үүсгэгчээр үүсгэгдсэн амны хөндий болон хоолойн үрэвсэлтэй (улаймал, шархлаат, фиброзны буйлны үрэвсэл, шүлхий амны хөндийн үрэвсэл, ам болон хоолойн мөөгөнцөр, залгиур хоолойн үрэвсэл, гүйлсэн булчирхайн үрэвсэл, хоолойн үрэвсэл, хэлний үрэвсэл) тохиолдолд хэсэг газрын антисептик үйлдэл үзүүлэх зорилгоор хэрэглэнэ.
    • Ам залгиурын мэс заслын дараах болон халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэнэ.
    • Уг бэлдмэлийн найрлагад буй идэвхтэй бодис болон бусад нэмэлт найрлагуудад хэт мэдрэг бол хэрэглэж болохгүй.
    • Дөрөвч аммонийн нэгдлүүдийн харшил (жишээлбэл, бензалконийн хлорид).
    • Бусад эмийн бэлдмэлүүд, эмийн хэлбэрийн харилцан нөлөө
    • Каексалаттай (цусны калийн хэмжээ ихсэлтийг эмчлэх эм) хавсруулан хэрэглэхэд ходоод гэдэсний замын салст бүрхүүл болон арьсны хүнд хэлбэрийн үхжилт эмгэг үүсгэж болзошгүй.
    • Анионы детергентүүд буюу шүдний оотой хавсруулан хэрэглэхэд Деквалин хлоридын бактерийн эсрэг идэвхийг бууруулж болно.
    • Бэлдмэлийг холинестеразын дарангуйлагчидтай хамт хэрэглэж болохгүй.
    • Лизоцим нь пенициллин, хлорамфеникол зэрэг бактерийн эсрэг эмийн үр нөлөөг хүчжүүлдэг.
    • Эмийн бэлдмэлийг хэрэглээний анхааруулга
    • Гоньд ба гааны амттай шахмал нь сахар агуулаагүй тул чихрийн шижин өвчтэй хүмүүст хэрэглэж болно.
    • 1 уусдаг шахмалд 0.05 ХЕ шоколад болон жүржийн амт оруулагч орсон тул чихрийн шижин өвчтэй хүмүүстэй болгоомжтой хэрэглэх хэрэгтэй.
    • Эмнэлзүйд ерөнхий халдварын шинж тэмдэг илэрсэн бол бактерийн эсрэг системийн үйлдэл үзүүлдэг эмчилгээг заавал хавсруулах хэрэгтэй. Хэрэв Лизак хэрэглэж байх үед ямар нэг сөрөг нөлөө илэрвэл эмчилгээг зогсоох, эсвэл өөр эмийн бэлдмэлээр сольж хэрэглэх хэрэгтэй. Уг эмийн бэлдмэлийг өөр эмийн бэлдмэлтэй хавсруулан хэсэг газрын эмчилгээнд хэрэглэж байгаа тохиолдолд анхааралтай, болгоомжтой хэрэглэх хэрэгтэй.
    • Гоньд, гааны амттай шахмалууд нь лактоз агуулдаг тул галактоз үл тэвчил, лактазын дутагдал эсвэл глюкоз-галактозын шингээлт алдагдлын хам шинж бүхий удамшлын ховор хэлбэрийн эмгэгтэй өвчтөнүүдэд хэрэглэж болохгүй.

    Гол агуулгыг цааш уншихад гишүүнчлэлийн эрх авах шаардлагатай. Хэрэв та гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү !

    Хэрэглэх арга ба тун

    Гаж нөлөө

    Фармакодинамик

    Фармакокинетик

    Эмийн харилцан үйлчлэл

    Анхааруулга

    Жирэмсэн болон хөхүүл үе

    Бусад мэдээлэл

    Илүү ихийг харуул
    Үр дүн: 1 - 5 / 7380