Ходоодны хорт хавдар (Gastric cancer)
Ходоодны хорт хавдар нь дэлхий дахинд хамгийн түгээмэл хорт хавдрын тавдугаарт ордог. Хэдийгээр АНУ-д өвчлөл буурч байгаа ч азийн зарим орнуудад, ялангуяа Япон, Өмнөд Солонгос, Монголд ходоодны хорт хавдрын өвчлөл өндөр хэвээр байна. Ходоодны хорт хавдар үүсгэх гол эрсдэлт хүчин зүйл нь хелиобактер пилоригийн халдвар юм.
Бусад эрсдэлт хүчин зүйлс нь ходоод улаан хоолойн сөөргөө өвчин, давс, нитрат ихтэй хоол болон тамхины хэрэглээ юм. Ходоодны хорт хавдрын 95%-ийг аденокарцинома эзэлдэг бөгөөд дотроо гэдэсний болон тархмал хэлбэр гэж ангилагддаг. Ходоодны хавдрын бусад төрлүүд болох ходоодны лимфома, ходоод гэдэсний стромын хавдрууд, мэдрэл дотоод шүүрлийн хавдрууд (Neuroendocrine) зэрэг нь ховор тохиолддог.
Ходоодны хавдрын эрт үед өвчтөнүүдэд ихэвчлэн шинж тэмдэггүй эсвэл өвөрмөц бус шинж тэмдэг илэрдэг. Хожуу үед өвчтөнүүдэд хавдрын үсэрхийлэл, хүндрэлийн шинж тэмдэг илэрдэг. Ходоодны хавдрын оношийг хоол боловсруулах дээд замын дурангийн шинжилгээ болон биопсиоор баталгаажуулдаг. Дүрс оношилгооны эсвэл оношилгооны лапароскопи шинжилгээгээр үе шатыг нь тодорхойлох нь эмчилгээ хийхэд тус болдог.
Эрт үеийн үсэрхийлээгүй хавдрыг ихэвчлэн мэс заслын болон хими эмчилгээгээр эмчилдэг. Мэс заслаар тайрах боломжгүй эсвэл үсэрхийлсэн хавдар байвал системийн хими эмчилгээ эсвэл хими туяа эмчилгээ (Chemoradiation) хийдэг. Хавдрын молекулын шинж чанарт үндэслэн бай эмчилгээг нэмж болно. Хөнгөвчлөх эмчилгээг нь ахимаг настай болон хорт хавдрын ахисан шатанд орсон өвчтөнүүдэд хийнэ. Хавдрын үе шатаас хамааран тавилан өөр өөр байдаг боловч хавдар хожуу оношлогдох тусам 5 жил амьдрах чадварын хувь бага байдаг.
- 2020 онд АНУ-д 27,600 гаруй ходоодны хорт хавдрын шинэ тохиолдол оношлогдсон.
- Өмнөд Солонгос, Монгол, Япон зэрэг орнуудад ходоодны хорт хавдрын өвчлөл хамгийн өндөр байдаг.
- Хүйс: ♂ > ♀
- Монголын ард түмний уламжлалт халуун цай, хоол хүнс, мах идэх нь ходоод, улаан хоолойн хорт хавдрын эрсдэлт хүчин зүйл болохыг Доржготов нарын судалгаанд дурдсан байдаг.
- Монгол улсын хэмжээнд 2010-2019 оны хооронд ходоодны хорт хавдрын 8137 шинэ тохиолдол бүртгэгдсэн байна. 2019 онд ходоодны хорт хавдрын 1046 шинэ тохиолдол бүртгэгдэж, сүүлийн 10 жилийн дунджаас 232 (28.5%)-оор, өмнөх оноос 145 (16.1%)-аар тус тус нэмэгдсэн байна.
- Ходоодны хорт хавдрын өвчлөлийн түвшин (10000 хүн амд ногдох) 2019 онд 3.3 болж, сүүлийн 10 жилийн дунджаас 0.5-аар, өмнөх оноос 0.4-өөр тус тус нэмэгдсэн байна.
- Ходоодны хорт хавдрын өвчлөлийг хүйсээр харвал 2019 оны байдлаар 68.5 хувийг эрэгтэйчүүд эзэлж 2010 оныхоос 7.0 пунктээр нэмэгдсэн байна.
