Тавхайн яс нь доод мөчдийн чөлөөт хэсгийн яс (pars libera membri inferioris)-ын нэг хэсэг бөгөөд тавхайн ясыг дистал байрлал руу чиглүүлэн гурван хэсэгт авч үздэг. Энэхүү анатомийн ангилал нь клиникт үргэлж ач холбогдолтой байж чаддаггүй.
- Бэлбэрхийн яс (ossa tarsalia)
- Өлмийн яс (ossa metatarsalia)
- Хөлийн шивнүүр яс (phalanges digitorum pedis)
2 гадаргуутай.
- Доод тал буюу ул талын гадаргуу (facies plantaris)
- Дээд тал буюу улны ар талын гадаргуу (facies dorsalis)
Бэлбэрхийн яс (Ossa tarsalia)
Бэлбэрхийн яснууд нь 7 богино хэмт ястнуудаас тогтох бөгөөд эдгээр нь 2 эгнээ үүсгэж байрлана: 3 том бэлбэрхийн яс нь биед ойр эгнээ (proximal Tarsus), харин бусад 4 яс нь биеэс хол (distal Tarsus) эгнээг үүсгэн байрласан байна.
Proximal Tarsus (tarsal bones): проксимал эгнээн яснууд: talus, calcaneus, os naviculare. Эдгээр нь шагайн үений гол бүрэлдэхүүнүүд юм.
1 Шагай (Talus)
Өсгий болон шагайтын хооронд оршино. Шагай ясыг проксималаас дистал руу байрлах байдлаар доорх 3 хэсгүүдэд хувааж үздэг:
- Их бие (corpus tali)
- Trochlea tali - шагайтын ястай нийлэх үений бул хэлбэрийн гадаргуу
- Дээд (facies articularis superior) болон 2 хажуугийн буюу дотно, гадна хашлагын гадаргуу (facies malleolaris medialis et lateralis) гэсэн нийт 3 гадаргуутай.
- Processus posterior tali - Шагайн бул хэлбэр гадаргуугийн ард шагайн хойд сэртэн (processus posterior tali) байх ба хөлийн эрхий хурууг нугалагч урт булчингийн шөрмөс явах ховилоор (sulcus tendinis m.flexor hallucis longi) гадна ба дотно төвгөр ( laterale et mediale) болж хуваагдана.
- Facies articularis calcanea posterior, media et anterior - Шагайн доод талд өсгийтэй нийлэх үений хойд, дунд, урд гадаргуу.
- Sulcus tali (plantar) - Хойд болон дунд гадаргууны хооронд шагайн ховил
- Canalis tarsi: Ligamentum talocalcaneum interosseum үүгээр үргэлжилнэ.
- Хүзүү (Collum tali)
- Facies articularis calcanea anterior (plantar): Өсгий ясны өмнөд хэсэгтэй холбогдоно.
- Толгой (caput tali)
- Facies articularis navicularis (ventral): доод хэсгээрээ завь ястай (os naviculare) нийлэх үений гүдгэр гадаргуу
2 Өсгий (calcaneus)
Бэлбэрхийн яснуудаас хамгийн том нь, краниал шагай ястай, харин вентрал хэсгээрээ шоо ястай үе үүсгэдэг. 2 чухал хэсэгтэй:
- Өсгийн овгор (tuber calcanei)
- Өсгий ясны улны дорсал зузаан том хэсэг: Хүн хөл дээрээ зогсоход тавхайн ар хэсгийн тулгуур
- Энэ овгор нь гадна, дотно тийш түрсэн 2 сэртэнтэй (processus lateralis et medialis).
- Ахиллисын шөрмөсний бэхлэгдэх хэсэг (Achilles tendon, calcaneal tendon)
- Тулгуур сэртэн (Sustentaculum tali)
- Өсгий ясны медиал хэсэг рүү харсан үргэлжлэл Medialer Knochenfortsatz
- Дээд тал нь (facies articularis talaris media): Шагай ястай холбогдох үений гадаргуу
- Доод талд нь: M. flexor hallucis longus-ын ховил тус тус байна.
Гадаргуунууд:
- Шагайтай нийлэх үений гадаргуунууд:
- Хойд гадаргуу (facies articularis talaris posterior)
- Хойд болон дунд гадаргуугийн хооронд өсгийн ховил (sulcus calcanei) явах бөгөөд энэ нь шагайн хожилтой нийлж бэлбэрхийн хөндийг (sinus tarsi) үүсгэнэ.
- Дунд гадаргуу (facies articularis talaris media)
- Урд болон дунд гадаргуу нь налайн тулгуур сэртэнгийн (sustentaculum tali) дээд талын хучина.
