Дэд гарчиг
Амло-Денк (Amlo)
DenkPharma GmbH & Co.KG
- Эмийн хэлбэр
- Шахмал
- Жор бичих эмчийн ангилал
- B, C, D
- Олон улсын нэршил
- Амлодипин (Amlodipine)
Тун ба савлагаа
ЭМД-ийн хөнгөлөлт
- Үндсэн үнэ
- 800 төг
- ЭМД хөнгөлөлт
- 240 төг
- Даатгуулагч төлөх үнэ
- 560 төг
- Амло-Денк 5 нь кальцийн суваг хориглогч бүлгийн бэлдмэл бөгөөд идэвхтэй бодис нь амлодипин юм.
- Амло-Денк 5 бэлдмэлийг артерийн даралт ихсэх өвчин (гипертензи)болон цээжээр өвдөх зүрхний бахмөн Принзметалын буюу ховор тохиолдох өвөрмөц хэлбэрийн эмчилгээнд хэрэглэнэ.
- Цусны даралт өндөр байгаа өвчтөнд уг бэлдмэл нь судас тэлж цусны урсгалыг сайжруулна. Зүрхний бахтай өвчтөнд Амло-Денк 5 бэлдмэл нь зүрхний булчингийн цусан хангамжийг сайжруулан хүчилтөрөгчийн хангамжийг нэмэгдүүлснээр цээжээр өвдөхгүй болно. Уг бэлдмэл нь зүрхний бахын цээжээр өвдөлтийг огцом намдаахгүй.
- Амлодипин эсвэл найрлага дахь бодист (6-р бүлгийг үзнэ үү) харшилтай, эсвэл бусад кальцийн сувгийн хориглогч бэлдмэлд харшилтай бол Амло-Денк 10 бэлдмэлийг хэрэглэхгүй. Энэ нь загатнах, арьс улайх, амьсгалахад хүндрэлтэй байх шинж тэмдгээр илэрдэг.
- Цусны даралт хэт бага байх (гипотони).
- Аортын хавхлагын нарийсалтай (аортын стеноз) болон зүрхний гаралтай шок (бие махбодийн цусан хангамж хангалтгүй байх).
- Зүрхний шигдээсийн дараах зүрхний дутагдалын үед тус тус хэрэглэхийг хориглоно.
Хэрэглэх арга ба тун
Гаж нөлөө
Фармакодинамик
Фармакокинетик
Эмийн харилцан үйлчлэл
Анхааруулга
Жирэмсэн болон хөхүүл үе
Бусад мэдээлэл
Гишүүн болж бүх агуулгыг уншаарай.
Гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү.
Жор бичих эмчийн ангилал
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Цээжний өвдөлт (Chest pain)
Цээжний хөндийд агуулагдах дотор эрхтнүүд, цээжний ханын бүтцэд гарсан эмгэг өөрчлөлт болон цээжний хөндийгөөр дамжих мэдрэл цочирох буюу цээжний хөндийгөөс гаднах эмгэг өөрчлөлтийн үед цээжинд үүсэх өвдөлтийг цээжний өвдөлт гэж үздэг. Иймд энэ нь маш олон төрлийн өвчний үед тохиолдох харьцангуй нийтлэг шинж тэмдэг юм.
Зүрх судасны эрхтэн тогтолцооны анатоми (Cardiovascularsystem)
Зүрх судасны эрхтэн тогтолцоо нь цусны судас болон түүнд агуулагдаж байдаг цус, агшилт болон сулралтынхаа тусламжтайгаар цусыг хураах болон түгээх үйлдэл хийдэг булчинлаг эрхтэн болох зүрх гэсэн 3 том эрхтнээс бүтдэг онцлогтой.
Цээжний бах
цээжний бах (Angina pectoris, стенокарди) хэмээн нэрлэгдэх, зүрхний булчингийн ишемигээс үүсэх өвөрмөц цээжний өвдөлт
Хэт мэдрэгшил, харшилт өвчнүүд (Hypersensitivity reactions, allergic diseases)
Хүрээлэн буй орчны хор хөнөөлгүй өдөөлтийн эсрэг (ж.нь., хүнс, цэцгийн тоос, амьтны үс ноос) өрнөж буй дархлааны хэвийн бус хариу урвал юм.
Шок (Shock)
Шок нь амь насанд аюултай цусны эргэлтийн хүнд хэлбэрийн дутагдал бөгөөд эд, эсийн гипокси, микроциркуляцийн (хэсэг газрын бичил эргэлт) алдагдалд хүргэдэг.
Зүрхний шигдээс (Myocardial infarction)
Зүрхний булчингийн нэг хэсэгт цусан хангамж бүхэлдээ тасалдсан эсвэл буурсны улмаас миокардийн эд гэмтэж, некроз үүсэхийг "миокардийн инфаркт" буюу зүрхний шигдээс (ЗШ) хэмээн нэрлэдэг. Зүрхний титэм судасны өвчин нь зүрхний шигдээс үүсэх гол шалтгаан болдог.