- Ходоодны хорт хавдрын өвчлөлийн түвшин 2019 оны байдлаар эрэгтэйчүүдийнх 4.6 болж, эмэгтэйчүүдээс 2.2 дахин, 2010 оныхоос 1.6-гаар их байна. Насны бүлгээр харвал 50-аас дээш насныхан 82.7 хувийг эзэлж, 2010 оныхоос 10.2 пунктээр нэмэгдсэн байна.
- Ходоодны хорт хавдрын өвчлөлийн түвшинг газар зүйн бүс нутгаар харьцуулан үзэхэд 2010 онд төвийн бүсийн өвчлөлийн түвшин 1.2 болж, улсын дунджаас 1.1-ээр бага бусад бүсэд улсын дунджаас 0.2-0.7-гоор их байсан. Харин 2019 онд хангайн бүсэд улсын дундажтай адил бусад бүсэд улсын дунджаас 0.2-1.1-ээр их байна. Баруун бүсэд хамгийн их 4.4 болж, 2010 оныхоос 1.7 дахин өссөн байна.
- Ходоодны хорт хавдрын өвчлөлийн түвшинг 2019 оны байдлаар, аймаг, нийслэлээр харвал Дорноговь, Улаанбаатар, Сүхбаатар, Булган, Өвөрхангай, Баян-Өлгий, Өмнөговь, Баянхонгорт улсын дунджаас 0.4-1.4-өөр бага, Дархан-Уул аймагт улсын дундажтай адил, бусад аймагт 0.1-4.6-гаар их байна. Ходоодны хорт хавдрын өвчлөлийн түвшин хамгийн өндөр нь Увс аймаг, хамгийн бага нь Баянхонгор аймаг байна.
- C16.0Ходоодны амсрынCardia
- C16.1Ходоодны ёроолынFundus of stomach
- C16.2Ходоодны их биеийнBody of stomach
- C16.3Нугалуурын амсрынPyloric antrum
- C16.4НугалуурынPylorus
- C16.5Ходоодны бага махианы, байршил тодорхойгүйLesser curvature of stomach, unspecified
- C16.6Ходоодны их махианы, байршил тодорхойгүйGreater curvature of stomach, unspecified
Шалтгаан
Эмнэлзүй
Оношилгоо
Үе шат
Эмгэг судлал
Ялган оношилгоо
Эмчилгээ
Хүндрэл
Тавилан
Эх сурвалж
Гишүүн болж бүх агуулгыг уншаарай.
Гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү.
Ерөнхий хавдар судлал (General oncology)
Хавдар судлал (онкологи) нь хавдрын үүсэл, оношилгоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэлтийг судалдаг анагаах ухааны салбар юм.
Ходоод, улаан хоолойн сөөргөө өвчин (GERD)
Ходоодны агууламж улаан хоолой руу сөргөн орж, зовуурь үүсгэх, хүндрэх эмгэг юм. Хүнд ходоод, улаан хоолойн тодорхой хэмжээний физиологийн сөөргөө байдаг. Физиологийн сөөргөө нь ихэвчлэн хоол идсэний дараа тохиолддог, богино хугацаанд үргэлжилдэг, шинж тэмдэггүй байдаг бөгөөд унтах үед ховор тохиолддог. Харин эмгэг сөөргөө нь ихэвчлэн шөнийн цагаар тохиолддог бөгөөд эмнэлзүйд тодорхой шинжүүд илэрдэг, цаашлаад салст бүрхэвчийг гэмтээдэг.
Ходоод (Gaster)
Ходоод (Gaster) нь хоол боловсруулах замын хамгийн өргөн хэсэг ба улаан хоолойгоор дамжин ирсэн хоолонд анхан шатны боловсруулалт хийн, цааш шилжих хүртэл хадгална. Ингэхдээ ходоодны булчирхайнаас ялгарсан хүчлийн тусламжтай бүхэл хатуу зүйл нь шингэрэн зутан холимог болдог. Ходоод нь pars anterior, pars posterior гэсэн хоёр ханатай ба амсар (Pars cardiaca), ёроол (Fundus gastricus), их бие …