Мертенил (Mertenil)
10 мг
Розувастатин – Rosuvastatin
Gedeon Richter Plc
Эмийн хэлбэр: Бүрхүүлтэй шахмал

ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ҮНИЙН ХӨНГӨЛӨЛТ

Үнийн дээд хязгаар: 1410

ЭМД хөнгөлөх хэмжээ: 423

Даатгуулагч төлөх дүн: 987

Эмчийн ангилал:

B, C, D

А, В - Ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд

С - Ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлэгүүд,

D - Ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичих эрхтэй

Гиперхолестеринемийн эмчилгээ 

  • Насанд хүрэгсэд болон хүүхэд өсвөр насныхны (10  ба түүнээс дээш насны) анхдагч гиперхолестеринеми (IIa хэлбэр, гетерозигот гэр бүлийн гиперхолестеринеми орно) болон холимог дислипидемийн (төрөл IIb) үед хоол эмчилгээн дээр нэмж хэрэглэх ба хоол болон бусад эмийн бус эмчилгээнд үр дүн өгөхгүй үед хэрэглэнэ. Жишээлбэл: биеийн хүчний дасгал, биеийн жин буурах.
  • Гомозигот гэр бүлийн гиперхолестеринемийн үед хоол болон өөх тос бууруулдаг бусад эмчилгээн (жишээ нь БНЛП-аферез) дээр нэмж хэрэглэх буюу эсвэл уг эмчилгээ хангалттай үр дүн үзүүлэхгүй байгаа үед  хэрэглэнэ 

Зүрх судасны хүндрэлээс сэргийлэх зорилгоор 

  • Эмнэлзүйн шинж тэмдэггүй зүрхний ишеми өвчтэй (гэвч артерийн даралт ихсэх эмгэг, цусанд агуулагдах  ХС-ӨНЛП-ын концентраци бага байх, тамхидалт, зүрхний ишеми өвчин эрт илэрдэг гэр бүлийн өгүүлэмж зэрэг нэмэлт хүчин зүйлээс дор хаяж 1 нь байгаа үед түүнийг үүсгэх эрсдэл (50 дээш насны эрэгтэй, 60 дээш насны эмэгтэй, цусанд агуулагдах С-реактив уураг өндөр (>2мг/л) нь ихэсдэг) насанд хүрсэн өвчтөний зүрх судасны хүнд явцтай хүндрэл үүсэх эрсдлийг багасгах зорилгоор  хэрэглэнэ. 
  • Бэлдмэлийн найрлаганд орсон үйлчлэгч болон туслах бодист хэт мэдрэг хүмүүс
  • Элэгний эмгэгийн идэвхжилтийн үе, ялангуяа “элэгний” трансаминазын идэвх удаан хугацаагаар ихсэх, түүнчлэн  цусан дахь трансаминазын идэвх хэвийн хэмжээний дээд хязгаараас 3 дахин өндөр байгаа тохиолдолд хэрэглэхгүй.
  • Бөөрний үйл ажиллагааны илэрхий өөрчлөлт (КК  30мл/мин-аас бага)
  • Миопати
  • Циклоспоринтай хамт хэрэглэх
  • Тухайн өвчтөн миотоксик хордлого үүсэх хандлагатай
  • Жирэмсэн болон хөхүүл эх
  • Найдвартай жирэмслэлтээс хамгаалах бэлдмэл хэрэглэдэггүй төрөх насны эмэгтэй
  • Лактоз зохидоггүй хүмүүс, лактазын дутагдал буюу эсвэл глюкоз-галактозын шингээлтийн алдагдал
  • Розувастатины 40мг шахмалыг миопати/рабдомиолиз үүсэхэд өртөмхий хүмүүст хэрэглэхийг хориглоно. Үүнд:
  • Бөөрний үйл ажиллагааны илэрхий өөрчлөлт (КК нь 60мл/мин-аас бага)
  • Гипотериоз
  • Удамшлын гаралтай булчингийн эмгэгийн хувь хүний болон гэр бүлийн өгүүлэмжтэй хүмүүс
  • ГМГ-КоА-редуктаза (3-гидрокси 3-метилглутарилкоэнзим А-редуктаза)-г саатуулагч бусад бэлдмэл  болон фибратын бүлгийн бэлдмэлийг хэрэглэхэд булчин хорддог гэсэн асуумжтай хүмүүс
  • Розувастатин болон бэлдмэлийн найрлаганд орсон бодист хэт мэдрэг тохиолдолд хэрэглэхгүй.
  • Архи хэт ихээр хэрэглэдэг хүмүүс
  • Цусанд агуулагдах розувастатины хэмжээг ихэсгэдэг нөхцөл байдал
  • Шар арьстан
  • Фибратын бүлгийн эмтэй хамт хэрэглэх 

Өвчтөнд эмчилгээг эхлэхийн өмнө болон эмчилгээг дуустал холестерин багатай стандарт хоолны дэглэм барихыг анхааруулна.  

Тун 

  • Цусанд агуулагдах өөх тосны хэмжээг зорилтот түвшинд бууруулах орчин үеийн  зөвлөмжийг анхаарч эмчилгээний зорилго болон өвчтөний зүгээс илрэх хариу урвалд тохируулан бэлдмэлийн тунг хувь хүнд тохируулан тооцно. 

Хэрэглэх арга 

  • Хоногийн ямар ч цагт, хоол унднаас хамаарахгүй, зажлахгүй, жижиглэхгүйгээр шахмалыг бүхлээр нь тодорхой хэмжээний усаар даруулж ууна. 

Гиперхолестеринемийн эмчилгээ 

  • Урьд нь статины бүлгийн эм хэрэглээгүй өвчтөн болон ГМГ-КоА-редуктаза ферментийг саатуулагч бусад бэлдмэлийн эмчилгээний дараа уг бэлдмэлийг хэрэглэх өвчтөний аль алинд нь бэлдмэлийг 5мг ба 10мг тунгаар хоногт 1 удаа эхэлж хэрэглэхийг зөвлөнө.
  • Бэлдмэлийн эмчилгээний эхний тунг сонгохдоо өвчтөн тус бүрийн цусанд агуулагдах холестерины түвшингийн хэмжээ, зүрх судасны талаас хүндрэл үүсэх эрсдэл болон бэлдмэлийг хэрэглэх явцад гарах гаж нөлөөг тооцох шаардлагатай. Шаардлагатай гэж үзвэл 4 долоо хоногийн дараа тунг ихэсгэж болно.
  • Розувастатиныг 40мг тунгаар хэрэглэх үеийн гаж нөлөө нь бага тунгаар хэрэглэснээс илүү илэрдэг учир түүнийг 40мг дээд тун хүртэл титрлэхдээ  зөвхөн  бэлдмэлийг 20мг тунгаар хэрэглэхэд цусанд агуулагдах холестерин хэмжээ зорилтот түвшинд буураагүй хүнд хэлбэрийн гиперхолестеринемитэй болон зүрх судасны эрсдэл өндөр (ялангуяа гэр бүлийн гиперхолестеринемитэй өвчтөн) өвчтөнд хийх ба нарийн мэргэжлийн эмчийн хяналтан дор байлгах шаардлагатай. 

Зүрх судасны хүндрэлээс сэргийлэх нь 

  • Зүрх судасны хүндрэлээс сэргийлэх судалгаанд розувастатиныг хоногт 20мг тунгаар хэрэглэсэн. 

Хүүхэд болон өсвөр үе 

  • Хүүхэд болон өсвөр үеийнхэнд розувастатиныг зөвхөн мэргэжлийн эмч зөвлөнө.
  • 10-аас 17 насны хүүхэд болон өсвөр үеийнхэн (хөвгүүд –Таннерийн шугамаар бэлгийн бойжлын хоёрдогч шинж нь II  болон түүнээс дээш шатанд; охид – анхны сарын тэмдэг ирсэнээс хойш нэг жилийн дараа).
  • Гетерозигот гэр бүлийн гиперхолестеринеми оноштой хүүхэд болон өсвөр үеийнхэнд хэрэглэх эхний тун хоногт – 5мг байна.  Ердийн эмчилгээний тунгийн хүрээ хоногт 5-20мг байна.
  • Хүүхэд болон өсвөр үеийнхэнд бэлдмэлийг хэрэглэх зөвлөмжийн дагуу бэлдмэлийн тунг хувь хүүхдийн онцлог, эмчилгээний хариу урвал, бэлдмэлийн зохимжинд үндэслэн тогтооно. Эмчилгээний өмнө болон эмчилгээг дуустал холестерин багатай хоолны дэглэм барина.
  • Розувастатиныг хүүхдэд 20мг-аас дээш тунгаар хэрэглэх үеийн эмчилгээний үр дүн болон аюулгүй байдал нь  судлагдаагүй болно. 

10-аас доош насны хүүхэд 

  • Розувастатиныг 10-аас доош насны хүүхдэд хэрэглэсэн туршлага хязгаарлагдмал байдаг. Иймд Мертенил®-ийг 10-аас доош насны хүүхдэд хэрэглэхгүй. 

