Өвчин, эмийн нэрээр хайх ...
Нэвтрэх
  • Новорапид Пенфилл

    Novo Nordisk Producao Farmaceutica do Brasil Ltd
    Эмийн хэлбэр
    Тарилгын уусмал
    Жор бичих эмчийн ангилал
    Жороор
    А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
    С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
    D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
    Олон улсын нэршил
    Тун, савлагааҮнийн дээд хязгаарЭМД-аас хариуцахДаатгуулагч төлөх

    100ОУН/мл-3мл – 5

    Савлагаа: 5
    Дээд үнэ
    ЭМД
    Төлөх
    тарилгын уусмал | FT20201001AP07743
    Бүгдийг нээхБүгдийг хаах
    • Чихрийн шижингийн эмчилгээнд 1-с дээш насны хүүхэд, өсвөр насныхан болон насанд хүрэгсдэд хэрэглэнэ.
    • Идэвхтэй бодисын эсвэл хольц бодисын аль нэгэнд хэт мэдрэг тохиолдолд хэрэглэхгүй.
    • Хэрэглэхэд онцгой анхаарах, болгоомжлох зүйлс
    • Хэрэв өвчтөн цагийн зөрүүтэй бүсэд аялах болвол хоол хүнс болон инсулин эмчилгээг хэрхэн өөр цагт хэрэглэх талаар өмнө нь эмчээс зөвлөгөө авах хэрэгтэй.
    • Цусан дахь глюкозын хэмжээ ихсэх (гипергликеми)
    • Бэлдмэлийн тунг тохируулж чадаагүй эсвэл эмчилгээг тасалдуулвал ялангуяа чихрийн шижин хэвшинж 1-ийн үед цусан дахь глюкозын хэмжээ ихсэн кетоацидоз болж болно.
    • Цусан дахь глюкозын хэмжээ багасах (гипогликеми)
    • Хооллох хугацаа оройтох эсвэл гэнэт их хэмжээгээр биеийн хүчний эрчимтэй дасгал хөдөлгөөн хийх нь цусан дахь глюкозын хэмжээг багасгана. Ялангуяа хүүхдэд, (ихэвчлэн суурь-болюс эмчилгээний үед) цусан дахь глюкозын хэмжээ хэт багасах эрсдлийг бууруулахын тулд хэрэглэж байгаа инсулины тунг хоол хүнс болон биеийн хүчний ачаалалтай сайтар тохируулахад анхаарч, цусан дахь глюкозын хэмжээг тогтмол үзэж байх хэрэгтэй. Инсулины хэрэгцээт тунгаас хийж буй инсулины тун хэт өндөр бол цусан дахь глюкозын хэмжээ багасна. Инсулины эрчимжүүлсэн эмчилгээгээр цусан дахь глюкозын хэмжээг тогтмол хянаж байгаа өвчтөнүүдэд гипогликемийн дохиолол шинж тэмдэгүүд өөрчлөгдөж болохыг өвчтөнд сайтар зөвлөж байх нь зүйтэй. Удаан хугацаанд чихрийн шижинтэй байсан хүмүүст дээрх аюултай шинж тэмдэгүүд илэрч болно. Богино хугацааны үйлдэлтэй аналог инсулины бэлдмэлүүдийн фармакодинамикийн онцлогтой холбоотойгоор цусан дахь глюкозын хэмжээ багасалт хүний инсулины уусмалтай харьцуулахад тарилга хийсний дараа эрт илэрнэ. НовоРапидыг® хоолтой шууд хамааралтай хэрэглэдэг тул хоолны шимэгдэлтийг саатуулах эм хэрэглэж байгаа болон хавсарсан өвчтэй хүмүүст бэлдмэлийн үйлдэл түргэн эхэлж болохыг анхаарах хэрэгтэй. Хавсарсан өвчнүүд, ялангуяа халдварт өвчнүүд болон халуурсан байдал нь өвчтөний инсулины хэрэгцээг ихэсгэдэг. Элэг бөөрний хавсарсан эмгэгтэй эсвэл бөөрний дээд булчирхай, гипофиз, бамбай булчирхайн өвчтэй бол инсулины тунг өөрчлөх шаардлагатай. Инсулиныг өөр төрлийн инсулины бэлдмэлээр солих үед цусан дахь глюкозын хэмжээ багасах анхны дохиот шинж тэмдгүүд өөрчлөгдөх ба түрүүчийн хэрэглэж байсан инсулины бэлдмэлтэй харьцуулвал сул илэрнэ.
    • Өөр төрлийн инсулины бэлдмэлд шилжих
    • Өвчтөнийг өөр төрлийн эсвэл өөр үйлдвэрлэгчийн (нэгж тунгийн хэмжээ эсвэл үйлдвэрлэгч зэрэг нь өөр өөр байх) инсулинд шилжүүлэхдээ заавал эмчийн хатуу хяналтын дор хийдэг. Учир нь одоо тарих инсулины тун, хоногт тарих тоо зэргийг өмнө хэрэглэж байсан инсулины бэлдмэлээс ялгаатай өөрчлөх шаардлага гарна. Эхний тунг хэрэглээд эсвэл хэрэглэж эхэлсэн эхний долоо хоног, сараас тунг өөрчлөх хэрэгтэй байдаг.
    • Тарилга хийхэд илрэх хэсэг газрын урвал
