Дэд гарчиг
Ганга + чихэр өвс + натрийн бромид (Thyme + licorice + sodium bromide)
- ATC код
- R05CA
- Фармакологийн ангилал
- R05CA · Цэр ховхлох эм
- Эмчилгээний бүлэг
- R05 · Ханиад, ханиалгын эм
- Цэртэй ханиалгын үед цэрийг шингэлж гадагшлуулахад дэмжлэг болгон хэрэглэнэ.
- Натрийн бромид нойрмоглох, анхаарал сулрах, шинж үүсгэж болзошгүй тул тээврийн хэрэгсэл жолоодохгүй.
- Согтууруулах ундаа, нойрны болон тайвшруулах эмтэй хамт хэрэглэвэл нойрмоглох нөлөө нэмэгдэнэ.
- Удаан эсвэл их тунгаар хэрэглэвэл бромид биед хуримтлагдаж, сулрах, будилах, арьсны тууралт болон хөдөлгөөний зохицуулалт алдагдах шинж үүсч болно.
- Чихэр өвсний улмаас хавагнах, цусны даралт ихсэх, цусны кали буурах эрсдэлтэй.
- Амьсгал давчдах, өндөр халуурах, идээтэй цэр гарах эсвэл шинж тэмдэг үргэлжилбэл эмчид хандана.
Бөөрний үйл ажиллагаа (DANI)
- Бромид бөөрөөр гадагшилдаг тул бөөрний дутагдалтай үед биед хуримтлагдаж хордлого үүсгэж болзошгүй.
- Бөөрний хүнд дутагдалтай бол хэрэглэхгүй.
Элэгний үйл ажиллагаа (DALI)
- Элэгний дутагдалтай үед тусгай тунгийн зөвлөмж тогтоогдоогүй.
- Элэгний хүнд дутагдалтай эсвэл хаван үүссэн бол хэрэглэхээс өмнө эмчтэй зөвлөлдөнө.
Ахмад настанд хэрэглэх нь
- Ахмад настанд бромидын хуримтлал, нойрмоглох, унах болон будилах эрсдэл нэмэгдэж болно.
- Бөөрний үйл ажиллагааг харгалзан хамгийн богино хугацаагаар хэрэглэнэ.
Жирэмсэн болон хөхүүл үе
- Натрийн бромид агуулдаг тул жирэмсэн болон хөхүүл үед хэрэглэхийг зөвлөхгүй.
Монгол Улсад бүртгэлтэй эмүүд (Licemed)
Толгой эргэх
Тэнцвэрийн мэдрэхүйд саад учрах үед тохиолдох шинж тэмдэг; нүд, дотор чихний тэнцвэрийн эрхтэн болон проприоцепторуудаас тархи руу ирж буй мэдээлэл зөрчилдөхөд үүснэ. Ихэвчлэн дотор муухайрах, бөөлжихийг дагалдана.
Бөөр (Ren, Nephros)
Бөөр нь хэвлийн гялтан хальсны арын зайд байрладаг шош хэлбэртэй, цуллаг хос эрхтэн юм. Нэг минутад биеэр эргэлдэх нийт цусны 20% буюу 1200 мл орчим цус бөөрөөр эргэлдэх ба энэ нь өөрийн жинтэй нь харьцуулбал хамгийн их цусан хангамжтай эрхтэн болдог.
Элэг (Hepar)
Элэг нь хамгийн том булчирхай бөгөөд хүний биеийн бодисын солилцооны төв эрхтэн юм. Элэг өрцний эгц дор байрлаж, ихэнх хэсэг нь хэвлийн баруун дээд проекцэд агуулагдах ба зүүн тал руугаа ходоодыг хүртэл нарийссан байдлаар оршино.