Өндөр настан 

  • 70-аас дээш өндөр настанд хэрэглэх эмчилгээний эхний тун 5мг-аас эхэлнэ. 

Бөөрний дутагдалтай өвчтөн 

  • Хөнгөн болон дунд зэргийн явцтай бөөрний дутагдлын үед розувастатины эмчилгээний тунд зохицуулалт хийх шаардлагагүй.
  • Креатинины клиренс нь 60-аас доош үзүүлэлттэй бөөрний дунд зэргийн дутагдалтай өвчтөнд розувастатины эмчилгээний эхний тунг 5мг-аар зөвлөнө.
  • Хүнд зэргийн явцтай бөөрний дутагдлын үед Мертенил®-ийн бүх тунг хэрэглэхийг хориглоно (“Хориглох заалт” болон “Фармакокинетик” хэсгээс үзнэ үү).
  • Дунд зэргийн явцтай бөөрний дутагдлын үед Мертенил®-ийг 40мг тунгаар хэрэглэхийг хориглоно 

Элэгний дутагдалтай өвчтөн 

  • Чайлд-Пьюгийн шугамаар 7 балл болон түүнээс доош үнэлгээтэй өвчтөний цусанд агуулагдах розувастатины хэмжээ ихэсдэггүй.
  • Гэхдээ Чайлд-Пьюгийн шугамаар 8 – 9 хооронд баллын үнэлгээтэй өвчтөний цусанд агуулагдах розувастатины хэмжээ өндөр  байсан.
  • Ийм өвчтөний эмчилгээний явцад элэгний үйл ажиллагааг сайтар хянах шаардлагатай.
  • Чайлд-Пьюгийн шугамаар 9-өөс дээш баллын үнэлгээтэй өвчтөний судалгаа хийгдээгүй болно.
  • Элэгний эмгэгийн идэвхтэй үед Мертенил® хэрэглэхийг хориглоно. 

Арьсны өнгөний байдал 

  • Шар арьстай өвчтөний цусанд агуулагдах розувастатины хэмжээ өндөр байдаг.
  • Эмийн эмчилгээний эхлэх тун 10мг эсвэл 20мг байдаг бол шар арьстай өвчтөний эмийн эмчилгээний тун 5мг-аар эхлэнэ.
  • Харин 40мг-аар хэрэглэхийг хатуу хориглоно. 

Генетикийн полифорфизм 

  • Тодорхой бүлгийн генетикийн полифорфизмтай өвчтөний цусанд агуулагдах розувастатины хэмжээ ихэсдэг (“Фармакокинетик” хэсгээс үзнэ үү).
  • Тодорхой бүлгийн генетикийн полифорфизмтай өвчтөнд розувастатины хоногийн тунгийг багаар зөвлөнө. 

Миопатигаар өвчлөх хандлагатай өвчтөн 

  • Миопати-д өртөмтгий өвчтөний эмийн эмчилгээний тун 5мг-аас эхлэнэ (“Болгоомжлол” хэсгээс уншина уу). 

Дагалдах эмчилгээ 

  • Розувастатин нь янз бүрийн зөөвөрлөгч уургаар (жишээлбэл: OATP1B1 ба BCRP) зөөгдөнө. 
  • Мертенилийг зөөгч уурагтай харилцан үйлчлэх замаар розувастатины цусан дахь концентрацийг ихэсгэдэг эмийн бэлдмэлтэй (циклоспорин, ХДХВ-ын протеаза ферментийг хориглогч болох ритонавирыг атазанавир, лопинавир болон /эсвэл типранавир) хамт хэрэглэхэд миопати (рабдомиолизыг оролцуулан) үүсэх эрсдэл нэмэгдэнэ (“Болгоомжлол” болон “Эмийн харилцан нөлөөлөл” хэсгээс үзнэ үү).
  • Энэ тохиолдолд Мертенил®-ийн эмчилгээг түр зуур зогсоох буюу эсвэл өөр эмчилгээ хийх боломжийг үнэлнэ.
  • Хэрэв дээр дурьдсан бэлдмэл ба розувастатиныг хэрэглэх шаардлага гарвал хавсарсан эмчилгээний эрсдэл болон эмчилгээний ашигтай үйлдлийг сайтар харьцуулж үзнэ.
  • Мөн Мертенилийн тунг багасгах боломжийг анхаарна. (“Эмийн харилцан нөлөөлөл” хэсгээс үзнэ үү.) 
  • Мертенил® хэрэглэх явцад богино хугацаатай, хөнгөн хэлбэрийн гаж нөлөө илэрдэг. Эмнэлзүйн ажиглалтаар нийт розувастатин хэрэглэж байсан өвчтөний 4% нь гаж нөлөөнөөс болж эмийн эмчилгээнээс татгалзсан.
  • Эмнэлзүй болон маркетингийн дараах өргөн хүрээний судалгаагаар болон хүснэгт 2-оор дамжуулан розувастатины гаж нөлөөний хүрээг харуулсан болно.
  • Гаж нөлөөг эрхтэн системд илрэх шинж тэмдэг, давтамжаар жагсаасан. Гаж нөлөөний давтамжийг MedDRA зөвлөмжийн дагуу хүснэгтээр харуулав:
    • байнга (≥1/100-ээс 1/10 хүртэл)
    • байнга бус (≥1/1,000 -ээс <1/100 хүртэл)
    • ховор (≥1/10,000 -ээс <1/1,000 хүртэл)
    • маш ховор (<1/10,000)
    • тодорхойлох боломжгүй давтамж гэж ангилна. 

Хүснэгт 2. Гаж нөлөөний хүснэгт 

Эрхтэн тогтолцоо  Байнга  Байнга бус  Ховор  Маш ховор  Тодорхойлох боломжгүй 
Цус болон тунгалагийн тогтолцооны талаас      Тромбоцитопени     
Дархлалын тогтолцоо      Хэт мэдрэгжилтийн урвал, ангионевротик хаван     
Дотоод шүүрлийн талаас  2 хэлбэрийн чихрийн шижин         
Харшлын урвал    Арьс загатнах, тууралт, 

чонон хөрвөс 

Ангионевротик хаван  Стивен Жонсоны хам шинж   
Сэтгэцийн талаас          Депресс 
ТМТ-ны талаас  Толгой эргэх, толгой өвдөх,      Полиневропати, ой санамж алдах  Захын нейропати, нойрны өөрчлөлт (нойргүйдэл,аймшгийн зүүд зүүдлэх) 
ХБТ-ны талаас  Өтгөн хатах, хэвлийгээр өвдөх, 

дотор муухайрах 

  Нойр булчирхайн үрэвсэл     
Амьсгалын тогтолцооны талаас          Амьсгаадах 

Ханиалгах 

Хоол боловсруулах тогтолцооны талаас  Өтгөн хатах, дотор муухайрах, хэвлийгээр өвдөх    Панкреатит    Суулгалт 
Элэг, цөс ялгаруулах тогтолцооны талаас      Элэгний трансаминазагийн идэвхжилт ихсэх  Шарлалт, элэгний үрэвсэл   
Арьс болон өөхлөг давхарганы талаас    Арьс загатнах, 

тууралт болон 

чонон хөрвөс 

    Стивен Джонсоны хам шинж 
Яс булчин болон холбогч эдийн талаас  Миалги    Миопати (миозитыг оруулаад), рабдомиолиз  Үеэр өвдөх  (артралги)  Дархлаагаар өдөөгдсөн үхжилт миопати 
Бөөр болон шээс ялгаруулах тогтолцооны талаас        Гематури   
Бэлэг эрхтэн болон хөхний булчирхайн талаас        Гинекомасти   
Ерөнхий болон бэлдмэлийг оруулсан хэсэг газрын өөрчилт  Астеник синдром        Захын хаван 
Шинжилгээний үзүүлэлт      Элэгний идэвхжилт ихсэнэ     
1 Гаж нөлөөний давтамж нь эрсдэлт хүчин зүйлс байгаа эсвэл байхгүйгээс хамаарна  (өвчтөний өлөн элгэн дэх глюкозын хэмжээ ≥5,6ммоль/л, БЖИ>30кг/м2, цусанд агуулагдах триглицеридийн хэмжээ ихсэх, асуумжинд артерийн даралт ихэсдэг гэсэн зовиуртай байх.           

Бусад ГМГ- КоА-редуктазын ингибиторын нэгэн адил тун ихсэх тусам гаж нөлөөний давтамж нь ихэсдэг. 

