Өвчин, эмийн нэрээр хайх ...
Нэвтрэх
  • Тресиба Флекстач – Novo Nordisk A/S

    Novo Nordisk A/S
    Эмийн хэлбэр
    Тарилгын уусмал
    Жор бичих эмчийн ангилал
    Жороор
    А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
    С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
    D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
    Тун, савлагааҮнийн дээд хязгаарЭМД-аас хариуцахДаатгуулагч төлөх

    100 ед/мл-3мл – 5

    Савлагаа: 5
    Дээд үнэ
    ЭМД
    Төлөх
    тарилгын уусмал | FT20160512AP05474
    Бүгдийг нээхБүгдийг хаах
    • Чихрийн шижингийн эмчилгээнд 1-с дээш насны хүүхэд, өсвөр насныхан болон насанд хүрэгсдэд хэрэглэнэ.
    • Идэвхтэй бодисын эсвэл туслах бодисын аль нэгэнд хэт мэдрэг тохиолдолд хэрэглэхгүй.
    • Хэрэглэхэд онцгой анхаарах, болгоомжлох зүйлс
    • Гипогликеми (цусан дахь глюкозын хэмжээ багасах)
    • Хоолны дэглэм барих буюу биеийн хүчний эрчимтэй дасгал сургуулилт хийх нь цусан дахь глюкозын хэмжээг багасгана. Инсулины хэрэгцээт тунгаас хийж буй инсулины тун хэт өндөр бол цусан дахь глюкозын хэмжээ багасна. Ялангуяа хүүхдэд гипогликемийн эрсдлийг бууруулах үүднээс идэх хоол болон хөдөлгөөний идэвхт байдалд тулгуурлан инсулины тунг (онцгойлон суурь-болюс дэглэмийн үед) сайтар тохируулах хэрэгтэй байдаг. Гипогликемийн дохиолол шинж тэмдэгүүд өөрчлөгдөж болохыг хосолсон инсулин эмчилгээний явцад цусан дахь глюкозын хэмжээг тогтмол хянаж байгаа өвчтөнүүдэд сайтар зөвлөж байх нь зүйтэй. Удаан хугацаанд чихрийн шижинтэй байсан хүмүүст дээрх аюултай шинж тэмдэгүүд илэрч болно. Хавсарсан өвчнүүд, ялангуяа халдварт өвчнүүд болон халуурал нь өвчтөний инсулины хэрэгцээг ихэсгэдэг. Элэг бөөрний хавсарсан эмгэгтэй эсвэл бөөрний дээд булчирхай, гипофиз, бамбай булчирхайн өвчтэй бол инсулины тунг өөрчлөх шаардлагатай. Бусад төрлийн суурь инсулины бэлдмэлийн адил Tресибагийн® уртасгасан үйлдэл гипогликемийн шинж арилсны дараагаар үргэлжилж илэрч болох талтай.
    • Гипергликеми (цусан дахь глюкозын хэмжээ ихсэх)
    • Хүнд хэлбэрийн гипергликемийн үед хурдан үйлчилгээ бүхий инсулиныг хэрэглэх шаардлагатай. Инсулиныг зайлшгүй тогтмол хэрэглэх шаардлагатай өвчтөнүүдийн хувьд тун алдагдах болон эмчилгээг тасалдуулах зэрэг нь гипергликеми болон чихрийн шижингийн кетоацидозд хүргэх аюултай байдаг. Түүнчлэн дагалдах өвчнүүд, ялангуяа халдварт өвчин зэрэг нь гипергликемид хүргэж, инсулины хэрэгцээг ихэсгэх нэгэн шалтгаан болдог. Ихэвчлэн гипергликемийн эхний шинж тэмдгүүд хэдэн цаг болон өдрөөр үргэлжилдэг. Эдгээрт ам цангах, олон удаа шээх, огих, бөөлжих, нойрмоглох, арьс хуурайших, ам хатах, хоолны дуршил буурах, амнаас кетоны эвгүй үнэр үнэртэх зэрэг шинжүүд багтана. Чихрийн шижин хэвшинж 1-ийн үед гипергликемийн эмчилгээ хийгдэхгүй удах нь чихрийн шижингийн кетоацедоз хүргэж, үхэлд ч хүргэх аюултай.
