Аскорбины хүчил (Ascorbic acid)
- Жороор олгох нөхцөл
- Жоргүй
- ATC код
- A11GA01
- Фармакологийн ангилал
- A11GA · Дан найрлагатай аскорбины хүчил (C аминдэм)
- Эмчилгээний бүлэг
- A11 · Аминдэм
- Их тунгаар удаан хэрэглэхэд шээсэнд оксалат ихсэж, бөөрний чулуу үүсэх эрсдэл нэмэгдэнэ. Гипероксалуритай үед хэрэглэхгүй. ферментийн дутагдалтай хүнд их тун нь цус задрал үүсгэж болно. Төмөр биед хэт хуримтлагддаг өвчний үед болгоомжтой хэрэглэнэ. Зарим лабораторийн шинжилгээний хариунд нөлөөлж болдог тул шинжилгээ өгөхийн өмнө хэрэглэж байгаагаа эмчид хэлнэ.
Бөөрний үйл ажиллагаа (DANI)
- Бөөрний үйл ажиллагаа хүнд буурсан, бөөрний чулуу эсвэл шээсэнд оксалат ихэсдэг хүнд өндөр тунгаар хэрэглэхгүй. Тунг эмч бөөрний үйл ажиллагаа, хооллолт болон эмчилгээний зорилгод тохируулна.
Элэгний үйл ажиллагаа (DALI)
- Элэгний үйл ажиллагаа буурсан үед ердийн тунг өөрчлөх шаардлага ихэнхдээ байхгүй. Удаан хугацаанд өндөр тун хэрэглэх бол эмчийн хяналтад хэрэглэнэ.
Ахмад настанд хэрэглэх нь
- Ердийн тунгаар хэрэглэж болно. Бөөрний үйл ажиллагаа буурсан эсвэл бөөрний чулууны эрсдэлтэй бол өндөр тунгаас зайлсхийж, тунг тохируулна.
Жирэмсэн болон хөхүүл үе
- Жирэмсэн болон хөхүүл үед шаардлагатай хэмжээгээр хэрэглэж болно. Өндөр тунг эмчийн зааваргүй хэрэглэхгүй. Аскорбины хүчил ихэсээр дамжиж, хөхний сүүгээр ялгарна.
Монгол Улсад бүртгэлтэй эмүүд (Licemed)
- Аскорбик (Askorbik)BCWORLD PHARM Co.,Ltd · Тарилгын уусмал · 10 г, 20 млДэлгэрэнгүй
- Аскорбины хүчил 2% уусмалМонос эмийн үйлдвэр · Уусмал · 2%-150 млДэлгэрэнгүй
- Аскорбины хүчил 5%Цомбо фарм эмийн үйлдвэр · Тарилгын уусмал · 5%-2 млДэлгэрэнгүй
- Аскорбины хүчил 50 мг шахмал (Ascorbic Acid 50 mg Tablets) – Ариун МонголАриун Монгол ХХК · Шахмал · 50 мгДэлгэрэнгүй
- Аскорбины хүчил 50 мг шахмал (Ascorbic Acid 50 mg Tablets) – Тавин-Ус фарм
Бөөр (Ren, Nephros)
Бөөр нь хэвлийн гялтан хальсны арын зайд байрладаг шош хэлбэртэй, цуллаг хос эрхтэн юм. Нэг минутад биеэр эргэлдэх нийт цусны 20% буюу 1200 мл орчим цус бөөрөөр эргэлдэх ба энэ нь өөрийн жинтэй нь харьцуулбал хамгийн их цусан хангамжтай эрхтэн болдог.
G6PD
Glucose-6-phosphate dehydrogenase – Глюкоз-6-фосфат дегидрогеназа
Элэг (Hepar)
Элэг нь хамгийн том булчирхай бөгөөд хүний биеийн бодисын солилцооны төв эрхтэн юм. Элэг өрцний эгц дор байрлаж, ихэнх хэсэг нь хэвлийн баруун дээд проекцэд агуулагдах ба зүүн тал руугаа ходоодыг хүртэл нарийссан байдлаар оршино.
Цээжний хөндийн анатоми (Anatomy of the Thorax)
Цээжний хөндий нь биеийн төв хэсэгт байрлах ба доторх эрхтнүүдийг хамгаалахаас гадна амьсгал, хөдөлгөөний үйл ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэдэг. Энэ нь араг ясны тогтолцооны нэг бүрэлдэхүүн хэсэг бөгөөд цээжний хэнхэрцэг (thorax) хэмээх анатомийн бүтэц нь өвчүү (sternum), хавирга (costae), цээжний нугалмууд (vertebrae thoracicae)-аас бүрдэнэ. Цээж нь огтлогдсон конус хэлбэртэй бөгөөд дотор нь уушги (pulmones), зүрх …