Шээс бэлгийн замын тогтолцооны талаас 

  • Розувастатиныг хэрэглэх явцад сувганцрын гаралтай протеинури үүснэ.
  • Мөн шээсэнд уургийн агууламжийн (илрээгүй эсвэл ул мөрнөөс ++ болон түүнээс дээш) өөрчлөлт нь 10мг болон 20мг розувастатин хэрэглэж байгаа нийт өвчтөний 1% нь, 40мг розувастатин хэрэглэж байгаа нийт өвчтөний 3% нь тус тус илэрсэн.
  • 20мг розувастатиныг хэрэглэхэд шээсэнд агуулагдах уургийн хэмжээ үл мэдэг хэмжээнээс эхлэн маш бага өөрчлөлт болох тэгээс + хүртэлх өөрчлөлтөөр илэрдэг.
  • Эмчилгээний явцад протеинури нь өөрөө аажимдаа хэвийн болж байсан.
  • Ихэнх тохиолдолд шээсэнд агуулагдах протеинури эмчилгээний явцад өөрөө аясаараа алга болно.
  • Эмнэлзүйн судалгаанаас үзэхэд протеинури болон хурц эсвэл бөөрний даамжирсан эмгэгийн хооронд ямар нэгэн шалтгаант холбоо байхгүйг тогтоосон.
  • Розувастатины эмчилгээний явцад зарим өвчтөнд гематури илэрсэн бөгөөд эмнэлзүйн судалгаанаас үзэхэд энэ тохиолдолд маш бага хувь эзэлж байв. 

Яс, булчин болон холбогч эдийн талаас 

  • 20мг-аас дээш тунтай розувастатиныг хэрэглэхэд араг ясны булчинд нөлөөлснөөр миалги, миозит (миозитыг оруулна), цөөн тохиолдолд – рабдомиолиз нь бөөрний хурц дутагдалтай эсвэл бөөрний хурц дутагдалгүй илэрдэг.
  • Эмийн тунгаас хамаарч розувастатин хэрэглэсэн өвчтөний креатинфосфокиназын (КФК) хэмжээ ихэссэн ч эмнэлзүйд шинж тэмдэггүй, түр зуурын болон хөнгөн явцтай байв.
  • Хэрэв эмчилгээний явцад КФК хэмжээ байх ёстой хэвийн хэмжээний дээд тунгаас 5 дахин ихэссэн байвал эмийн эмчилгээг яаралтай зогсооно (“Болгоомжлол” хэсгээс үзнэ үү).   

Элэг болон цөс ялгаруулах эрхтэний талаас 

  • ГМГ-КоА-редуктаза ферментийн ингибиторын нэгэн адил Мертенил®-г хэрэглэх явцад элэгний трансаминазын идэвхжилт идэвхждэг. Уг эмгэгийн явц хөнгөн, шинж тэмдэггүй бөгөөд эргэх шинжтэй байдаг. 

Зарим төрлийн статины бүлгийн бэлдмэлийг хэрэглэх явцад дараах гаж нөлөө илэрдэг. Үүнд: 

  • Бэлгийн үйл ажиллагааны алдагдал 
    • Цөөн тохиолдолд – удаан хугацаагаар бэлдмэлийг хэрэглэх явцад уушгины завсрын эдийн үрэвсэл үүснэ.
    • Розувастатиныг 40 мг хэрэглэх үед рабдомиолиз үүсэх давтамжийн үед бөөр болон элэгний талаас ноцтой өөрчлөлт болох элэгний трансаминазагийн идэвхжилт өндөрсөнө. 

Хүүхэд болон өсвөр үе 

  • Дасгал болон биеийн хүчний идэвхтэй ачааллын дараа хүүхэд болон өсвөр үеийнхний  КФК>10хХҮДХ (хэвийн үзүүлэлтийн дээд хязгаар) болон булчингийн талаас илрэх шинж насанд хүрэгчдийг болвол их байсан (“Болгоомжлол” хэсгээс үзнэ үү). 

Үйлдлийн механизм 

  • Розувастатин нь холестерины урьдал бодис болох 3-гидрокси-3-метилглютарилкоэнзим А-аас мевалонат үүсгэдэг ГМГ-КоА-редуктаза ферментийг сонгомлоор өрсөлдөн дарангуйлдаг. Розувастатины үйлчлэх гол бай эрхтэн нь элэг бөгөөд элгэнд холестерины (ХС) нийлэгжилт болон бага нягттай липопротеины (БНЛП) задрал явагддаг.
  • Розувастатин нь элэгний эсийн гадаргуу дээрх БНЛП-ны “элэгний” рецепторын тоог ихэсгэн, улмаар БНЛП-ыг барин авч задалдаг.
  • Түүнчлэн розувастатин нь элэгний эсэд холестерин  маш бага нягттай липопротеин (МБНЛП)-ы нийлэгжилтийг дарангуйлснаар БНЛП болон МБНЛП-ын ерөнхий агууламжийг мөн адил багасгадаг. 

Фармакодинамикийн үр дүн 

  • Розувастатин нь өндөр агууламжтай холестерин – БНЛП (ХС-БНЛП), ерөнхий холестерин, триглицерид (ТГ)-ын хэмжээг бууруулдаг бөгөөд харин  өндөр нягттай липопротеиныг (ХС-ӨНЛП) ихэсгэх ба аполипопротеин В (АпоВ), ХС-бус ӨНЛП (ерөнхий холестерины хэмжээнээс холестерин ӨНЛП-ийг хасна), ХС-МБНЛП, ТГ-МБНЛП-ийг багасгах, аполипопротеин А-I (АпоА-I) хэмжээг ихэсгэдэг (хүснэгт 1-ээс харна уу).
  • Розувастатин нь ХС-БНЛП/ХС-ӨНЛП, ерөнхий ХС/ХС-ӨНЛП, ХС-бус ӨНЛП/ХС-ӨНЛП болон АпоА/АпоА-I харьцааг багасгадаг. 

Хүснэгт 1. Анхдагч гиперхолестеринемитэй (IIа болон Ib төрөл) (анхны үзүүлэлттэй харьцуулсан хувиар үзүүлсэн дундаж өөрчлөлт) өвчтөнд үзүүлэх тунгаас хамааралтай үйлдэл 

Тун  Өвчтөний тоо  ХС-БНЛП  Ерөнхий холестерин  ХС-ИНЛП  ТГ  ХС-бус ӨНЛП  АпоВ  АпоА-I 
Плацебо  13  -7  -5  3  -3  -7  -3  0 
5мг  17  -45  -33  13  -35  -44  -38  4 
10мг  17  -52  -36  14  -10  -48  -42  4 
20мг  17  -55  -40  8  -23  -51  -46  5 
40мг  18  -63  -46  10  -28  -60  -54  0 

Эмийн эмчилгээний үйлдэл нь эмийг хэрэглэснээс хойш нэг долоо хоногийн хугацаанд илрэх ба хоёр долоо хоногийн дараа үзүүлж болох дээд үйлдлийн 90%-д хүрдэг. Эмийн эмчилгээний дээд үйлдэл нь эмчилгээнд хэрэглэснээс хойш дөрөв дэх долоо хоногт илэрдэг бөгөөд эмийг тогтмол хэрэглэхэд үйлдэл нь тогтворждог. 

Эмнэлзүйн үр дүн 

  • Розувастатин нь гипертриглицеридемийн шинжтэй буюу эсвэл шинжгүй гиперхолестеринемитэй насанд хүрэгчдийн эмчилгээнд өвчтөний арьс өнгөний байдал, нас болон хүйснээс хамаарахгүйгээр үр дүнтэй нөлөө үзүүлдэг. Түүнчлэн тусгай бүлгийн өвчтөний эмчилгээнд (чихрийн шижин болон гэр бүлийн гиперхолестеринемийн удамшлын хэлбэр) хэрэглэхэд үр дүнтэй.
  • Розувастатиныг Фредериксоны ангилалаар IIа болон IIб төрлийн гиперхолестеринемитэй (ХС-БНЛП дундаж түвшин ойролцоогоор 4,8ммоль/л) өвчтөнд хэрэглэхэд зохимжтой.   10мг розувастатиныг хэрэглэсэн нийт өвчтөний 80% нь цусанд агуулагдах ХС-БНЛП хэмжээ 3ммоль/л зорилтот хэмжээндээ хүрсэн (атеросклерозыг судлах Европын нийгэмлэгийн тогтоосон дүн) байна.
  • Розувастатиныг тунг титрлэх схемээр 20-80мг тунгаар хэрэглэхэд хэрэглэсэн бүх тунгаараа гетерозигот гэр бүлийн гаралтай гиперхолестеринемитэй өвчтөний цусанд агуулагдах өөх тосны  үзүүлэлтийн өөрчлөлт болон эмчилгээний зорилтот хэмжээнд илэрхий нөлөө үзүүлсэн байна. Розувастатины 40мг хүртэл тунгаар 12 долоо хоногийн турш титрлэн хэрэглэхэд цусанд агуулагдах ХС-БНЛП хэмжээ 53%-иар буурсан. Нийт өвчтөний 33% нь цусанд агуулагдах ХС-БНЛП хэмжээ 3ммоль/л-ээс бага, зорилтот хэмжээндээ хүрсэн (атеросклерозыг судлах Европын нийгэмлэгийн тогтоосон дүн) байна.
  • Розувастатиныг 20 ба 40мг тунгаар хэрэглэсэн гомозигот гаралтай гэр бүлийн гиперхолестеринемитэй өвчтөний цусанд агуулагдах ХС-БНЛП дундаж хэмжээ 22%-иар буурсан.
  • Розувастатиныг фенофибраттай хамт хэрэглэхэд ТГ, никотины хүчилтэй хамт хэрэглэхэд (хоногт 1гр-аас их)  ХС-ИНЛП-ын  агууламж тус тус нэмж буурдаг байна.
  • ХС-БНЛП-ийн агууламжийн дундаж үзүүлэлт 4,0ммоль/л буюу (154,5мг/дл) бүхий зүрхний ишеми өвчний эрсдлийн түвшин бага (Фрамингемийнхаар эрсдэл 10 жилийн турш 10%-иас бага) өвчтөнд розувастатиныг хоногт 40мг тунгаар хэрэглэхэд 12 дахь сегмент дахь гүрээний судасны хана зузаарах явцын дээд хэмжээний ихсэлтийг  илэрхий удаашруулдагийг үнэн магадлалтайгаар тогтоосон (плацебо бүлгийн хана зузаарах хурд  жилд -0,0145мм (95% итгэлцэлийн интервал (CI): - 0,0196-аас -0,0093 хүртэл (p<0,0001).
  • Зөвхөн хүнд хэлбэрийн гиперхолестеринемитэй болон зүрх судасны өвчин үүсэх эрсдлийн зэрэг өндөр өвчтөнд 40мг тунгаар хэрэглэнэ.
  • Зүрхний ишеми өвчний эрсдлийн зэрэг өндөр өвчтөнд (Фрамингемийнхаар эрсдэл 20%-иас их) розувастатиныг хэрэглэхэд зүрх судасны өвчнөөс шалтгаалсан нас баралт, зүрхний шигдээс болон тархинд цус харвах эрсдлийг илэрхий бууруулсан. Энэ эрсдэлт бүлэгт ерөнхий нас баралтын үзүүлэлт өөрчлөгдөөгүй болно. 