    • Өөр төрлийн инсулины бэлдмэлд шилжихэд
    • Өвчтөнийг өөр төрлийн, өөр үйлдвэрлэгчийн эсвэл өөр худалдааны нэртэй инсулинд шилжүүлэхдээ тунг өөрчлөх шаардлага гарч болзошгүй учраас заавал эмчийн хатуу хяналтын дор хийдэг.
    • Арьс, халимын эмгэгшлүүд
    • Тарилга хийсэн хэсгээ байнга эргүүлэн сэлгэж байхыг тухайн хэсэг газарт өөхөн дистрофи болон арьсны амилоидоз үүсэх эрсдлийг бууруулдаг болохыг өвчтөнүүдэд зааж зөвлөх хэрэгтэй. Эдгээр урвалуудын улмаас тарилга хийсний дараа тарьсан хэсэгт инсулины шимэгдэлт удааширч, гликемийн хяналт улам муудах бодит эрсдэл бий. Тарилга хийх хэсгийг тарилгад хамруулаагүй хэсгээр гэнэт солих нь гипогликеми үүсгэдэг болохыг өмнө мэдээлж байсан. Тарилгын талбайг тарилгад өртсөн хэсгээс өртөөгүй хэсэгт шилжүүлсний дараа цусан дахь глюкозын хэмжээг хянах хэрэгтэйг зөвлөж байгаа бөгөөд мөн чихрийн шижингийн эсрэг эмийн бэлдмэлүүдийн тунг тохируулах талаар бодолцох шаардлагатай юм.
    • Тиазолидинедион болон инсулины бэлдмэлийг хавсарч хэрэглэх
    • Инсулиныг тиазолидинедионтай хавсарч хэрэглэхэд зүрхний үйл ажиллагааны дутагдалд орсон тохиолдлууд бүртгэгдэж байсан бөгөөд ялангуяа зүрхний үйл ажиллагааны дутагдалтай хүмүүст үүсэх өндөр эрсдэлтэй байдаг. Хэрэв эмчилгээнд Tресиба® инсулины бэлдмэл, тиазолидинедионыг хавсран хэрэглэх бол энэ бүхнийг анхаараарай. Хавсран хэрэглэх тохиолдолд өвчтөнд зүрхний үйл ажиллагааны дутагдлын шинжүүд, жин нэмэх, хавагнах зэрэг шинж илэрч болохыг анхаар. Зүрхний үйл ажиллагаа алдагдахад тиазолидинедионыг хэрэглэхийг зогсоох шаардлагатай.
    • Нүдний эмгэг
    • Хосолсон инсулин эмчилгээтэй гликемийн хяналтыг нэн сайжруулахад чихрийн шижингийн торлог бүрхэвчийн эмгэгийг богино хугацаанд даамжруулах талтай ч гликемийн хяналтыг удаан хугацаанд сайн үргэлжлүүлвэл чихрийн шижингийн торлог бүрхэвчийн эмгэгийн цааш даамжрах эрсдлийг бууруулна.
    • Эмчилгээний алдаа гарахаас сэргийлэх
    • Тарилга бүрийнхээ өмнө инсулины хаяг, шошгийг сайтар шалгаж байхыг өвчтөнүүдэд зааварчилж хэлснээр Тресибаг® бусад төрлийн инсулины бэлдмэлтэй андуурч хэрэглэхээс сэргийлэх юм. Мөн өвчтөнүүд үзгэн тариур дээр байгаа тунгийн нэгж хэмжээг сайтар харж хянах шаардлагатай. Ингэснээр өөртөө тарилга хийх өвчтөн үзгэн тариур дээр байгаа тун тохируулагчийг зөв уншиж тохируулах боломжтой болдог. Хараагүй болон хараа муутай өвчтөнүүдэд инсулины хэрэгслийг хэрэглэх сургалтанд хамрагдсан