Дэд гарчиг
Вакцин (Vaccine)
12-р зууны эхэн үед цэцэг өвчний халдвар аваад эдгэрсэн хүүхдүүд хоёр дахь удаагаа уг өвчнөөр өвдөхгүй байгааг хятадууд анзаарсан байна. Ингээд Хятад даяар variolation гэж нэрлэдэг аргыг ашигласан. Хятадуудын амжилтын тухай, уг аргын тухай мэдээ төв ази даяар тархаж дараа нь баруун зүгт тархаж тухайн үедээ уг аргыг олон улс орон ашигласан.
Үүний үр дүнд хүн амын дундах өвчлөл болон нас баралтыг эрс бууруулж чадсан юм.
Османы эзэнт гүрэнд сууж байсан Английн элчин сайдын эхнэр хатагтай Mary Montagu (1689-1762) дээрх ажилбарыг хүүхдүүддээ хийлгэсэн. Тэд 1721 онд Англид буцаж ирээд энэ тухайгаа бусдад хэлсэн. Ингээд variolation Англи болон АНУ-ийн колон улсуудад нэвтэрсэн. Энэхүү арга ихэнх үед маш сайн үр дүнтэй байдаг боловч зориудаар халдварлуулж буй хүмүүсийн дунд тодорхой тооны өвчлөл бүртгэгдэж уг ажилбарт хамрагдсан хүмүүсийн 1-2% нь цэцэг өвчний улмаас нас бардаг учир цаг хугацаа улиран өнгөрөхөд энэ аргыг хууль бус гэж үзсэн. 1796 онд Английн эмч, судлаач Эдвард Женнер үхрийн цэцэг өвчний үүсгэгчийг хүнд тарьж тухайн тариулсан хүнийг цэцэг өвчний эсрэг дархлаатай болгосноор анх вакцин бий болжээ. Үхрийн цэцэг өвчнийг vaccinia гэж нэрлэдэг байсан тул Эдвард Женнер эмч энэхүү шинэ аргаа вакцинжуулалт vaccination хэмээн нэрлээд хамгаалалтын тарилгаа вакцин хэмээн нэрлэсэн. Энэ цагаас хойш уг арга өргөн дэлгэр тархсан боловч уг тарилга хэрхэн ажилладаг, ижил төстэй аргууд бусад өвчнөөс хамгаалах боломжтой эсэхийг хэн ч мэдэхгүй байлаа.
Дархлаажуулалтын хэлбэрүүд
Идэвхигүй дархлаа эмчилгээ
Идэвхитэй дархлаажуулалт
Идэвхитэй дархлаажуулалт | Амьд сулруулсан вакцин
Идэвхитэй дархлаажуулалт | Идэвхигүйжүүлсэн вакцин
Идэвхитэй дархлаажуулалт | Вирусын вектор вакцин
Идэвхитэй дархлаажуулалт | Нуклейн хүчлийн вакцин
Вакцины гаж нөлөө
Вакцины эсрэг заалтууд
Эрсдэлт бүлгийн хүн ам
Дархлаа тогтолцооны хариу урвал
Вакцины найрлага
Дархлаажуулалтын үндэсний товлол
Эх сурвалж
Вирусийн эсрэг эмүүд (Antiviral drugs)
Энэ бүлгийн эмүүдэд вирусийн халдварыг эмчлэх зорилгоор хэрэглэдэг эмүүд ордог. Ихэнх вирусийн халдвар харьцангуй эрүүл хүмүүст дархлааны хариу урвалын үр дүнд аяндаа эдгэрдэг. Вирусийн эсрэг эмүүдийн гол зорилго нь эмнэлзүйд илрэх шинж тэмдгийг багасгах, зовуурийг хөнгөвчлөх, халдварын үргэлжлэх хугацааг богиносгоход чиглэдэг.
Эс (Cell)
Эс бол амьд биеийн бүтэц үйл ажиллагааны үндсэн нэгж. Бүх амьд биеийг эсийн бүтцээс нь хамааруулж эукариот эсвэл прокариот хэмээн ангилдаг.
Хэсэг газрын үрэвслийн хариу урвал (Local inflammatory responses)
Үрэвсэл гэдэг нь эдийн гэмтэл үүсгэх чадвартай халдварт эмгэг төрүүлэгч, механик гэмтэл, химийн болон физикийн цочроогч хүчин зүйлүүдийн эсрэг цусны судасны оролцоотойгоор өрнөх дархлааны хамгаалах хариу урвал юм.
Цэцэг өвчний халдвар авсан ч эдгэрч амьд үлдсэн хүүхдүүдийн цэцэг өвчний яр (smallpox scabs)-ыг нунтаглаж тоосонцор болгоод эрүүл хүүхдүүдийн амьсгалын зам руу цацах буюу санаатайгаар халдварлуулах бодлого