Дэд гарчиг
Пропилтиоурацил (Propylthiouracil)
- Жороор олгох нөхцөл
- Жортой
- ATC код
- H03BA02
- Фармакологийн ангилал
- H03BA · Тиоурацилын уламжлал
- Эмчилгээний бүлэг
- H03 · Бамбай булчирхайн эм
Бөөрний үйл ажиллагаа (DANI)
- Бөөрний хүнд дутагдалтай үед эмийн үйлдэл удаан үргэлжилж болох тул тунг бууруулах эсэхийг үнэлнэ.
- Бамбай булчирхайн шинжилгээнд тулгуурлан тунг тохируулна.
Элэгний үйл ажиллагаа (DALI)
- Элэгний идэвхтэй эсвэл хүнд өвчний үед хэрэглэхгүй.
- Элэгний шинж илэрвэл шууд зогсоож үнэлнэ.
Ахмад настанд хэрэглэх нь
- Элэгний гэмтэл, агранулоцитоз болон эмийн харилцан үйлчлэлийг хянана.
- Хамгийн бага үр дүнтэй тун хэрэглэнэ.
Жирэмсэн болон хөхүүл үе
Жирэмсэн үе
- Ялангуяа эхний гурван сард хамгийн бага үр дүнтэй тунгаар хэрэглэж болно.
- Эх, ураг, нярайн бамбайн үйл ажиллагааг хянана.
Хөхүүл үе
- Хөхний сүүгээр бага хэмжээгээр ялгарна.
- Хамгийн бага үр дүнтэй тун хэрэглэж, нярайн бамбайг хянана.
Үхэл (Death)
Үхэл бол амьдралын төгсгөл. Гэвч үхэлд хүргэсэн шалтгаан, үйл явц үргэлж тодорхой байдаггүй. Анагаах ухаанд тархины (багана тархи, тархины бусад хэсгийн бүтэц, үйл ажиллагаа эргэшгүйгээр зогсох), зүрх-уушгины (амьсгал, зүрх судасны үйл ажиллагаа эргэшгүйгээр бүрэн зогсох) үхлийг ялган оношлох шаардлага гардаг. Үхлийг зарлах нь хүний их эмчийн үүрэг байдаг тул эмч хүн эмнэлзүйн үхэл, биологийн үхлийн …
Элэг (Hepar)
Элэг нь хамгийн том булчирхай бөгөөд хүний биеийн бодисын солилцооны төв эрхтэн юм. Элэг өрцний эгц дор байрлаж, ихэнх хэсэг нь хэвлийн баруун дээд проекцэд агуулагдах ба зүүн тал руугаа ходоодыг хүртэл нарийссан байдлаар оршино.
ANCA
Antineutrophil cytoplasmic antibodies – Нейтрофилийн цитоплазмын эсрэг эсрэгбие
Васкулит
Цусны судасны (артери, артериол, капилляр, венул, вен) хананы үрэвсэлт өвчнүүдийн ерөнхий нэршил; анхдагч ба хоёрдогч гэж ангилна.
Бөөр (Ren, Nephros)
Бөөр нь хэвлийн гялтан хальсны арын зайд байрладаг шош хэлбэртэй, цуллаг хос эрхтэн юм. Нэг минутад биеэр эргэлдэх нийт цусны 20% буюу 1200 мл орчим цус бөөрөөр эргэлдэх ба энэ нь өөрийн жинтэй нь харьцуулбал хамгийн их цусан хангамжтай эрхтэн болдог.