Хүүхэд болон өсвөр үе 

  • Олон төвт, түүвэрчилсэн болон давхар нууцлалтай, плацебо-хяналтад 12 долоо хоног үргэлжилсэн эмнэл зүйн судалгаагаар 5мг, 10мг болон 20мг розувастатиныг  хоногт нэг удаа тогтмол ууж хэрэглэхэд ХС-БНЛП-ын хэмжээ плацебо бүлгийнх 0,7% байсан бол эмчилгээний бүлгийнх 38,3%, 44,6% болон 50%-иар тус тус буурсан болно.
  • Эмчилгээний 40 долоо хоногийн төгсгөлд 20мг хүртэл тунгаар хоногт 1 удаа ууж хэрэглэхэд – 40,5% буюу ХС-БНЛП 2,8ммоль/л-ээс бага байв.
  • Эмчилгээний 52 долоо хоногийн дараа розувастатин нь хүүхдийн өсөлт, биеийн жин, БЖИ (биеийн жингийн индекс) болон бэлгийн бойжилтонд нөлөө үзүүлээгүй болно. Хүүхэд болон өсвөр насныханд розувастатины хэрэглэсэн туршлага хязгаарлагдмал байдаг бөгөөд удаан хугацаагаар хэрэглэхэд (нэг жилээс дээш) бэлгийн бойжилтонд нөлөөлөх эсэх нь тодорхойгүй болно. 

Шимэгдэлт 

  • Розувастатины тухайн тунг ууж хэрэглэснээс хойш 5 цагийн дараа цусанд агуулагдах концентраци нь дээд хэмжээнд хүрдэг. Туйлын биохүрэхүй ойролцоогоор 20%. 

Тархалт 

  • Розувастатиныг ихэвчлэн элэг шингээж авдаг. Учир нь элэг нь холестериныг нийлэгжүүлэхээс гадна ХС-БНЛП-ын задралын клиренс нь болдог газар юм. Тархалтын эзэлхүүн ойролцоогоор 134л. Розувастатины 90% нь ихэвчлэн цусны уураг альбуминтай холбогддог. 

Хувиралт 

  • Ойролцоогоор 10% нь задралд өртдөг. Розувастатин нь элэгний фермент болох цитохром Р450-ийн мэргэжлийн бус субстратад тооцогддог. Харин үндсэн хувиргагч изофермент CYP2C9 бөгөөд, түүнчлэн  изофермент CYP2C19, CYP3A4 болон CYP2D6 бага оролцдог. Үндсэн метаболит нь N-десметил бөгөөд розувастатинтай харьцуулахад 50% бага үйлчлэлтэй. Харин лактоны метаболит нь идэвхгүй. ГМГ-КоА-редуктаза ферментийн идэвхийг розувастатин 90% дарангуйлдаг бол үлдсэн хэсгийг бусад метаболит нь дарангуйлна. 

Ялгаралт 

  • Ууж хэрэглэсэн нийт розувастатины 90% нь өөрчлөгдөөгүй хэлбэрээр гэдсээр дамжин гадагшилдаг (шимэгдсэн болон шимэгдээгүй розувастатин орно), харин үлдсэн хэсэг нь өөрчлөгдөөгүй хэлбэрээр бөөрөөр дамжин шээстэй хамт гадагшилдаг. Хагас ялгаралтын хугацаа  (Т1/2) ойролцоогоор 19 цаг, эмийн тунг ихэсгэхэд энэ хугацаа өөрчлөгддөггүй. Геометрийн сийвэнгийн дундаж клиренс ойролцоогоор 50л/цаг (хэлбэлзэлийн коэффицент 21,7%).
  • Бусад ГМГ-КоА-редуктаза ферментийг дарангуйлагчийн нэгэн адил розувастатиныг элгэнд “орох” үйл ажиллагаа нь мембраны зөөвөрлөгч – зөөврийн уураг С органик анионоор зохицуулагддаг.  Уг зөөвөрлөгч уураг нь элэгнээс ялгарахад чухал үүрэг гүйцэтгэдэг. 

Шугаман чанар 

  • Розувастатины системийн концентраци тунгаас шууд хамаарч  ихэсдэг. Бэлдмэлийг хоногт хэд хэдэн удаа хэрэглэхэд фармакокинетикийн зарим үзүүлэлтэнд  нөлөөлдөггүй. 

Тусгай бүлгийн өвчтөний фармакокинетик

  • Нас ба хүйс
    • Нас ба хүйс нь розувастатины фармакокинетикийн үзүүлэлтэнд  эмнэл зүйн ач холбогдол бүхий нөлөө үзүүлдэггүй. Гэр бүлийн гиперхолестеринемитэй хүүхэд болон өсвөр үеийн розувастатины фармакокинетикийн үзүүлэлт нь эрүүл сайн дурынхны үзүүлэлттэй ижил. 
  • Арьсны өнгөний байдал
    • Харьцуулсан судалгаанаас үзэхэд ази гаралтай өвчтөний (япон, хятад, филиппин, вьетнам болон солонгос хүмүүст) фармакокинетикийн үзүүлэлт болох AUC (зураглалд концентрацийн муруйн доод талбай болон Сmax (цусанд агуулагдах бэлдмэлийн хамгийн дээд концентраци) нь европ  хүмүүстэй харьцуулахад дундаж үзүүлэлт нь хоёр дахин ихэссэн дүн гарсан. Харин энэтхэгчүүдэд AUC болон Сmax үзүүлэлт нь дундаж хэмжээнээс 1,3 дахин ихэссэн байсан. Цагаан, өнгөт болон латин америкчуудын дунд хийгдсэн судалгааны дүнгээс үзэхэд уг бэлдмэлийн фармакокинетикийн үзүүлэлтэнд эмнэл зүйн ач холбогдол бүхий ялгаа илрээгүй болно. 
  • Бөөрний дутагдал
    • Бөөрний хөнгөн ба дунд зэргийн дутагдлын үед цусанд агуулагдах розувастатин болон N-десметил метаболитын  хэмжээнд онцын өөрчлөгдөөгүй болно.  Илэрхий бөөрний дутагдалтай өвчтөний (креатинины клиренс (КК) 30мл/мин-аас бага байх) цусанд агуулагдах розувастатины хэмжээг эрүүл сайн дурынхантай харьцуулахад 3 дахин, N-десметил метаболитын  хэмжээ 9 дахин нэмэгдсэн. Гемодиализ-д байгаа өвчтөний цусанд агуулагдах розувастатины хэмжээ эрүүл сайн дурынхнаас 50%-иар их байсан. 
  • Элэгний дутагдал
    • Чайлд-Пьюгийн шугамаар 7 болон түүнээс бага зэргийн баллын үнэлгээтэй, янз бүрийн элэгний дутагдлын үед розувастатины концентраци ихсээгүй болно. Гэхдээ Чайлд-Пьюгийн шугамаар 8 болон 9 баллын үнэлгээтэй хоёр өвчтөнийн цусан дахь концентраци  Чайлд-Пьюгийн шугамаар бага зэргийн баллын үнэлгээтэй өвчтөнийхтэй харьцуулахад 2 дахин ихэссэн байв. Харин Чайлд-Пьюгийн шугамаар 9-с их  баллын үнэлгээтэй өвчтөнд розувастатиныг хэрэглэсэн судалгаа байхгүй. 
  • Удамшлын полиморфизм
    • ГМГ- КоА-редуктазыг саатуулагчийн фармакокинетикт  (ялангуяа розувастатин) зөөвөрлөгч уураг болох OATP1B1 болон BCRP оролцдог. SLCO1B1 (OATP1B1)  ба/болон  ABCG2 (BCRP) генийн полиморфизмтэй өвчтөнд розувастатины цусан дахь концентраци ихсэх эрсдэлтэй.  Хувь хүний онцлогтой полиморфизм болох SLCO1B1 c.521TT эсвэл ABCG2 c.421CC генотиптэй харьцуулахад SLCO1B1 с.521СС болон ABCG2 с.421АА нь цусанд агуулагдах розувастатины хэмжээг ихэсгэдэг. Эмнэлзүйн практикт уг хэлбэрийн генотиптэй өвчтөн тогтоогдоогүй. Харин төстэй генийн полиморфизмтай өвчтөнд розувастатины хоногийн тунг багаар зөвлөнө. 
  • Хүүхэд ба өсвөр үе
    • Гэр бүлийн гиперхолестеринемитэй 10-17 насны хүүхдийн розувастатины фармакокинетикийн үзүүлэлтийн талаар бүрэн судлагдаагүй.
    • Фармакокинетикийн бага хэмжээний судалгаагаар (18 оролцогч хамарсан) хүүхдийн цусанд агуулагдах розувастатины хэмжээ нь насанд хүрэгчдийн үзүүлэлттэй ижил бөгөөд тунгаас хамааран фармакокинетикийн үзүүлэлтэнд хазайлт ажиглагдаагүй болно. 