хараа сайтай өөр хэн нэгэн хүний тусламжийг үргэлж авч байхыг зөвлөх хэрэгтэй. Тунг алдах болон тунг хэтрүүлэн буруу хийхээс зайлсхийж өвчтөнүүд болон эрүүл мэндийн ажилтнууд эмийн бэлдмэлийг урьдчилан цэнэглэсэн үзгэн тариурын бортогноос нэг удаагийн тариурт шилжүүлэн юүлж болохгүй. Зүү бөглөрсөн тохиолдолд өвчтөнүүд энэхүү эмийн хавсарсан зааврын хэрэглэх хэсгийн зааварт заасныг дагаж мөрдөх хэрэгтэй (Хэрэглэх болон хаяж устгахад онцгой анхаарах зүйлс хэсгийг харна уу).
    • Инсулины эсрэг бие
    • Инсулин хэрэглэх явцад инсулины эсрэг бие үүсч болдог. Цөөн тохиолдолд энэхүү инсулины эсрэг бие үүсч болох бөгөөд гипер болон гипогликемид хүргэхээс сэргийлж, инсулины тунг заавал тохируулах шаардлага гарч болно.
    • Натри
    • Энэхүү эмийн бэлдмэл нь нэг тундаа 1 ммоль/л-ээс (23 мг) бага хэмжээний натри агуулдаг бөгөөд өөрөөр хэлбэл натри бараг агуулдаггүй гэж хэлж болно.
    • Хэрэглээнд тавих хяналт
    • Биологийн эмийн бэлдмэлүүдийн хэрэглээнд тавих хяналтыг сайжруулах үүднээс хэрэглэж байгаа эмийн бэлдмэлийн нэр, цувралын дугаарыг тодорхой сайн тэмдэглэж байх хэрэгтэй.
    • Бусад төрлийн эмийн бэлдмэлтэй болон эмийн хэлбэрүүдтэй харилцан үйлчлэл
    • Глюкозын солилцоонд нөлөөлдөг харилцан үйлчлэл үзүүлэх олон төрлийн эмийн бэлдмэлүүд байдаг.
    • Дараах бодисууд нь өвчтөний инсулины хэрэгцээг бууруулж болно. Үүнд: чихрийн шижингийн үед ууж хэрэглэдэг шахмал эмийн бэлдмэлүүд, ГТП-1-ийн рецепторын агонистууд, моноаминоксидаза ферментийг саатуулах эмүүд (MAOI), бетаблокаторууд, ангиотензин хувиргагч ферментэд (ACE) хориг үүсгэдэг эмүүд, салицилатууд, анаболик стериодууд болон сульфонамидууд орно.
    • Дараах бодисууд нь өвчтөний инсулины хэрэгцээг ихэсгэж болзошгүй. Үүнд: жирэмслэлтээс хамгаалах ууж хэрэглэх шахмал эмийн бэлдмэлүүд, тиазидын бүлгийн эм, глюкокортикоидууд, бамбай булчирхайн дааврын бэлдмэл, симпатомиметик эм, өсөлтийн даавар болон даназол орно.
    • Бетаблокаторууд нь цусан дахь глюкозын хэмжээг багасах шинж тэмдгийг дарагдуулна. Октреотид ба лантреотид нь инсулины хэрэгцээг ихэсгэж эсвэл багасгана. Согтууруулах ундаа инсулины цусан дахь глюкозын хэмжээг багасгах үйлдлийг хүчжүүлж эсвэл инсулины гипогликемийн нөлөөг бууруулдаг.
    • Төрөх, жирэмсэн ба хөхүүл үед

    Гол агуулгыг цааш уншихад гишүүнчлэлийн эрх авах шаардлагатай. Хэрэв та гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү !

    Хэрэглэх арга ба тун

    Гаж нөлөө

    Фармакодинамик

    Фармакокинетик

    Эмийн харилцан үйлчлэл

    Анхааруулга

    Жирэмсэн болон хөхүүл үе

    Бусад мэдээлэл

    Илүү ихийг харуул
    Үр дүн: 1 - 5 / 7495