Зүрхний цахилгаан бичлэг ЭКГ (Electrocardiography ECG)
Зүрхний үйл ажиллагаа болон эмгэгийг оношлоход хамгийн өргөн хэрэглэгддэг стандарт арга нь Зүрхний цахилгаан бичлэг буюу Электрокардиографи () юм. Биед холбосон электродуудын тусламжтайгаар зүрхний цахилгаан идэвхжилийг хэмжиж цаас болон дэлгэцээр харуулж дүгнэдэг.
Зүрхний цахилгаан бичлэгийг дүгнэхэд зүрхний хэмнэл, зүрхний цохилтын тоо, цахилгаан тэнхлэгийг тодорхойлох, давтамж, P шүдний хэмжээ, морфологи, PR интервалийн хугацаа, QRS бүрдлийн морфологи ба хугацаа, ST сегментийн морфологи, T шүдний морфологи, QT интервалийн хугацаа ба U шүдний морфологи зэрэг нь чухал ач холбогдолтой. Энэхүү бүлгээс зүрхний цахилгаан бичлэгийн онолын мэдлэгийг та олж авах боломжтой.
ЗЦБ нь зүрхний цахилгаан идэвхжлийг электродоор дамжуулан ЗЦБ-ийн цаасан дээр буулгадаг оношилгооны арга юм.
Электродууд: Өвчтөний цээж, мөчдөд холбож тогтоодог биеийн дамжуулагч холболтууд. Зүрхний деполяризацийн векторуудын чиглэлийг тодорхойлдог.
Холболтууд: Зүрхний деполяризацийн векторуудын график дүрслэл.
- Зүрхний цахилгаан идэвхжлийг хэвтээ хавтгайд дүрсэлдэг урд 6 холболт (V1-V6)
- Зүрхний цахилгаан идэвхжлийг босоо хавтгайд дүрсэлдэг мөчдийн 6 холболт (I, II, III, aVL, aVF, aVR)
ЗЦБ-ийн электродуудыг байршуулах
- Мөчдийн 4 электрод – Электродуудыг 2 хөл болон 2 гаранд ижил түвшинд байршуулах
- Зүүн гар (шар)
- Баруун гар (улаан)
- Зүүн хөл (ногоон)
- Баруун хөл (хар - саармагжуулагч электрод)
- Цээжний 6 электрод
ЗЦБ-ийн түлхүүр ойлголтууд, унших дараалал
Зүрхний хэмнэл ба зүрхний цохилтын тоог тодорхойлох нь
Зүрхний цахилгаан тэнхлэгийг тодорхойлох
P шүд
PR интервал
QRS бүрдэл
ST сегмент
Т шүд
QT интервал
U шүд
ЗЦБ-н клиник хэрэглээ
Хамгийн нийтлэг ЗЦБ-н хэвийн бус ололтууд
Амь насанд халтай ЗЦБ ололтууд
Эх сурвалж
Зүрх судасны эрхтэн тогтолцооны анатоми (Cardiovascularsystem)
Зүрх судасны эрхтэн тогтолцоо нь цусны судас болон түүнд агуулагдаж байдаг цус, агшилт болон сулралтынхаа тусламжтайгаар цусыг хураах болон түгээх үйлдэл хийдэг булчинлаг эрхтэн болох зүрх гэсэн 3 том эрхтнээс бүтдэг онцлогтой.
Цээжний хөндийн анатоми (Anatomy of the Thorax)
Цээжний хөндий нь биеийн төв хэсэгт байрлах ба доторх эрхтнүүдийг хамгаалахаас гадна амьсгал, хөдөлгөөний үйл ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэдэг. Энэ нь араг ясны тогтолцооны нэг бүрэлдэхүүн хэсэг бөгөөд цээжний хэнхэрцэг (thorax) хэмээх анатомийн бүтэц нь өвчүү (sternum), хавирга (costae), цээжний нугалмууд (vertebrae thoracicae)-аас бүрдэнэ. Цээж нь огтлогдсон конус хэлбэртэй бөгөөд дотор нь уушги (pulmones), зүрх …
Дунд шугам