Бусад бэлдмэл розувастатинд нөлөөлөх нь 

Зөөвөрлөгч уургийн саатуулагч 

  • Розувастатин нь зөөвөрлөгч уургийн бодис, ялангуяа элэгний зөөвөрлөгч OATP1B1 ба BCRP.
  • Розувастатиныг эдгээр зөөвөрлөгч уургийг дарангуйлдаг бэлдмэлтэй хамт хэрэглэхэд цусанд агуулагдах розувастатины хэмжээг ихэсгэн миопати (рамдомиолизыг оролцуулан) үүсэх эрсдлийг нэмэгдүүлдэг (“Хэрэглэх арга болон тун”, “Болгоомжлол” , “Эмийн харилцан нөлөөлөл” болон” Хүснэгт 3”-аас үзнэ үү). 

Циклоспорин 

  • Розувастатин болон циклоспориныг нэгэн зэрэг хэрэглэхэд розувастатины AUC эрүүл сайн дурынхантай харьцуулахад 7 дахин ихэссэн байна (Хүснэгт 3).
  • Энэ хоёр бэлдмэлийг хамт хэрэглэхэд цусанд агуулагдах циклоспорины хэмжээнд нөлөөлдөггүй (“Эсрэг заалт” хэсгээс үзнэ үү). 

Протеазыг саатуулагч 

  • Харилцан үйлчлэлийн механизм нь тодорхойгүй боловч розувастатиныг протеазыг саатуулагчтай хамт хэрэглэхэд цусанд агуулагдах розувастатины хэмжээг ихэсгэнэ (Хүснэгт 3).
  • 10мг розувастатиныг протеазыг саатуулагч 2 бэлдмэл агуулсан нийлмэл бэлдмэлтэй (300мг атазанавир/100мг ритонавир) хамт эрүүл сайн дурынханд хэрэглэхэд тэнцвэрт нөхцөлд розувастатины AUC 3 дахин, Cmax 7 дахин нэмэгдсэн.
  • Иймд эдгээр хоёр бэлдмэлийг цаашид хамт хэрэглэх тохиолдолд эмийн тунг сайн тохируулан авах шаардлагатай. Учир нь розувастатины цусанд агуулагдах хэмжээг ихэсгэдэг (“Хэрэглэх арга болон тун”, “Болгоомжлол”, “Эмийн харилцан нөлөөлөл” болон ” Хүснэгт 3”-аас үзнэ үү). 

Гемфиброзил болон бусад цусанд агуулагдах өөх тосны хэмжээг бууруулдаг бэлдмэл 

  • Розувастатин болон гемфиброзилын нэгэн зэрэг хэрэглэхэд цусанд агуулагдах розувастатины AUC болон Cmax үзүүлэлт 2 дахин ихэсдэг (“Болгоомжлол” хэсгээс үзнэ үү). 
  • Розувастатиныг фенофибраттай хамт хэрэглэхэд фармакодинамикийн үл нийцэл ажиглагдаагүй боловч фармакокинетикийн талаас гарах харилцан нөлөөллийг үгүйсгэхгүй. Гемфиброзил, фенофибрат болон бусад фибрат, никотины хүчлийг липид бууруулах тунгаар (хоногт 1гр болон түүнээс дээш тунгаар хэрэглэхэд) ГМГ-КоА-редуктаза ферментийг хориглогч бүлгийн бэлдмэлтэй хамт хэрэглэхэд миопати үүсэх эрсдлийг ихэсгэдэг бөгөөд эдгээр бэлдмэлийг дангаар нь хэрэглэх үед   миопати үүсдэгтэй холбоотой байж болно. Фибратыг розувастатины 40мг тунтай хамт хэрэглэхийг хориглоно (тусгай заалт болон эсрэг заалт хэсгээс үзнэ үү). Розувастатиныг гемфиброзил болон өөх тос буулгадаг бусад бэлдмэлтэй хамт хэрэглэх тохиолдолд Мертенил®-ийн эхлэх тун 5мг-с хэтрэхгүйг анхаар. 

Эзетимиб 

  • 10мг розувастатиныг 10мг эзетимибтай хамт хэрэглэхэд гиперхолестеринемитэй өвчтөний цусанд агуулагдах  розувастатины AUC нь 1,2 дахин нэмэгдсэн (“Хүснэгт 3”-аас үзнэ үү).
  • Иймд розувастатин болон эзетимиб нь фармакодинамикийн хувьд харилцан үйлчилдэг учир гаж нөлөөний эрсдэл ихсэж болохыг үгүйсгэхгүй. (“Болгоомжлол” хэсгээс үзнэ үү).  

Антацид 

  • Розувастатиныг хөнгөн цагаан болон магнийн гидроксид агуулсан хөвмөл хэлбэрийн антацидтай нэгэн зэрэг хэрэглэхэд розувастатины цусанд агуулагдах хэмжээг 50%-иар багасгадаг.
  • Хэрэв розувастатиныг ууж хэрэглэснээс хойш 2 цагийн дараа антацидыг хэрэглэхэд энэ үзэгдэл арай сул илэрсэн. Эмнэлзүйн ач холбогдлын талаар бага судлагдсан. 

Эритромицин 

  • Розувастатиныг эритромицинтай нэгэн зэрэг хэрэглэхэд цусанд агуулагдах розувастатины AUC(0-t) 20%-иар болон  розувастатины Cmax 30%-иар тус тус буурсан.
  • Энэ үйлдэл нь эритромицинийг хэрэглэснээр гэдэсний хөдөлгөөн ихэсгэдэг гэж тайлбарлагдана. 

Цитохром Р450 изофермент 

  • In vitro ба in vivo судалгаанаас үзэхэд розувастатин нь Цитохром Р450 изоферментын өдөөгч болон дарангуйлагчийн аль аль нь биш болохыг тогтоосон. Түүнээс гадна розувастатин нь өөрөө бага хэмжээний энэ ферментийн бодис болохыг тогтоов. Иймээс цитохром Р450 изоферментийн метаболизмтой холбоотой эмийн ямар нэгэн харилцан үйлчлэл илэрдэггүй.
  • Түүнчлэн розувастатиныг флуконазолтой (изофермент CYP2С9 болон CYP3А4-ын ингибитор), кетоконазолтой (изофермент CYP2А6 болон CYP3А4-ын ингибитор) хамт хэрэглэхэд харилцан нөлөөлөлгүй болохыг эмнэлзүйгээр баталсан. Харин розувастатиныг итраконазолтай хамт хэрэглэхэд (изофермент CYP3А4 ингибитор) розувастатины AUC хэмжээ нь 28%-иар ихэссэн. Энэ нь эмнэлзүйд ямар нэгэн нөлөө байхгүй болно.

