Сүрьеэ нь Mycobacterium tuberculosis-р үүсгэгддэг халдварт өвчин, ихэвчлэн уушгийг өвчлүүлдэг. Дэлхий даяар тархсан хүн амын дундах өвчлөл өндөртэй халдварт өвчин, хүн амын нас баралтын голлох шалтгаан болдог. Анхдагч халдвар нь агаар дуслын замаар буюу халдвартай хүний ханиаж найтаасан аэрозоль, дуслаар дамжин халдварлана, ихэвчлэн шинж тэмдэггүй.
M. tuberculosis-ийн халдвар нь төрөлхийн болон эсийн дархлааны хариу урвалаас шалтгаалан байдалд байна. Дархлаа сулрах үед өвчний үүсгэгч идэвхжиж идэвхитэй хэлбэрийн сүрьеэд шилжиж болно. Сүрьеэгийн идэвхитэй халдварын үед халуурах, шөнө хөлрөх, уламжлалт антибиотик эмчилгээ үр дүнгүй байх, ханиалгах (цустай эсвэл цусгүй) шинж тэмдэг илэрдэг. Идэвхитэй халдварын үед үүсгэгч цусны эргэлтээр дамжин бусад эрхтэнд халдварлаж уушгины бус сүрьеэг үүсгэж болно.
Уушгины бус сүрьеэ маш ховор тохиолддог, ихэвчлэн дархлаа маш их суларсан эсвэл дархлааг дарангуйлж буй хүмүүст тохиолддог. Идэвхитэй сүрьеэгийн халдвар гэж таамаглаж буй үед M. tuberculosis-г цэрэнд илрүүлэх микроскопын шинжилгээ, өсгөвөрлөх эсвэл полимеразын гинжин урвал ()-ын шинжилгээ болон цээжний рентген зураг авах шаардлагатай. M. tuberculosis маш удаан өсөж үрждэг, эсийн хананд эмийн бодис нэвтрэх боломж хомс нөгөө талаас макрофаг дотор ордог зэргээс шалтгаалан маш урт хугацааны эмчилгээ хийгддэг. Стандарт эмчилгээнд хоёр сарын турш рифампин, , болон уулгасны дараагаас үргэлжлүүлэн дөрвөн сарын турш рифампин, изониазид зэргийг хавсран уулгадаг.
Уушги (Lung)
Уушги нь цээжний хөндийд байрлах, гадна талаасаа гялтан хальсаар бүрхэгдсэн хос эрхтэн юм. Уушгины дотор гадаргуугийн дунд хэсгээс ялимгүй дээд талд уушгины үүд байрлах бөгөөд уг хэсгээр гуурсан хоолой, артерийн судас, мэдрэлийн ширхэгүүд орж тунгалгийн болон венийн судас гардаг.
Эс (Cell)
Эс бол амьд биеийн бүтэц үйл ажиллагааны үндсэн нэгж. Бүх амьд биеийг эсийн бүтцээс нь хамааруулж эукариот эсвэл прокариот хэмээн ангилдаг.
Хэсэг газрын үрэвслийн хариу урвал (Local inflammatory responses)
Үрэвсэл гэдэг нь эдийн гэмтэл үүсгэх чадвартай халдварт эмгэг төрүүлэгч, механик гэмтэл, химийн болон физикийн цочроогч хүчин зүйлүүдийн эсрэг цусны судасны оролцоотойгоор өрнөх дархлааны хамгаалах хариу урвал юм.
Антибиотикууд (Antibiotics)
Антибиотикийг бактерийн болон зарим паразит халдварын эсрэг хэрэглэдэг эмийн бэлдмэл. Антибиотик нь бактерицид эсвэл бактериостатик нөлөө үзүүлдэг.
Далд хэлбэрийн сүрьеэг сэжиглэж байгаа тохиолдолд тухайн хүнд туберкулины арьсны сорил эсвэл хийж зохих эмчилгээг хийнэ.
