Дэд гарчиг
Нүдний анатоми, гистологи (Eye anatomy and histology)
Анатомийн хувьд авч үзвэл нүдний гадаад хэсэг нь гурван давхаргад хуваагдах бөгөөд үүнд фиброзон давхарга (эвэрлэг, хатуу бүрхүүл), судаслаг давхарга (жинхэнэ судсан бүрхүүл, хүүхэн хараа, сормослог бие) болон мэдрэлийн давхарга (торлог) багтана. Түүнчлэн нүдийг урд хэсэг (болор болон өмнө талд байрлах бусад бүтцүүд) ба хойд хэсэг (шилэнцэр биеийн шингэн болон торлог) гэж авч үзэж болно.
Нүд нь хос эрхтэн бөгөөд харааны үүрэгтэй мэдрэхүйн эрхтэн юм.
- Ухархайн яс дотор байрлана.
- Бөөрөнхий хэлбэртэй.
- Жин: 7 грамм
Хэмжээ
- Дагуу тэнхлэг - 24мм
- Хэвтээ тэнхлэг - 23.6мм
- Босоо тэнхлэг - 23.3мм тус тус байна.
Болор нь хүүхэн хараа болон шилэнцэр хооронд, сормослог биетэй холбоотой шандаснаас зүүгдэж байрладаг. Нүдний урд хэсгийг мөн урд хорго (эвэрлэгээс хүүхэн хараа хүртэл) болон хойд хорго (хүүхэн хараанаас болор хүртэл) хэмээн хуваах ба эдгээр хоргууд нь нүдний дотоод шингэнээр дүүрсэн байна.
Үйл ажиллагааны хувьд нүдийг гэрэл ойлгодог болон гэрэл хугалдаг гэж ангилж болно. Харааны зам нь 1-р нейрон болох торлог давхаргын савханцар, лонхонцор эсүүдээр эхлэх ба эдгээр эсүүд нь харагдах дүрсийг мэдрэлийн дохио болгон хувиргаж энэ нь цааш тархи руу дамжина. Гэрэл хугалагч бүтцүүдэд эвэрлэг, болор, нүдний дотоод шингэн болон шилэнцэр багтах бөгөөд эдгээр нь гэрлийг торлогийн хойд хэсэг рүү чиглүүлэн хугална.
Нүд нь артерийн цусан хангамжаа нүдний артерийн салаанаас авах бөгөөд нүдний вен рүү цутгана. Мэдрэлжүүлэлтийн тухайд, гавал тархины хос мэдрэлээс харааны (гавал тархины 2-р хос мэдрэл) болон нүд хөдөлгөгч мэдрэл (гавал тархины 3, 4, 6-р хос мэдрэл) мэдрэлжүүлдэг бол аккомодацийг ургал мэдрэлийн тогтолцооны ширхгүүд мэдрэлжүүлэлтээр хангана. Нүдний алим нь гавлын ухархайн яс дотор байрлах бөгөөд энд хэд хэдэн мэдрэл болон судас нээгддэг.
Болор (Lens oculi)
Нулимсны аппарат (Apparatus lacrimalis)
Зовхи (Palpebra)
Цусан хангамж
Нүдний булчин
Мэдрэлжүүлэлт
Ухархай (Orbit)
Үр хөврөл
Эх сурвалж
Гишүүн болж бүх агуулгыг уншаарай.
Гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү.
Эс (Cell)
Эс бол амьд биеийн бүтэц үйл ажиллагааны үндсэн нэгж. Бүх амьд биеийг эсийн бүтцээс нь хамааруулж эукариот эсвэл прокариот хэмээн ангилдаг.
Нярайд 19 мм
харааны замын бүрдлүүд
хугалагч орчин
Гадна бүрхүүл
Дунд бүрхүүл
Дотор бүрхүүл буюу Торлог
Эвэрлэгийн строма эд болон эндотель хооронд оршино