    • Аливаа инсулины эмчилгээ хийлгэж байгаа бол тарихад өвдөх, улайх, гүвдрүү үүсэх, үрэвсэх, хөхрөх, хавдах болон загатнах зэрэг тарилгатай холбоотой хэсэг газрын урвал үзүүлдэг. Заасан хэсэгт тарилга хийх газрыг тогтмол сольж байх нь эдгээр нөлөөг багасгах, сэргийлэхэд тустай. Ихэвчлэн хэдэн өдөр, долоо хоногийн дараа эдгээр урвал нь намждаг. Цөөн тохиолдолд тарилга хийсний дараа үүсэх урвалаас болж НовоРадидыг® хэрэглэхийг зогсоохоос өөр аргагүй болдог.
    • Арьс, халимын эмгэгшлүүд
    • Тарилга хийсэн тухайн хэсэг газарт өөхөн дистрофи болон арьсны амилоидоз үүсэх эрсдлийг бууруулахын тулд тарилга хийх хэсгээ байнга эргүүлэн сэлгэж байхыг эмчлүүлэгчдэд зааж зөвлөх хэрэгтэй. Эдгээр урвалуудын улмаас тарилга хийсний дараа тарьсан хэсэгт инсулины шимэгдэлт удааширч, гликемийн хяналт улам муудах бодит эрсдэл бий. Тарилга хийх хэсгийг тарилгад хамруулаагүй хэсгээр гэнэт солих нь гипогликеми үүсгэдэг болохыг өмнө мэдээлж байсан. Тарилгын талбайг байнга таригдсан хэсгээс тарьж байгаагүй хэсэгт шилжүүлсний дараа цусан дахь глюкозын хэмжээг хянах хэрэгтэй бөгөөд мөн чихрийн шижингийн эсрэг эмийн бэлдмэлүүдийн тунг тохируулах талаар бодолцох шаардлагатайг зөвлөж байна.
    • Тиазолидинедион болон инсулины бэлдмэлийг хавсарч хэрэглэх
    • Инсулиныг тиазолидинедионтай хавсарч хэрэглэхэд зүрхний үйл ажиллагааны дутагдалд орсон тохиолдлууд бүртгэгдэж байсан бөгөөд ялангуяа зүрхний үйл ажиллагааны дутагдалтай хүмүүст үүсэх өндөр эрсдэлтэй байдаг. Хэрэв инсулины бэлдмэл, тиазолидинедионыг хавсран хэрэглэх бол энэ бүхнийг анхаараарай. Хавсран хэрэглэх тохиолдолд өвчтөнд зүрхний үйл ажиллагааны дутмагшлын шинжүүд, жин нэмэх, хавагнах зэрэг шинж илэрч болохыг анхаар. Зүрхний үйл ажиллагаа алдагдахад тиазолидинедионыг хэрэглэхийг зогсоох шаардлагатай.
    • Эмийн бэлдмэлийг санамсаргүй алдаж холих эсвэл буруу хэрэглэхээс зайлсхийх
    • НовоРапид® болон бусад инсулины бэлдмэлүүдийг хооронд нь санамсаргүй хольж солихоос сэргийлж тарилга бүрийн өмнө инсулины шошгыг үргэлж шалгаж байхыг өвчтөнүүдэд зааж зөвлөсөн байх шаардлагатай байдаг.
    • Инсулины эсрэг бие
    • Инсулин хэрэглэх явцад инсулины эсрэг бие үүсч болдог. Цөөн тохиолдолд энэхүү инсулины эсрэг бие үүсч болох бөгөөд гипер болон гипогликемид хүргэхээс сэргийлж, хэрэглэх инсулины тунг заавал тохируулах шаардлага гарч болно.
    • Бусад төрлийн эмийн бэлдмэлтэй харилцан үйлчлэх ба бусад төрлийн харилцан үйлчлэл
    • Глюкозын солилцоонд нөлөөлдөг харилцан үйлчлэл үзүүлэх олон төрлийн эмийн бэлдмэлүүд байдаг.
    • Дараах бодисууд нь өвчтөний инсулины хэрэгцээг бууруулж болно. Үүнд: чихрийн шижингийн үед ууж хэрэглэдэг шахмал эмийн бэлдмэлүүд, моноаминоксидаза ферментийг саатуулах эмүүд (MAOI), бетаблокаторууд, ангиотензин хувиргагч ферментэд (ACE) хориг үүсгэдэг эмүүд, салицилатууд, анаболик стериодууд болон сульфонамидууд орно.
    • Дараах бодисууд нь өвчтөний инсулины хэрэгцээг ихэсгэж болзошгүй. Үүнд: жирэмслэлтээс хамгаалах ууж хэрэглэх шахмал эмийн бэлдмэлүүд, тиазидын бүлгийн эм, глюкокортикоидууд, бамбай булчирхайн дааврын бэлдмэл, симпатомиметик эм, өсөлтийн даавар болон даназол орно. Бета-хориглогч бэлдмэлүүд нь цусан дахь глюкозын хэмжээг багасах шинж тэмдгийг дарагдуулна. Октреотид ба лантреотид нь инсулины хэрэгцээг ихэсгэж эсвэл багасгана. Согтууруулах ундаа инсулины цусан дахь глюкозын хэмжээг багасгах үйлдлийг хүчжүүлж эсвэл инсулины гипогликемийн нөлөөг бууруулдаг.

    Гол агуулгыг цааш уншихад гишүүнчлэлийн эрх авах шаардлагатай. Хэрэв та гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү !

    Хэрэглэх арга ба тун

    Гаж нөлөө

    Фармакодинамик

    Фармакокинетик

    Эмийн харилцан үйлчлэл

    Анхааруулга

    Жирэмсэн болон хөхүүл үе

    Бусад мэдээлэл

    Илүү ихийг харуул
    Үр дүн: 1 - 5 / 7380