Томуу (Influenza)
Хүйтний улиралд хүн амын дунд эргэлтэд орж өвчлүүлдэг вирусийн гаралтай халдварт өвчин бол томуу юм. Томууг томуугийн A, B, C гэсэн гурван хүрээний вирусууд үүсгэдэг. Томуугийн А хүрээний вирусууд янз бүр тийм ч учраас тэдгээрийг гемагглютинин (H) ба нейраминидаза (N) гэдэг хоёр төрлийн гадаргуугийн эсрэгтөрөгч дээр үндэслэн ангилдаг. Томууг үүсгэдэг вирусууд удамзүйн хувьд тогтворгүй буюу маш их мутацид ордог үүний үр дүнд шинэ дэд төрөл, омгууд гарч ирдэг. Халдвар авсан хүнд гэнэт өндөр халуурах, толгой өвдөх, үе мөч булчингаар өвдөх, хуурай ханиалгах, сульдах шинж илэрнэ. Цусны ерөнхий шинжилгээнд үрэвслийг илтгэгч үзүүлэлтүүд хэвийн эсвэл бага зэрэг ихэссэн байж болно.
Шинж тэмдгүүд тухайн хүний биеийн эсэргүүцлээс хамааран хэдэн өдрөөс 2 долоо хоногийн дотор бүрэн арилж эдгэрдэг. Халдвар авсан хүнд дэмжих эмчилгээ хангалттай. Гэвч зарим тохиолдолд халдвар хүндрэх аюултай буюу архаг хууч өвчтэй, биеийн байдал хүнд байгаа хүмүүст вирусийн эсрэг эмчилгээний талаар бодолцох хэрэг гарч болно. Вирусийн эсрэг эмчилгээ шинж тэмдгийг богино хугацаанд арилгах буюу эдгэрэлтийг түргэсгэж, хүндрэл үүсэх эрсдэлийг бууруулна. Халдварын оношийг ихэвчлэн эмнэлзүйд илэрч буй шинж тэмдэг дээр үндэслэн тавьдаг боловч шаардлагатай үед ПГУрвалын шинжилгээгээр оношийг баталж болно.
Ховор тохиолдолд томуугийн халдвар хоёрдогчоор буюу бактерийн халдвараар хүндэрч уушгины хатгалгаа болж болно. Энэ тохиолдолд ихэвчлэн Staphylococcus aureus эсвэл Streptococcus pneumoniae-ийн халдвар авдаг. Томуугаас урьдчилан сэргийлэх аргуудад гарын эрүүл ахуйг сахих, ханиаж найтаах үедээ ам хамраа таглах, вакцин хийлгэх зэрэг алхмууд орно.
- Тархалт: дэлхий даяар өргөн тархсан
- Улирлын томуу: Халдвар ихэвчлэн намар болон өвлийн улиралд ихэсдэг.
- Нас: Аль ч насныханд тохиолдох боломжтой, ахимаг насны бүлэгт буурдаг
Шатлгаан
Ангилал
Эмгэг жам
Эмнэлзүй
Оношилгоо
Ялган оношилгоо
Эмчилгээ
Хүндрэл
Анхдагч вируст уушгины хатгалгаа
Тавилан
Урьдчилан сэргийлэлт
Зоонозын гаралтай томуу
Тусгай бүлэг хүн ам
Эх сурвалж
Гишүүн болж бүх агуулгыг уншаарай.
Вирусийн эсрэг эмүүд (Antiviral drugs)
Энэ бүлгийн эмүүдэд вирусийн халдварыг эмчлэх зорилгоор хэрэглэдэг эмүүд ордог. Ихэнх вирусийн халдвар харьцангуй эрүүл хүмүүст дархлааны хариу урвалын үр дүнд аяндаа эдгэрдэг. Вирусийн эсрэг эмүүдийн гол зорилго нь эмнэлзүйд илрэх шинж тэмдгийг багасгах, зовуурийг хөнгөвчлөх, халдварын үргэлжлэх хугацааг богиносгоход чиглэдэг.
Үе (Joint, articulation)
Араг яс нь тулгуурын болон дотор эрхтнүүдийг хамгаалах үүргийнхээ нөлөөнд бие махбодид шаардлагатай тогтворт байдлыг хангадаг. Ингэхдээ зэргэлдээ ястайгаа харилцан хөдөлгөөнд оролцох ба яс хоорондын холбоосыг үе хэмээн нэрлэдэг. Товчоор араг ясны бүтцийн хоёр болон түүнээс дээш ясан эсхүл/болон мөгөөрсөн хэсгүүд холбогдох хөдөлгөөнт хэсгийг үе гэнэ.
Хэсэг газрын үрэвслийн хариу урвал (Local inflammatory responses)
Үрэвсэл гэдэг нь эдийн гэмтэл үүсгэх чадвартай халдварт эмгэг төрүүлэгч, механик гэмтэл, химийн болон физикийн цочроогч хүчин зүйлүүдийн эсрэг цусны судасны оролцоотойгоор өрнөх дархлааны хамгаалах хариу урвал юм.