Розувастатины тунг зохицуулах шаардлагатай эмийн харилцан нөлөөлөл 

  • Цусанд агуулагддах розувастатины хэмжээг ихэсгэдэг эмийн бэлдмэлтэй хамт хэрэглэх шаардлага гара үед Мертенил®-ийн тунг зохицуулах хэрэгтэй. Хэрэв цусанд агуулагдах хэмжээ (AUC) нь хоёр болон түүнээс дээш хэмжээгээр ихэссэн тохиолдолд Мертенил®-ийг эмчилгээний анхны тун хоногт 5мг-аар хэрэглэнэ.
  • Розувастатинтай харилцан үйлчилдэг эмийн бэлдмэлтэй хамт хэрэглээгүй 40мг тунгаар хэрэглэх үеийнхээс цусан дахь розувастатины концентрацийг хэтрүүлэхгүйн тулд Мертенил бэлдмэлийн хоногийн дээд тунг зохицуулж болно. Жишээлбэл: гемфиброзилтэй хамт хэрэглэх Мертенил®-ийг хоногийн дээд тун 20мг (цусанд агуулагдах розувастатины хэмжээ 1,9 дахин ихэснэ) бол атазанавир/ритонавир-тай хамт хэрэглэх  хоногийн дээд тун 10мг (цусанд агуулагдах розувастатины хэмжээ 3,1 дахин ихэснэ.) байна. 

Хүснэгт 3. 

Дагалдах эмчилгээний розувастатины цусан дахь концентрацид үзүүлэх үр нөлөө (АUC үзүүлэлтийг буурах зэрэглэлээр үзүүлэв) - эмнэлзүйн судалгаанаас гарсан үр дүнг нийтлэв. 

Дагалдах эмчилгээний зарчим  Розувастатиныг хэрэглэх зарчим  Розувастатины АUC-ийн өөрчлөлт* 
Циклоспорин 75-200мг хоногт 2 удаа, 6 сарын турш  10мг розувастатиныг хоногт 1 удаа, 10 өдөр  7,1 дахин ихэссэн 
300мг атазанавир/100мг ритонавир агуулсан нийлмэл бэлдмэлийг хоногт 1 удаа, 8 хоног  10мг-ийг 1 удаа  3,1 дахин ихэссэн 
300мг лопинавир/100мг ритонавир агуулсан нийлмэл бэлдмэлийг хоногт 2 удаа, 17 хоног  20мг-ийг хоногт 1 удаа, 7 хоног  2,1 дахин ихэссэн 
Гемфиброзилыг 600мг-р хоногт 2 удаа, 7 өдөр  80мг-р 1 удаа  1,9 дахин ихэссэн 
Элтромбопаг 75мг хоногт 1 удаа, 10 хоног  10мг-ийг 1 удаа  1,6 дахин ихэссэн 
300мг дарунавир /100мг ритонавир агуулсан нийлмэл бэлдмэлийг хоногт 2 удаа, 7 хоног  10мг-ийг хоногт 1 удаа, 7 хоног  1,5 дахин ихэссэн 
500мг типранавир /200мг ритонавир агуулсан нийлмэл бэлдмэлийг хоногт 2 удаа, 11 хоног  10мг-ийг  1 удаа  1,4 дахин ихэссэн 
Дронедарон 400мг, хоногт 2 удаа  үзүүлэлтгүй  1,4 дахин ихэссэн 
Итраконазол 200мг, хоногт 1 удаа, 5 хоног  10мг-ийг 1 удаа  1,4 дахин ихэссэн** 
Эзетимиб 10мг хоногт 1 удаа, 14 хоног  10мг-ийг хоногт 1 удаа, 14 хоног  1,2 дахин ихэссэн** 
700мг фосампренавир/100мг ритонавир агуулсан нийлмэл бэлдмэлийг хоногт 2 удаа, 8 хоног  10мг-ийг  1 удаа  Өөрчлөлтгүй 
Алеглитазар 0,3мг, 7 хоног  40мг, 7 хоног  Өөрчлөлтгүй 
Силимарин 140мг 3 удаа, 5 хоног  10мг-ийг 1 удаа  Өөрчлөлтгүй 
Фенофибрат 67мг, хоногт 3 удаа, 7 хоног  10мг, 7 хоног  Өөрчлөлтгүй 
Рифампин 450мг, хоногт 1 удаа, 7 хоног  1 удаа 20 мг-аар  Өөрчлөлтгүй 
Кетоконазол 200мг, хоногт 2 удаа  1 удаа 80 мг-аар  Өөрчлөлтгүй 
Флуконазол 200мг, хоногт 1 удаа, 11 хоног  1 удаа 80 мг-аар  Өөрчлөлтгүй 
Эритромицин 500мг хоногт4 удаа, 7 хоног  1 удаа 80 мг-аар  28%-иар буурсан 
Байкалин 50мг хоногт 3 удаа, 14 хоног  1 удаа 20 мг-аар  47%-иар буурсан 

*Розувастатины хавсарсан болон дан эмчилгээний үед АUC-ийн үзүүлэлт. Уг үзүүлэлтийн %-иар үзүүлэхээс гадна дан эмчилгээний үед хувиарын зөрүүг мөн харуулсан болно. 

**Хэд хэдэн эмийн харилцан нөлөөг розувастатины янз бүрийн тунтай харьцуулсан үзүүлэлт. Хүснэгтэнд ач холбогдол бүхий харилцан нөлөөллийг үзүүлсэн болно. 

Розувастатин бусад бэлдмэлд нөлөөлөх нь 

  • Витамин К-ийн антагонист
    • ГМГ-КоА-редуктаза ферментийн бусад саатуулагчийн нэгэн адилаар витамин К-ийн антагонистыг (варфарин болон бусад кумарины антикоагулянт) хамт хэрэглэж байгаа өвчтөнд бэлдмэлийн тунг ихэсгэх буюу эсвэл розувастатины эмчилгээг эхлэхэд олон улсын тэнцвэржүүлсэн харьцаа  (ОУТХ) ихсэж болно. Иймд розувастатины тунг багасгах буюу эсвэл эмчилгээг зогсооход уг үзүүлэлт буурдаг. Энэ тохиолдолд ОУТХ-г хянана. 
  • Дотуур ууж хэрэглэдэг жирэмслэлтээс хамгаалах бэлдмэл/даавар орлуулагч бэлдмэл
    • Розувастатиныг жирэмслэлтээс хамгаалах ууж хэрэглэдэг бэлдмэлтэй нэгэн зэрэг хэрэглэхэд цусанд агуулагдах этинилэстрадиол болон норгестрелийн  AUC(0-t) хэмжээ нь 26%-иар болон 34%-иар тус тус ихэссэн. Цусанд агуулагдах жирэмслэлтээс хамгаалах бэлдмэлийн тун ихэсдэг учир жирэмслэлтээс хамгаалах бэлдмэлийг сонгохдоо үүнийг анхаарах хэрэгтэй.
    • Розувастатиныг даавар орлуулагч бэлдмэлтэй хамт хэрэглэсэн фармакокинетикийн үзүүлэлт байхгүй боловч дээрх хослолын нэгэн адил нөлөөлж болзошгүйг анхаар. Гэхдээ эмнэлзүйн ажиглалтын үед ийм хослол хэрэглэсэн эмэгтэйчүүдэд зохимж сайн байсан. 
  • Бусад эмийн бэлдмэл
    • Розувастатиныг дигоксинтэй хамт хэрэглэхэд эмнэлзүйн анхаарал татах харилцан нөлөөлөл илрээгүй болно. 

Хүүхэд

  • Судалгааг зөвхөн насанд хүрэгсдэд хийсэн. Хүүхдэд бэлдмэлийн харилцан нөлөөлөл нь тодорхойгүй.

Болгоомжлол 

  • Розувастатины бүх тун, ялангуяа 40мг шахмалыг дараах тохиолдолд болгоомжтой хэрэглэнэ. Үүнд:
    • Миопати болон рабдомиолиз үүсэх эрсдэл байх – бөөрний дутагдал, гипотериоз
    • хувь хүнд болон гэр бүлд нь удамшлын гаралтай булчингийн эмгэгтэй гэсэн асуумжтай, ГМГ-КоА-редуктаза-г саатуулагч бусад бэлдмэл болон фибратыг хэрэглэхэд булчин хорддог гэсэн асуумжтай
    • архи хэтрүүлэн хэрэглэдэг
    • цусанд агуулагдах розувастатины хэмжээг ихэсгэдэг нөхцөл байдал
    • 70-аас дээш насны өндөр настан
    • асуумжинд элэгний эмгэгтэй
    • сепсис
    • артерийн гипотензи
    • том талбайг хамарсан мэс засал
    • гэмтэл
    • бодисын солилцоо, дотоод шүүрэл болон эрдсийн хүнд алдагдалтай
    • хянагдахгүй байгаа эпилепситэй хүмүүс
    • арьс өнгө (шар арьстан)
    • фибраттай хамт хэрэглэх.

