Дэд гарчиг
Торлогийн ховхрол (Retinal detachment)
Торлогийн ховхрол (Amotio retinae, Ablatio retinae) нь торлогийн дотор давхарга болох нейросенсор хэсэг нь пигментэт эпителиэсээ салснаас үүсдэг эмгэг юм. Торлогийн ховхрол үүсэх хамгийн түгээмэл шалтгаанд торлог давхаргад нүх болон урагдал үүсэх механизм орох бөгөөд (регматогений торлогийн ховхрол), үүний эрсдэлт хүчин зүйлсэд миопи, өмнө нь хийлгэж байсан нүдний мэс засал, гэмтэл болон/эсвэл арын шилэнцэр биеийн салалт зэрэг орно. Ховор тохиолдолд бага хэмжээтэй ховхрол нь торлогийн нүх үүсээгүй байхад бий болдог (үүнийг регматогений бус торлогийн ховхрол гэнэ). Регматогений бус ховхролын үндсэн механизм нь vitreoretinal band (жишээ нь үржилт чихрийн шижингийн ретинопати), субретинал болон интраретинал хавдрууд (судаслаг давхаргын меланома), эсвэл субретинал хэсэгт шингэний хуримтлал үүсгэдэг системийн болон нүдний эмгэгүүд хамаарна.
Бага хэмжээтэй ховхролууд нь ихэвчлэн нүдэнд гэрэл гялсхийх, юм хөвж харагдах болон / эсвэл харааны талбайн алдагдлаар илэрдэг. Хараа алдагдах ноцтой шинж нь ховхролын хэмжээ том үед болон/эсвэл шар толбыг хамарсан үед илэрч болно. Оношийг нүдний угийг шинжилснээр баталгаажуулна.
Торлогийн ховхролоос сэргийлэхийн тулд хэрэв торлог давхарга дээр урагдал эсвэл нүх үүссэн байгаа тохиолдолд тухайн хэсгийн эргэн тойронд лазер фотокоагуляц хийгддэг. Том хэмжээний торлогийн ховхролтой үед хараа алдагдах эрсдэлтэй холбоотой яаралтай арга хэмжээ авч мэс засал хийх бөгөөд ингэснээр ховхролын хэмжээ томрох болон мэдрэхүйн үйл ажиллагаа алдагдахаас сэргийлнэ. Харааны тавилан нь ялангуяа тухайн ховхролын хэмжээ (шар толбыг хамарсан байх тусам муу) болон ховхрол үүсээд хэр хэмжээний хугацаа өнгөрснөөс шууд шалтгаалдаг.
- Нейросенсор торлог нь пигментэт эпителиэсээ салах эмгэг юм.
- H33.0Торлогийн язралтай хууралRetinal detachment with retinal break
- H33.1Торлог цавтах ба торлогийн уйланхайRetinoschisis and retinal cysts
- H33.2Торлогийн серозон хууралSerous retinal detachment
- H33.3Торлог хууралгүй язрахRetinal breaks without detachment
- H33.4Торлог татагдан хуурахTraction detachment of retina
- H33.5Торлогийн бусад хууралOther retinal detachments
Тархвар зүй
Шалтгаан
Эмгэг жам
Эмнэлзүй
Оношилгоо
Ялган оношилгоо
Эмчилгээ
Хүндрэл
Тавилан
Эх сурвалж
Гишүүн болж бүх агуулгыг уншаарай.
Гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү.
Чихрийн шижин - Диабет (Diabet mellitus)
Чихрийн шижин нь инсулиний шүүрэл багасах болон инсулин дааврын үйлдэл алдагдсанаас цусны глюкозын хэмжээ ихэсдэг бодисын солилцооны эмгэг юм.
Ерөнхий хавдар судлал (General oncology)
Хавдар судлал (онкологи) нь хавдрын үүсэл, оношилгоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэлтийг судалдаг анагаах ухааны салбар юм.
Меланома (Melanoma)
Меланоцит буюу биед меланин үйлдвэрлэдэг эсүүдээс үүсдэг хорт хавдар бөгөөд ихэвчлэн эпидермисийн суурь давхаргын меланоцитээс үүсдэг боловч бусад хэсэгт байрлах меланоцитээс ч үүсч болно. Арьсны хорт хавдрын улмаас нас барах хамгийн нийтлэг шалтгаан юм.