Өвчин, эмийн нэрээр хайх ...
Нэвтрэх
  • Артерийн гипертензи (Arterial hypertension)

    Кардиологи

    Сүүлийн шинэчлэл: 2023/08/30
    Бүгдийг нээхБүгдийг хаах

    Артерийн гипертензи нь нийт хүн амын дунд хамгийн түгээмэл тархсан бие даасан эмгэг бөгөөд бусад эрхтэн системийн өвчлөлийн болон зүрх судасны эмгэгүүдийн голлох эрсдэлт хүчин зүйлд тооцогдож байна. Таргалалт, , тамхидалт зэрэг бусад эрсдэлт хүчин зүйлүүд нь мөн зүрх судасны эмгэг, цус харвалт үүсэх эрсдлийг улам нэмэгдүүлдэг. Ихэвчлэн шинж тэмдэг бүдэг байдаг тул эрт илрүүлгийг зөв, хүртээмжтэй хийх нь оношилгоонд чухал ач холбогдолтой.

    Хамгийн багадаа 3 удаагийн ирэлтийн үзлэгт СД<120 мм МУБ ба ДД <80 мм МУБ байхыг хэвийн даралт гэх ба үүнээс ихсэх буюу ≥ 130 ба диастолын даралт ≥ 80 болохыг Артерийн гипертензи гэж үзнэ. Эхний авах арга хэмжээ нь жингээ хасах, дасгал хөдөлгөөн хийх, архи, тамхинаас татгалзах зэргээр амьдралын хэв маягийг өөрчлөх явдал юм. Эмийн эмчилгээнд удирдамжийн дагуу эсвэл , Шээс хөөх эм, эмийн бүлгүүдээр эхэлнэ. Бүлгийг сонгохдоо тухайн өвчтөний хавсарсан эмгэгийг харгалзан үзэх шаардлагатай.

    Гол хүндрэлүүдийн нэг нь гипертензийн криз буюу артерийн даралт СД>180, ДД>110 ммМУБ-аас дээш огцом өсөх хямрал юм. Энэ нь яаралтай тусламж шаарддаг нөхцөл байдал бөгөөд эмчлээгүй тохиолдолд ноцтой үр дагаварт хүргэж болно. Артерийн гипертензийн улмаас урт хугацаанд нүдэнд (ретинопати), зүрхэнд (кардиомиопати, титэм судасны эмгэг, миокардийн шигдээс), тархинд (тархинд цус харвалт) эсвэл бөөрөнд (цусны даралт ихсэх нефропати) зэргээр олон тооны бай эрхтнүүдэд гэмтэл үүсэх аюултай.

    • Артерийн гипертензи: Хамгийн багадаа 3 удаагийн ирэлтийн үзлэгт , нийт 4-6 удаагийн хэмжилтээр систолын даралт ≥ 130 ба диастолын даралт ≥ 80 байх.
      • Анхдагч артерийн гипертензи: Артерийн даралт ихсэлтийн шалтгаан тодорхойгүй, олон эрхтнийг гэмтээж улмаар эмнэлзүйд төрөл бүрийн шинж тэмдэг илрэх хэлбэр.
      • Хоёрдогч артерийн гипертензи: Бусад суурь өвчний үр дүнд үүсдэг буюу артерийн даралт ихсэлтийн шалтгаан нь тодорхой батлагдаж буй хэлбэр. Артерийн гипертензийн нийтлэг эрсдэлт хүчин зүйлүүд тохирохгүй жишээ нь, харьцангуй залуу насанд илрэх, даралт бууруулах эмчилгээнд үр дүнгүй байх эсвэл үед шөнийн цагаар буурахгүй байх ().
    • Хэвийн даралт: Хамгийн багадаа 3 удаагийн ирэлтийн үзлэгт , нийт 4-6 удаагийн хэмжилтээр СД<120 мм МУБ ба ДД <80 мм МУБ байх.
    Насанд хүрэгсдийн артерийн гипертензийн ангилал 
      2018_ удирдамж 2014-_8 удирдамж 2020- удирдамж
    Хэвийн даралт
    • <120 мм МУБ
    • мөн <80 мм МУБ
    • <130 мм МУБ
    • мөн <85 мм МУБ
    Артерийн даралт ихсэлт
    • 120-129 мм МУБ
    • мөн <80 мм МУБ
    • 120-139 мм МУБ
    • эсвэл 80-89 мм МУБ
    • 130-139 мм МУБ
    • эсвэл 85-89 мм МУБ
    Артерийн гипертензи 1-р зэрэг
    • 130-139 мм МУБ
    • эсвэл 80-89 мм МУБ
    • 140-159 мм МУБ
    • эсвэл 90-99 мм МУБ
    Артерийн гипертензи 2-р зэрэг
    • ≥140 мм МУБ
    • эсвэл ≥90 мм МУБ
    • ≥160 мм МУБ
    • мөн ≥100 мм МУБ

    Бусад ангилал

    • Хэвийн өндөр даралт: 130/85–139/89 мм МУБ
    • Систолын гипертензи: систолын даралт ≥140 мм МУБ, диастолын даралт <90 мм МУБ
    • Гипертензийн криз
      • Нэн яаралтай эмчилгээт гипертензи(хоруу гипертензи): >180/120 мм МУБ  
      • Хойшлуулшгүй эмчилгээт гипертензи: >230/120 мм МУБ амь насанд аюултай хэлбэр
    • Эмэнд тэсвэртэй гипертензи: 3 эмийн хослол + амьдралын хэв маяг өөрчлөх = ба зорилтот түвшинд хүрэхгүй

    Гол агуулгыг цааш уншихад гишүүнчлэлийн эрх авах шаардлагатай. Хэрэв та гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү !

    Тархвар зүй

    Шалтгаан

    Эмгэг жам

    Эмнэл зүй

    Өвөрмөц хэлбэрүүд

    Оношилгоо

    Эмчилгээ

    → Хойшлуулшгүй эмчилгээт гипертензи

    → Гипертензийн криз, нэн яаралтай эмчилгээт

    Хүндрэл

    Тавилан

    Өвчний код (ICD-10)

    Эх сурвалж

    Илүү ихийг харуул
    Үр дүн: 1 - 5 / 2915