Дэд гарчиг
Цочмог панкреатит (Acute Pancreatitis)
Нойр булчирхайн цочмог үрэвсэл нь ихэвчлэн цөсний хүүдийн чулуу болон архины шалтгаанаар үүсгэгддэг, хэвлийн өвдөлт ба сийвэн дэх нойр булчирхайн ферментүүдийн ихсэлтээр илэрдэг үрэвсэлт өвчин юм. Нойр булчирхайн шүүрэлд агуулагдах хоол боловсруулах протеолитик ферментүүд нь нойр булчирхайн гэмтлийн гол шалтгаан болдог.
Нойр булчирхайн үрэвслийг аль болох хурдан таньж, оновчтой эмчилгээнд эрт оруулах нь өвчний явц, тавиланд нөлөөлдөг. Эмнэлзүйд хэвлийгээр өвдөх, дотор муухайрах, бөөлжих зэрэг мэс заслын хурц өвчний шинжээр илрэх ба НБЦҮ-ийг илтгэх биохимийн өөрчлөлт (амилаза ба липаза >3 ), үрэвслийн үзүүлэлтүүд (>16.000x103 , нэмэгдэх) илэрнэ. Энэ үед хэвлийн хэт авиан шинжилгээг хийж болох ба оношийг батлах үндсэн арга нь хэвлийн тодосгогчтой -ийн шинжилгээ байна.
Шингэн сэлбэх, өвдөлт намдаах болон бусад шинж тэмдгийн эмчилгээг хийж, өвчтөний гемодинамикийг тогтмол хянана. Өвдөлт, үрэвслийн үзүүлэлтүүд буурч эхэлвэл амаар хооллолтыг эхлүүлнэ. Цөсний хүүдийн чулууны шалтгаант үрэвслийн үед цөс нойр булчирхайн сувгийг сэтгүүрдэх (ЦНСС, ) эсвэл холецистэктоми хийх зэрэг шалтгааны эсрэг дурангийн болон мэс заслын эмчилгээ хийнэ.
Нойр булчирхайн цочмог үрэвслийн үед нойр булчирхайн үхжил, псевдоцист, буглаа зэрэг хэсэг газрын хүндрэл үүснэ. Үжил, амьсгалын цочмог дистресс хам шинж, эрхтэн тогтолцооны дутагдал, шок зэрэг системийн хүндрэл үүсэх нь нас барах эрсдэлийг нэмэгдүүлдэг байна.
Шалтгаан
Ангилал
Эмгэг жам
Эмнэлзүй
Оношилгоо
Ялган оношилгоо
Өвчний хүндийн зэргийн үнэлгээ
Эмчилгээ
Хяналт
Хүндрэл
Тавилан
Эх сурвалж
Гишүүн болж бүх агуулгыг уншаарай.
Гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү.
Хэвлийн цочмог өвдөлт (Acute abdomen)
Хэвлийн цочмог өвдөлт гэдэг нь хэдэн цагаас хэдэн өдөр хүртэл үргэлжлэх хэвлий орчмын хүчтэй өвдөлтийг хэлнэ. Хэвлийн өвдөлтийн суурь шалтгаан нь хэвлийн хөндий, цээж эсвэл эрхтэн тогтолцооны гаралтай байж болох ба зарим тохиолдолд яаралтай мэс заслын эмчилгээ хийх шаардлагатай болдог.
Нойр булчирхай (Pancreas)
Нойр булчирхай (НБ) (Eng.: Рancreas, хуучин грек: pánkreas, πᾶν ("pán") - "бүгд", κρέας ("kréas") - "мах") нь уртаашаа хэвлийн дээд хэсэгт хөндлөн байрлалтай эрхтэн юм.
Хэсэг газрын үрэвслийн хариу урвал (Local inflammatory responses)
Үрэвсэл гэдэг нь эдийн гэмтэл үүсгэх чадвартай халдварт эмгэг төрүүлэгч, механик гэмтэл, химийн болон физикийн цочроогч хүчин зүйлүүдийн эсрэг цусны судасны оролцоотойгоор өрнөх дархлааны хамгаалах хариу урвал юм.
ULN