Сүрьеэгийн хэлбэр | |||
|---|---|---|---|
Онцлог шинж | Анхдагч сүрьеэ (анхдагч халдвар) | Дахин идэвхижсэн сүрьеэ (хоёрдогч халдвар) | |
| Сүрьеэгийн далд халдвар | Анхдагч идэвхитэй сүрьеэ |
|
Тодорхойлолт |
|
|
|
Ялгаа |
|
|
|
Оношилгоо |
|
| |
Эмчилгээ |
|
| |
Гишүүн болж бүх агуулгыг уншаарай.
Гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү.
ПГУ
Полимеразын гинжин урвал – Polymerase chain reaction
Рентген (X-ray)
Plain film x-ray – Рентген зураг нь эмнэл зүйн практикт хамгийн өргөн хэрэглэгддэг дүрс оношилгооны арга юм. Анх эрдэмтэн Вильгельм Конрад Рентген олж нээсэн бөгөөд 1895 оны 11-р сарын 8-нд эхнэрийнхээ гарын зургийг авснаар дүрс оношилгоонд хэрэглэж эхэлжээ. Рентген туяа нь хэт ягаан туяа, гамма цацрагийн хоорондох долгионы уртаар ангилагддаг цахилгаан соронзон долгион бөгөөд эмнэлгийн оношилгоонд тогтмол хэрэглэгдэж байна.
Эм
Этамбутол (Ethambutol)
Микобактерийн эсрэг эм › Сүрьеэгийн эмчилгээнд хэрэглэх бусад эм
Эм
Пиразинамид (Pyrazinamide)
Микобактерийн эсрэг эм › Сүрьеэгийн эмчилгээнд хэрэглэх бусад эм
Эндоген
Дотоод буюу бие махбодийн дотоод хүчин зүйлсээс шалтгаалан үүсдэг.
Экзоген
Гадаад буюу бие махбодийн гаднах хүчин зүйлсийн нөлөөгөөр үүсдэг.
IGRA
Interferon-gamma release assay – Интерферон γ ялгаралтыг тодорхойлох шинжилгээ
Анагаах ухааны микробиологи (Medical microbiology)
Микробиологийн шинжлэх ухаан нь хүний нүдэнд үл үзэгдэх бичил биетнүүдийг судалдаг бөгөөд дотроо олон салбар болон салдгийн нэг нь анагаах ухааны бичил амь судлал юм.
Эм
Рифапентин (Rifapentine)
Микобактерийн эсрэг эм › Сүрьеэгийн эсрэг антибиотик
Инвазив
Бие махбодид гаднаас нэвтрэн тодорхой хэмжээгээр гэмтээж хийгддэг оношилгоо, эмчилгээний аргуудыг инвазив гэнэ (биопси, нугасны хатгалт, зүрхний катетерт оношилгоо г.м.); мөн хавдрын нэвчилт ургалт, халдварын нэвчилт тархалтыг илэрхийлнэ.
далд хэлбэрийн сүрьеэ
Монгол улсын хувьд ДЭМБ-ийн зөвлөмжийн дагуу дөнгөж төрсөн нярайд амьдралын эхний 24 цагт багтаан БЦЖ вакцин хийдэг тул энэ сорил хуурамч эерэг гарч болно
Interferon-gamma release assay – Интерферон γ ялгаралтыг тодорхойлох шинжилгээ
Нийт тохиолдлын 1–5%
Жишээ нь., ХДХВ-ийн халдвартай, өлсгөлөнд нэрвэгдсэн хүмүүс
Жишээ нь бага насны хүүхэдэд
M. tuberculosis бол аэроб бактер юм
жишээ нь., плеврийн сүрьеэгийн үед урсгуур тавих
жишээ нь., эмэнд тэсвэртэй сүрьеэгийн халдварын үед уушги тайрах мэс засал хийнэ
Жишээ нь: амикацин, канамицин эсвэл капреомицин