Сэргийлэх арга хэмжээ 

  • Бөөрөнд үзүүлэх нөлөө
    • Өндөр тунгаар (ялангуяа 40мг) Мертенил®-ийг хэрэглэх явцад сувганцрын гаралтай протеинури  илэрдэг боловч энэ нь түр зуурын байдаг. Эмнэлзүйн судалгаанаас үзэхэд протеинури болон бөөрний хурц эсвэл даамжирсан эмгэгийн хооронд ямар нэгэн шалтгаант холбоо байхгүйг тогтоосон (“Гаж нөлөө” хэсгээс үзнэ үү). 40мг розувастатиныг хэрэглэхэд бөөрний үйл ажиллагааны ноцтой өөрчлөлтийн давтамж ихэсдэг болохыг анхаар. Мертенил®-ийн эмчилгээний явцад бөөрний үйл ажиллагааг байнга хянах шаардлагатай. 
  • Тулгуур хөдөлгөөний эрхтэний талаас
    • Мертенил®-ийн бүх тунг, ялангуяа 20мг-с дээш тунгаар хэрэглэх явцад миалги, миопати ховор тохиолдолд рабдомиолиз үүсдэг. Эзетимиб болон ГМГ-КоА-редуктаза ферментийг саатуулагч бүлгийн бэлдмэлийг хамт хэрэглэхэд маш ховор тохиолдолд рабдомиолиз үүссэн. Иймд фармакологийн харилцан нөлөөлөл үүсч болзошгүй тул Мертенил®-ийг эзетимибтэй болгоомжтой хэрэглэнэ (“Эмийн харилцан нөлөөлөл” хэсгээс үзнэ үү). 
  • 40мг розувастатиныг хэрэглэхэд рабдомиолиз үүсэх давтамж нь олширсон.
  • Креатинфосфокиназын тодорхойлолт
    • Биеийн хүчний хэт ачааллын дараа КФК шинжилгээг авах хэрэггүй (КФК-г ихэсдэг) учир нь шинжилгээний хариуг төөрөгдүүлдэг. Эмийн эмчилгээний өмнө КФК үзүүлэлт хэвийн дээд хэмжээнээс 5 дахин их байсан тохиолдолд шинжилгээг 5-7 хоногийн дараа дахин давтан хийх шаардлагатай. Давтан шинжилгээгээр КФК хэмжээ хэвийн дээд хэмжээнээс 5 дахин их байгаа тохиолдолд Мертенил®-ийг хэрэглэхгүй.
  • Мертенил®-ийг ГМГ-КоА-редуктаза ферментийг саатуулагч бүлгийн бусад бэлдмэлийн нэгэн адил миопати / рабдомиолиз үүсэх эрсдэлтэй хүнд болгоомжтой хэрэглэнэ. Эдгээр эрсдэлт хүчин зүйлс:
    • Бөөрний дутагдал
    • Гипотиреоз
    • Хувь хүн эсвэл гэр бүлийн асуумжинд булчин өвдөх асуумжтай
    • ГМГ-КоА-редуктаза ферментийн саатуулагч  бүлгийн бусад бэлдмэл болон фибратыг  хэрэглэхэд булчин өвддөг гэсэн асуумжтай хүн
    • архичин
    • 70-аас дээш өндөр настанд
    • Цусан дахь бэлдмэлийн хэмжээ ихэсдэг байдал (“хэрэглэх арга, тун”, “эмийн харилцан нөлөөлөл” хэсгээс үзнэ үү) 
  • Фибратыг хамт хэрэглэхэд
    • Эдгээр өвчтөнд эмчилгээний эрсдэл болон  үр дүнг сайтар харьцуулж тооцсоны дараа хэрэглэх эсэхээ шийднэ. Эмчилгээний явцад эмнэлзүйг сайтар хянана. КФК-ын үзүүлэлт илэрхий ихэссэн (хэвийн хэмжээний дээд хязгаараас 5 дахин их) тохиолдолд эмчилгээг эхлэхгүй. 

Эмчилгээний явцад 

Гэнэт булчингаар өвдөх, булчин сулрах болон агчих нь дангаараа эсвэл халууралт, бие сулрах шинж тэмдэгтэй хамт илэрвэл өвчтөнг энэ тухайгаа эмчлэгч эмчдээ заавал мэдээлэх шаардлагатайг ойлгуулах ёстой. 

  • Эдгээр өвчтөнд заавал КФК-ийн идэвхийг тодорхойлох ёстой. Хэрэв КФК-ийн идэвхжилт хэвийн дээд хэмжээнээс 5 дахин ихэссэн эсвэл булчингийн өвдөлт маш хүчтэй болох болон өдөр бүр өдрийн турш дискомфорт (КФК-ийн идэвхжилт хэвийн дээд хэмжээнээс бага байсан ч) илэрвэл эмчилгээг зогсооно. Эдгээр шинж тэмдэг арилж КФК-ийн идэвхжилт хэвийн болсны дараа цаашид Мертенил®-ийг дахин давтан хэрэглэх эсвэл ГМГ-КоА-редуктаза ферментийг саатуулагч бүлгийн өөр бэлдмэлийг бага тунгаар хэрэглэх эсэхийг анхаарч үзнэ. Эмчилгээний явцад өвчтөнийг байнга хянах шаардлагатай. Хэрэв өвчтөнд рабдомиолизын шинж илрээгүй тохиолдолд тогтмол КФК-ийн идэвхжилтийн үзүүлэлтийг хянах шаардлагагүй.
  • Ховор тохиолдолд статины бүлгийн бэлдмэлийн (розувастатин) эмчилгээний үед болон дараа дархлалаар нөхцөлдсөн үхжилт миопати үүсэж захын булчингийн тогтвортой сулралын шинж, цусан дахь креатинкиназын идэвх ихсэх шинж эмнэл зүйд илэрдэг. Энэ тохиолдолд булчингийн болон мэдрэлийн нэмэлт үзлэгт хамруулах, серолог шинжилгээ хийхээс гадна дархлал дарангуйлах эмчилгээ хийгдэнэ.
  • ГМГ-КоА-редуктаза ферментийн ингибитор бүлгийн бусад бэлдмэлийг фиброевын хүчил болох гемфиброзил, циклоспорин, цусан дахь өөх тосыг бууруулах тунгаар никотины хүчил, мөөгөнцрийн эсрэг бэлдмэл, протеазын ингибитор болон макролидийн бүлгийн антибиотикийг хэрэглэхэд миозит болон миопати үүсэх давтамж их байдаг. Гемфиброзилийг зарим төрлийн ГМГ-КоА-редуктаза ферментийн ингибитор бүлгийн бэлдмэлтэй хамт хэрэглэхэд миопати үүсгэх эрсдэл өндөр. Иймд нэгэн зэрэг розувастатин болон гемфиброзилыг хамт хэрэглэхийг зөвлөдөггүй. Розувастатиныг фибрат, цусан дахь өөх тосыг бууруулах тунгаар никотины хүчил (хоногт 1гр болон түүнээс дээш тунгаар хэрэглэх)–ийг хамт хэрэглэх тохиолдолд гарах эрсдэл болон  үр дүнг сайтар тооцсоны дараа хэрэглэх эсэхийг шийднэ (“Гаж нөлөө” хэсгээс үзнэ үү).
  • 40мг розувастатинийг фибраттай хамт хэрэглэхийг хориглоно (“Эсрэг заалт” болон “Эмийн харилцан нөлөөлөл” хэсгээс үзнэ үү).
  • Мертенил®-ийг рабдомиолизын суурин дээр бөөрний хоёрдагч дутагдал үүсэх боломжтой буюу эсвэл  миопати үүсгэх цочмог, хүнд явцтай өвчтэй (сепсис, артерийн гипотензи, мэс ажилбар, бэртэл гэмтэл, хүнд явцтай бодисын солилцооны хам шинж, хянагдахгүй байгаа таталт, дотоод шүүрлийн өөрчлөлт, эрдсийн тэнцвэр алдагдсан) өвчтөнд хэрэглэхийг зөвшөөрөхгүй (“Болгоомжлол” хэсгээс уншина уу). 

Элгэнд нөлөөлөх нь 

  • ГМГ-КоА-редуктаза ферментийн ингибитор бүлгийн бусад бэлдмэлийн нэгэн адил Мертенил®-ийг архичин болон элэгний эмгэгтэй хүнд болгоомжтой хэрэглэнэ.
  • Эмийн эмчилгээг эхлэхийн өмнө болон эмчилгээг дууссанаас 3 сарын дараа элэгний үйл ажиллагааны  шинжилгээг хийх ёстой. Элэгний идэвхжлийн үзүүлэлт байх ёстой хэвийн хэмжээний дээд түвшингээс 3 дахин их байгаа тохиолдолд эмийн эмчилгээг зогсоох эсвэл Мертенил®-ийн тунг багасгах шаардлагатай (“Хэрэглэх арга ба тун” гэсэн хэсгээс үзнэ үү). Элэгний үйл ажиллагааны илэрхий өөрчлөлтийг элэгний трансаминазын идэвхжилтээр тодорхойлдог бөгөөд түүний давтамж нь ихэвчлэн розувастатины 40мг-р хэрэглэх үед гардаг.
  • Гипотиреоз, нефротик хам шинжээс улбаатай хоёрдогч гиперхолестеринемийг Мертенил®-ийг хэрэглэхээс өмнө суурь анхдагч эмгэгийг эмчлэх шаардлагатай.  

Арьс өнгөний байдал 

  • Харьцуулсан фармакодинамикийн судалгаанаас үзэхэд шар арьстай өвчтөний цусанд агуулагдах розувастатины хэмжээг европ  хүмүүстэй харьцуулахад өндөр байсан (“Хэрэглэх арга ба тун”, “Фармакокинетик” хэсгээс үзнэ үү). 

