Өвчин, эмийн нэрээр хайх ...
Нэвтрэх
  • Бетаклав (Betaklav)

    KRKA d.d., Novo Mesto
    Эмийн хэлбэр
    Бүрхүүлтэй шахмал
    Жор бичих эмчийн ангилал
    Жороор
    А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
    С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
    D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
    Тун, савлагааҮнийн дээд хязгаарЭМД-аас хариуцахДаатгуулагч төлөх

    500мг + 125мг – 14 шахмал

    Савлагаа: 14 шахмал
    Дээд үнэ
    ЭМД
    Төлөх
    бүрхүүлтэй шахмал | FT20180620JP06620

    500мг + 125мг – 7 шахмал

    Савлагаа: 7 шахмал
    Дээд үнэ
    ЭМД
    Төлөх
    бүрхүүлтэй шахмал | FT20180620JP06620

    875мг + 125мг – 14 шахмал

    Савлагаа: 14 шахмал
    Дээд үнэ
    ЭМД
    Төлөх
    бүрхүүлтэй шахмал | FT20180620JP06619

    875мг + 125мг – 21 шахмал

    Савлагаа: 21 шахмал
    Дээд үнэ
    ЭМД
    Төлөх
    бүрхүүлтэй шахмал | FT20180620JP06619
    Бүгдийг нээхБүгдийг хаах
    • Амоксициллин ба клавуланы хүчлийн хавсарсан нэгдлийг дараах байрлалтай нянгийн халдварыг эмчлэх заалтаар мэдрэг нянгуудад хэрэглэнэ:
    • Амьсгалын дээд замын халдвар (Чих хамар хоолойн эмгэг орно), жишээлбэл, дийлэнхи тохиолдолд стрептококк пневмони, гемофилус инфлюэнза#, моракселла катаралис# ба идээт стрептококкоор үүсгэгддэг гүйлсэн булчирхайн дахилтат үрэвсэл, хамрын дайврын үрэвсэл, дунд чихний үрэвсэл
    • Амьсгалын доод замын халдвар, жишээлбэл, дийлэнхи тохиолдолд стрептококк пневмони, гемофилус инфлюэнза#, моракселла катаралисаар# үүсгэгддэг архаг бронхитын сэдрэл, уушгины хатгалгаа, бронхопневмони
    • Шээс, бэлгийн замын халдвар, жишээлбэл, дийлэнхи тохиолдолд Энтеробактерийн бүлэг(ихэвчлэн Эшерихи коли#), Стафилококк сапрофитикус, Энтерококкийн бүлгийн хэв шинжүүдээр үүсгэгдсэн давсагны үрэвсэл, шээлэйн үрэвсэл, бөөрний үрэвсэл, эм бэлэг эрхтний үрэвсэл, мөн түүнчлэн Нейссерия гонорейгаар# үүсгэгдсэн гонорей
    • Арьс болон зөөлөн эдийн халдвар, дийлэнхи тохиолдолд алтлаг стафилококк#, идээт стафилококк ба бактеройдуудаар# үүсгэгддэг
    • Яс болон үений халдвар, жишээлбэл, алтлаг стафилококкоор# үүсгэгдсэн ясны идээт үрэвсэл, шаардлагатай тохиолдолд удаан хугацааны эмчилгээ хийх боломжтой.
    • Шүд, эрүүний ясны халдвар, жишээлбэл, периодонтит, шүд, эрүүний ясны халдварын шалтгаантай дээд эрүүний синусит, шүдний хүнд явцтай идээт буглаа целлюлит болж тархах
    • Бусад хавсарсан халдварууд (жишээлбэл, жирэмслэлт тасалсны дараах үжил, төрөлтийн дараах үжил, хэвлий доторх үжил) үе шаттай эмчилгээний нэг хэсэг болж болно.
    • # Тухайн бүлгийн зарим нянгууд нь бета-лактамазыг үүсгэдэг учраас амоксициллинд мэдрэг биш болдог байна («Фармакологийн шинж чанар» бүлгээс харна уу):
    • Амоксициллин нь Бетаклав®-ын идэвхтэй бодисуудын нэг учраас амоксициллинд мэдрэг нянгаар үүсгэгдсэн халдварыг уг бүтээгдэхүүнээр эмчлэх боломжтой. Мөн түүнчлэн Бетаклав® бүтээгдэхүүн нь амоксициллинд мэдрэг нянгаар үүсгэгдсэн хавсарсан халдварын үед болон бета-лактамаз үүсгэдэг, амоксициллин ба клавуланы хүчлийн хавсарсан нэгдэлд мэдрэг нянгуудын халдварын эмчилгээнд хэрэглэх боломжтой.
    • Амоксициллин ба клавуланы хүчлийн хавсарсан нэгдэлд үзүүлэх нянгийн мэдрэг байдал нь газарзүйн байршил, хугацаанаас хамааран харилцан адилгүй байна. Иймд боломжтой тохиолдолд тухайн газрын нянгийн мэдрэг байдлыг анхаарч үзэх ёстой. Шаардлагатай тохиолдолд нянгийн дээж цуглуулах болон нянгийн мэдрэг байдлын шинжилгээг хийх хэрэгтэй.
    • Асуумжинд амоксициллин, клавуланы хүчил, бүтээгдэхүүний найрлаган дахь бусад бодис, бета-лактамын антибиотикт (тухайлбал, пенициллин, цефалоспорин) хэт мэдрэг тохиолдол
    • Өмнө нь амоксициллин ба клавуланы хүчлийн хавсарсан бэлдмэлийг хэрэглэхэд шарлалт үүсч байсан эсвэл элэгний үйл ажиллагаа алдагдсан тохиолдол
    • 12 нас хүртэлх хүүхдэд эсвэл биеийн жин 40кг-аас бага тохиолдол
    • Бөөрний үйл ажиллагааны хүнд алдагдал (креатининий клиренс < 30 мл/мин) (тун 875 мг + 125 мг)

    Гол агуулгыг цааш уншихад гишүүнчлэлийн эрх авах шаардлагатай. Хэрэв та гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү !

    Хэрэглэх арга ба тун

    Гаж нөлөө

    Фармакодинамик

    Фармакокинетик

    Эмийн харилцан үйлчлэл

    Анхааруулга

    Жирэмсэн болон хөхүүл үе

    Бусад мэдээлэл

    Илүү ихийг харуул
    Үр дүн: 1 - 5 / 7381