- Урд гадаргуу (facies articularis talaris anterior)
- Тавхай ясны хоёрдугаар эгнээний шоо ястай (os cuboideum) нийлэх үений эмээлэн гадаргуу (facies articularis cuboidea) байна.
Өсгийн гадна талд тахилзуурын бул (trochlea peronealis) байх ба үүний доогуур булчингийн шөрмөс явах ховил (sulcus tendinis m.peronei longi) байна.
3 Завь яс (os naviculare)
- Тавхайн дотно захад шагай яс болон гурван шаантаг хэлбэрт яснуудын хооронд, проксимал талаараа шагайн толгой, дистал талаараа гурван шаантаг яснуудтай нийлж оршино.
- Дотно (medial) захын доод гадаргууд ясны барзгар (tuberositas ossis navicularis) байх ба гадна (lateral) талдаа шоо ястай нийлэх үений гадаргуутай байдаг.
Distal Tarsus (tarsal bones)
Дистал эгнээний бэлбэрхийн яснууд медиал хэсэгтээ шаантаг яснууд нь, латерал хэсэгтээ шоо яс байрласан нь танихад амархан байдаг.
4-6 Шаантаг яснууд (ossa cuneiformia)
Эдгээр нь 3 яснууд байна.
- Дотно буюу I (os cuneforme mediale)
- Хамгийн том нь
- Дотно тал нь барзгар, гадна талаараа os cuneforme II ба os metatarsale II яснуудтай нийлэх үений гадаргуутай.
- Завсрын буюу II (os cuneforme intermedium )
- Хамгийн жижиг нь
- Дотно болон гадна талаараа os cuneforme I ба III -тай нийлнэ.
- Гадна буюу III (os cuneforme laterale)
- Дотно талаараа os cuneforme II ба гадна талаараа шоо ястай нийлнэ.
Эдгээр нь товчхондоо проксимал хэсгээрээ завь ястай, дистал хэсгээрээ өлмий яс ossa metatarsalia I–III-тай үе үүсгэн байрлана.
7 Шоо яс (os cuboideum)
- Тавхайн гадна захад өсгий яс болон өлмийн IV, V-р яснуудын хооронд оршино.
- Дистал талаараа өлмийн яс, проксимал талаараа өсгийтэй нийлэх үёний гадаргуутай байна.
- Ул талд нь ясны барзгар (tuberositas ossis cuboidei) байх ба үүний өмнө талаар тахилзуурын урт булчингийн шөрмөс явах ховил (sulcus tendinis m.perinei longi) байна.
Өлмийн яс (ossa metatarsalia)[I-V]
Өлмийн яс нь 5 богино чөмөгт яснуудаас тогтоно. Тус бүрдээ:
- Суурь (Basis ossis metatarsi)
- Их бие (Corpus ossis metatarsi)
- Толгой (Caput ossis metatarsi) гэсэн 3 хэсгүүдээс бүрдэнэ.
- Spatia interossea metatarsi - Эдгээр яснуудын хоорондох зайг өлмийн яс хоорондох зай гэнэ.
- Өлмий яснуудыг эрхий талаас нь эхэлж тоолох ба суурь хэсгээрээ I, II, III нь шаантаг яснуудтай IV ба V нь шоо ястай нийлнэ.
- Өлмийн I ясны толгойн ул талд барзгарууд (tuberositas ossis metatarsi primi) байх бөгөөд энэ ясны суурь бусдаасаа илүү урт ба I, III шаантаг ясны хоорондуур шургаж орсон байна.
- Өлмийн II, III, IV яснуудын суурь нь хоорондоо нийлж байдаг учир хоёр хажууд нь үений гадаргуу байна.
- V ясны суурийн дотно талд нь барзгар (tuberositas ossis metatarsi quinti) байна.
Хөлийн хурууны буюу шивнүүр яс (phalanges digitorum pedis)
Хөлийн шивнүүр яснууд хэмжээгээрээ жижиг, 5 хуруутай.
- Halux - Нэгдүгээр/эрхий хуруу - 2 шивнүүрээс (гарын хуруутай адил phalanx media-гүй), бусад нь 3 шивнүүртэй байдаг (phalanx proximalis, media et distalis = Ossa digitorum pedis).
- Үзүүрийн шивнүүрийн үзүүрт товгор (tuberositas phalangis distalis) гэж байх ба хөлийн тавхайн ясанд байдаг өнчин яснууд нь эрхий хуруу ба өлмийн I ясны заагт байна.