ХДХВ-ын протеазыг саатуулагч 

  • Розувастатиныг протеазыг саатуулагчтай хамт хэрэглэхэд цусанд агуулагдах розувастатины хэмжээ ихсэнэ. Иймд розувастатиныг хэрэглэсэн сууринд цусанд агуулагдах өөх тосны хэмжээ буурч, нөгөө талаас ХДХВ-ын протеазыг саатуулагчийн эмчилгээний эхэнд болон тунг ихэсгэхэд цусанд агуулагдах розувастатины хэмжээ ихэсдэг болохыг анхаарна (“Хэрэглэх арга болон тун”, “Болгоомжлол” , “Эмийн харилцан нөлөөлөл” үзнэ үү).
  • Розувастатины тунг зохицуулахгүйгээр протеазыг саатуулагч бэлдмэлтэй хамт хэрэглэхийг зөвлөхгүй (“Эмийн харилцан нөлөөлөл” хэсгээс үзнэ үү). 

Лактоз 

  • Розувастатин бэлдмэлийн найрлаганд лактозыг агуулдаг учир ховор тохиолдох удамшлын эмгэг болох галактозын үл нийцэл, Лаппын лактазын дутагдал болон глюкоз-галактозын шингээлтийн алдагдалтай өвчтөнд хэрэглэхгүй. 

Уушгины завсрын эдийн үрэвсэл 

  • Зарим төрлийн статиныг ялангуяа удаан хугацаагаар хэрэглэхэд ганц нэг тохиолдолд уушгины завсрын эдийн үрэвсэл үүсдэг (“Гаж нөлөө” хэсгээ үзнэ үү).
  • Энэ үед амьсгаадах, их хэмжээний ханиалгах болон биеийн байдал сулардаг (бие сулрах, биеийн жин буурах болон халуурах). Уушгины завсрын эдийн үрэвсэл гэж үзвэл эмийн эмчилгээг шууд зогсооно. 

II хэлбэрийн чихрийн шижин 

  • Статины бүлгийн бэлдмэлийг хэрэглэх явцад чихрийн шижин үүсэх эрсдэлтэй өвчтөний цусанд агуулагдах сахарын хэмжээг ихэсгэдэг.
  • Цаашид иймд эмгэгтэй гиперлипидемитэй өвчтөнд чихрийн шижинг эмчлэх стандарт эмчилгээ авах шаардлагатай.
  • Гэхдээ энэ эрсдэл нь судасны талаас гарах эрсдлийг бууруулдаг учир статины эмчилгээг зогсоох шаардлагагүй гэж үздэг.
  • Гипергликемийн эрсдэлтэй өвчтөний (өлөн үеийн цусан дахь сахарын хэмжээ 5,6- 6.9ммоль/л, БЖИ>30кг/м2, цусанд агуулагдах триглицеридийн хэмжээ өндөр, цусны даралттай) эмнэлзүйн болон биохимийн үзүүлэлтийг үндэсний зөвлөмжийн дагуу хянах шаардлагатай. 

Хүүхэд болон 10-17 насны өсвөр үе 

  • Розувастатин нь хүүхэд болон 10-17 насны өсвөр үеийнхний өсөлт, биеийн жин, БЖИ болон Таннерийн шугамын дагуу бэлгийн хоёрдогч шинжид нөлөөлдөг эсэхийг 1 жилийн хугацаанд дүгнэсэн.

Автотээвэр болон механизмтай ажиллах чадварт нөлөөлөх байдал 

  • Мертенил®-ийн тээврийн хэрэгсэл жолоодох болон техникийн хэрэгсэлтэй ажиллах чадварт нөлөөлөх судалгаа хийгдээгүй. Гэхдээ фармакодинамикийн үйлдлээс үзэхэд Мертенил® нь ийм үйлдэл үзүүлдэггүй. Эмчилгээний явцад автотээвэр жолоодох, техникийн хэрэгсэлтэй ажиллах үед толгой эргэдгийг анхаарна уу.
  • Мертинил®-ийг жирэмсэн болон хөхүүл эхэд хэрэглэхийг хориглоно.
  • Найдвартай жирэмслэлтээс хамгаалах бэлдмэлийг  төрөх насны эмэгтэй хэрэглэх шаардлагатай. 

Жирэмсэн үе 

  • Холестерин болон холестерины бионийлэгжилтийн бүтээгдэхүүн нь ургийн өсөлтөнд ач холбогдолтой учир ГМГ-КоА-редуктаза ферментийг саатуулах эрсдэл нь жирэмсэн эхэд түүнийг хэрэглэх эмчилгээний ашигтай үйлдлээс илүү байдаг. Бэлдмэлийг хэрэглэх явцад жирэмсэлвэл бэлдмэлийн хэрэглээг шууд зогсооно. 

Хөхүүл эх 

  • Розувастатин нь хөхний сүүгээр гадагшилдаг гэсэн судалгаа байхгүй. Хөхүүл эх розувастатиныг хэрэглэх тохиолдолд хөхөөр хооллолтыг зогсооно. 

Нөхөн үржихүй чадварт нөлөөлөх байдал 

  • Нөхөн үржихүйд сөргөөр нөлөөлдөг талаар судалгаа хомс (туршилтын амьтанд хийгдсэн үр дүн). 

Найрлага

  • Нэг шахмал бүрхүүлтэй шахмалд
    • Үйлчлэгч бодис
      • Мертенил® 5мг бүрхүүлтэй шахмалд: розувастатин кальции 5,2мг (5мг розувастатинтэй тэнцэнэ).
      • Мертенил® 10мг бүрхүүлтэй шахмалд: розувастатин кальции 10,4мг (10мг розувастатинтэй тэнцэнэ).
      • Мертенил® 20мг бүрхүүлтэй шахмалд: розувастатин кальции 20,8мг (20мг розувастатинтэй тэнцэнэ). 
    • Туслах бодис:
      • Лактозын моногидрат, бичил талст целлюлоз 12, магнийн гидроксид, кросповидон (А төрөл),  магнийн стеарат. 
    • Бүрхүүлийн найрлаганд
      • Цагаан опадрай II, (поливинилийн спирт, титаны диоксид, Е171, макрогол 3350, тальк. 

Эмийн хэлбэрийн гаднах дүрслэл 

  • Мертенил® 5мг бүрхүүлтэй шахмал
    • Гадарга нь хоёр талаараа гүдгэр, цагаан эсвэл цайвар өнгийн шахмал. Голч нь ойролцоогоор 5,5мм. Шахмалын нэг талд “С33” гэсэн тэмдэгтэй. 
  • Мертенил® 10мг бүрхүүлтэй шахмал
    • Гадарга нь хоёр талаараа гүдгэр, цагаан эсвэл цайвар өнгийн шахмал. Голч нь ойролцоогоор 7мм. Шахмалын нэг талд “С34” гэсэн тэмдэгтэй. 
  • Мертенил® 20мг бүрхүүлтэй шахмал
    • Гадарга нь хоёр талаараа гүдгэр, цагаан эсвэл цайвар өнгийн шахмал. Голч нь ойролцоогоор 9мм. Шахмалын нэг талд “С35” гэсэн тэмдэгтэй. 

Эмийн эмчилгээний бүлэг

  • ГМГ- КоА-редуктазыг саатуулагч.
  • АТХ код: С10АА07 

Савлалт 

  • 10 ширхэг шахмалыг ПА/Ал/ПВХ-ээр хийгдсэн блистерт хийж хөнгөн цагаан фольгагаар битүүмжилсэн байдаг.  
  • 3 блистерийг эм хэрэглэх зааврын хамт картон хайрцганд савлана.

Хадгалах нөхцөл 

  • Өөрийн савлагаанд нь 300С-аас дээшгүй хэмд, нарны шууд гэрлээс хамгаалсан нөхцөлд хадгална.
  • Хүүхдийн гар хүрэхээргүй газар хадгал. 

Хадгалах хугацаа 

  • 3 жил
  • Хайрцганд заасан хугацаа дууссан тохиолдолд бэлдмэлийг хэрэглэхгүй. 

Үйлдвэрлэгч

“Гедеон Рихтер” Будапешт, БНУнгар Улсад зориулж үйлдвэрлэв. 

Шинээр нэмэгдсэн:

Засвартай байна...

Энэхүү платформ нь энгийн иргэдэд зориулагдаагүй зөвхөн анагаах ухааны салбарын мэргэжилтнүүдэд зориулагдсан болно. Дур мэдэн өөрийгөө эмчлэхийг хориглоно ! Дур мэдэн хийсэн үйлдлээс гарах үр дагаврыг бид хариуцахгүй.

Бид күүки буюу үйлдлийг бүртгэх технологи ашиглан тодорхой төрлийн мэдээллийг хадгалах ба энэ нь үйлчилгээг сайжруулах, түүнд дүн шинжилгээ хийх зорилготой юм. Таны мэдээлэл бусдад дамжуулагдахгүй.