Ашиглах заавар:
Ашиглах заавар:
Гавал тархины гэмтэл (ГТГ) нь гавлын гэмтэл, үүнтэй хавсран тархины бүтцийн гэмтэл эсхүл/болон тархины түр хугацааны үйл ажиллагааны алдагдлыг илэрхийлдэг. ГТГ-г Глазговийн комын үнэлгээгээр хүнд, хүндэвтэр, хөнгөн зэрэгт ангилахаас гадна бэртэлийн зэргээс шалтгаалан толгой өвдөх бөөлжис цутгах, бөөлжих, анхаарал тогтохгүй (vigilance) болох зэрэг шинж тэмдгүүдээс амь насанд аюултай комын үеийн ухаан санааны алдагдал үүсч болно. Өвчтөнийг ажиглах нь клиникт хүндрэлээс эрт үед сэргийлэх боломжийг бүрдүүлдэг бөгөөд анамнез, мэдрэлийн үзлэг болон яаралтай КТГ-ийн дүрслэл хийх нь оношилгооны алтан стандартанд тооцогддог.
Эмчилгээний хувьд зарим тохиолдолд яаралтай мэс заслын эмчилгээ шаардлагатай болдог. Жишээ нь инртакраниал цус алдалт, гавал ясны хугарал.
Инртакраниал гэмтэл хэр ноцтой байгаагаас шалтгаалан мэдрэлийн талаас бүрэн сэргэсэн (complete response) явц, аль эсвэл хүнд хэлбэрийн байнгын оюун санааны бэрхшээлтэй (permanent disability) болох аюултай.
ГКҮ (GCS-Index)-ээр хүндийн зэргийг ангилах:
Глазговын комын үнэлгээ | |||
Оноо | Хөдөлгөөний хариу үйлдэл | Хэл яриа | Нүд нээх |
1 | Хариу үйлдэлгүй | Хариу байхгүй | Нүдээ нээхгүй |
2 | Өвтгөхөд тэнийж хөшнө | Утгагүй үг хэлэх | Өвтгөхөд нээнэ |
3 | Өвтгөхөд нугалж атирах хөшилт | Авиа гаргах | Асуухад нээнэ |
4 | Өвтгөхөд займчих, зайлуулах | Самуурсан | Сэрэмжтэй нээнэ |
5 | Өвдөлтийн байршил олох | Цэгцтэй | |
6 | Заавар биелүүлэх |
ДЭБ-ын тогтоосон ГТГ-н хөнгөн зэргийн шалгуур:
Гол агуулгыг (ангилал, оношилгоо, эмчилгээ, тавилан г.м) цааш уншихын тулд та гишүүнчлэлийн эрх авах шаардлагатай. Хэрэв та хүчинтэй гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү !
Энэхүү платформ нь энгийн иргэдэд зориулагдаагүй зөвхөн анагаах ухааны салбарын мэргэжилтнүүдэд зориулагдсан болно. Дур мэдэн өөрийгөө эмчлэхийг хориглоно ! Дур мэдэн хийсэн үйлдлээс гарах үр дагаврыг бид хариуцахгүй.
Бид күүки буюу үйлдлийг бүртгэх технологи ашиглан тодорхой төрлийн мэдээллийг хадгалах ба энэ нь үйлчилгээг сайжруулах, түүнд дүн шинжилгээ хийх зорилготой юм. Таны мэдээлэл бусдад дамжуулагдахгүй.