Херпес симплекс вирусийн халдвар (Herpes simplex virus infections)
Херпес симплекс вирусийн 2 төрлийн генотип херпес симплекс вирус хэв шинж 1 (-1), хэв шинж 2 (HSV-2) хүнд халдварладаг. Дэлхий дахинд серо тархалт өндөр, нийт популяцийн 90%~д нь эсрэг бие илэрдэг. Нийт тохиолдлын 60% нь HSV-1 ийн халдвар буюу уруулын херпес эзэлдэг.
Эмнэлзүйд насанд хүрэгчдийн дунд өвдөлт бүхий шархлаа байдлаар уруулын, бэлэг эрхтэний херпесийн халдвар түгээмэл тохиолддог бол хүүхдүүдийн дунд герпетик гингивостоматит (herpetic gingivostomatitis) ба гөгий (herpetic whitlow) түгээмэл байдаг. Вирусийн халдварыг тухайн шархнаас дээж авч -р вирусийн ДНХ-г тодорхойлох эсвэл наац бэлтгэж Cowdry A үлдэгдэл бие илрүүлнэ.
Хүний херпес вирусууд нь ДНХ вирусын том төлөөлөгч. Herpesviridae-ийн овогт хамаарах эдгээр вирусууд хүнд халдварладаг. Хүний херпес вирусийг дараах 3 дэд бүлэгт ангилдаг:
- Альфа херпес вирусууд- Альфа херпес вирус
- Үүнд
- Херпес симплекс вирус 1
- Херпес симплекс вирус 2
- Varicella zoster virus
- Репликацийн цикл харьцангуй хурдан явагддаг, олон төрлийн эзэн эстэй.
- Нейротропик вирус буюу эзэн биеийнхээ мэдрэлийн зангилаанд насан туршид нь хадгалагдана.
- Бета херпес вирусууд- Бета херпес вирус
- Үүнд
- Цитомегаловирус (Cytomegalovirus)
- Хүний херпес вирус-6
- Хүний херпес вирус-7
- Репликацийн цикл удаан явагдана, цөөн төрлийн эзэн эстэй
- Гранулоцит, лимфоцитуудад халдварлаж хадгалагдана.
- Гамма херпес вирусууд- Гамма херпес вирус
- Үүнд
- Эпштейн-Баррийн вирус (Epstein-Barr virus )
- Хүний херпес вирус-8 буюу Капошийн саркоматай хамааралт вирус
- Репликацийн цикл удаан явагдана, маш цөөхөн эзэн эстэй
Тархвар зүй
Шалтгаан
Эмгэг жам
Уруулын херпес (herpes labialis)
Бэлгийн херпес (herpes genitalis)
Херпес вируст гингивостоматит (herpetic gingivostomatitis)
Eczema herpeticum
Гөгий Herpetic whitlow
Roseola infantum
Херпес вирусийн үүсгэх бусад халдвар
Оношилгоо
Эмчилгээ
Урьдчилан сэргийлэх
Эх сурвалж
Вирусийн эсрэг эмүүд (Antiviral drugs)
Энэ бүлгийн эмүүдэд вирусийн халдварыг эмчлэх зорилгоор хэрэглэдэг эмүүд ордог. Ихэнх вирусийн халдвар харьцангуй эрүүл хүмүүст дархлааны хариу урвалын үр дүнд аяндаа эдгэрдэг. Вирусийн эсрэг эмүүдийн гол зорилго нь эмнэлзүйд илрэх шинж тэмдгийг багасгах, зовуурийг хөнгөвчлөх, халдварын үргэлжлэх хугацааг богиносгоход чиглэдэг.
ПГУ
Полимеразын гинжин урвал – Polymerase chain reaction
Нуклеотидууд, ДНХ ба РНХ (Nucleotides, DNA, and RNA)
Амьд биетийн удамшлын мэдээлэл нь нуклейн хүчил хэлбэрээр хадгалагддаг. Нуклейн хүчилд ДНХ (дезоксирибонуклейн хүчил) болон РНХ (рибонуклейн хүчил) хамаарна.
Эс (Cell)