Дэд гарчиг
Амлодипин (Amlodipine)
Bristol Laboratories Limited
- Эмийн хэлбэр
- Шахмал
- Жор бичих эмчийн ангилал
- B, C, D
- Олон улсын нэршил
- Амлодипин (Amlodipine)
Тун ба савлагаа
ЭМД-ийн хөнгөлөлт
- Үндсэн үнэ
- 267 төг
- ЭМД хөнгөлөлт
- 267 төг
- Даатгуулагч төлөх үнэ
- 0 төг
- Амлодипин нь кальцийн ионы сувагт хориг үүсгэх бэлдмэл бөгөөд кальцийн удаан сувагт хориг үүсгэснээр зүрхний булчингийн эс ба судасны гөлгөр булчингийн эсэд кальцийн ион орохыг саатуулна. Амлодипин артерийн судасны гөлгөр булчинг шууд сулруулан артерийн даралт ихсэлтийг бууруулна.
- Амлодипиныг:
- Цусны даралт ихдэлт, улмаас цээжээр өвдөх, ховор тохиолдолд Принзметалын эмчлэх зорилгоор хэрэглэнэ.
- Хэрэв цусны даралт их үед амлодипиныг хэрэглэхэд судасны гөлгөр булчин суларч түүгээр цус хялбар дамжиж даралт буурна.
- Зүрхний булчинд цус хангалттай очиж чадахгүй байгаа үед танд цээжээр өвдөх шинж илэрч болно. Амлодипин нь зүрхний цусан хангамжийг ихэсгэхэд туслана. Амлодипины шахмал нь зүрхнээс шалтгаалсан цээжний өвдөлтийг шууд намдаахгүй.
- Хэрэв та амлодипин ба бусад кальцийн суваг хориглогч бэлдмэлүүд (фелодипин, , гэх мэт) болон энэ эмийн найрлаганд орсон бодист харшилтай бол. Энэ үед арьс загатнах, улайх, амьсгал боогдох зэрэг шинжээр илэрч болзошгүй.
- Хэрэв та зүрхний шок (зүрх цусаа хангалттай шахах чадваргүй болох). Зүрхний шок нь даралт буурах, зүрхний цохилт буурах, зүрх дэлсэх шинжүүдээр илрэнэ.
- Хэрэв та аортын стеноз (гол судасны хавхлага нарийсах) эсвэл зүрхний шок (зүрх биеэр цусаа хангалттай шахах чадваргүй болох) эсвэл зүрхний шигдээсийн дараах зүрхний дутагдал бол
- Хэрэв та амарч байх үед болон бага зэргийн ачаалалтай хөдлөх үед цээжээр өвддөг бол (тогтворгүй )
- Жирэмсэн эсвэл хөхүүл бол
- Цусны даралт багасах эмгэгтэй бол шахмал эмийг хэрэглэж болохгүй.
Хэрэглэх арга ба тун
Гаж нөлөө
Фармакодинамик
Фармакокинетик
Эмийн харилцан үйлчлэл
Анхааруулга
Жирэмсэн болон хөхүүл үе
Бусад мэдээлэл
Гишүүн болж бүх агуулгыг уншаарай.
Гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү.
−40%Black Friday · 3 ба 12 сарын багц 40% хямдралтай · 2026.11.30 хүртэл
Жор бичих эмчийн ангилал
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Зүрх судасны эрхтэн тогтолцооны анатоми (Cardiovascularsystem)
Зүрх судасны эрхтэн тогтолцоо нь цусны судас болон түүнд агуулагдаж байдаг цус, агшилт болон сулралтынхаа тусламжтайгаар цусыг хураах болон түгээх үйлдэл хийдэг булчинлаг эрхтэн болох зүрх гэсэн 3 том эрхтнээс бүтдэг онцлогтой.
Эс (Cell)
Эс бол амьд биеийн бүтэц үйл ажиллагааны үндсэн нэгж. Бүх амьд биеийг эсийн бүтцээс нь хамааруулж эукариот эсвэл прокариот хэмээн ангилдаг.
Титэм судасны нарийсал
Нэг болон олон титэм судасны хөндийн голч багасах эмгэг өөрчлөлт (coronary stenosis); зүрхний титэм судасны өвчний үед элбэг тохиолдоно.
Цээжний өвдөлт (Chest pain)
Цээжний хөндийд агуулагдах дотор эрхтнүүд, цээжний ханын бүтцэд гарсан эмгэг өөрчлөлт болон цээжний хөндийгөөр дамжих мэдрэл цочирох буюу цээжний хөндийгөөс гаднах эмгэг өөрчлөлтийн үед цээжинд үүсэх өвдөлтийг цээжний өвдөлт гэж үздэг. Иймд энэ нь маш олон төрлийн өвчний үед тохиолдох харьцангуй нийтлэг шинж тэмдэг юм.
Цээжний бах
цээжний бах (Angina pectoris, стенокарди) хэмээн нэрлэгдэх, зүрхний булчингийн ишемигээс үүсэх өвөрмөц цээжний өвдөлт
Эм
Нифедипин (Nifedipine)
Кальцийн сувгийн хориглогч › Дигидропиридины уламжлал
Эм
Нимодипин (Nimodipine)
Кальцийн сувгийн хориглогч › Дигидропиридины уламжлал
Хэт мэдрэгшил, харшилт өвчнүүд (Hypersensitivity reactions, allergic diseases)
Хүрээлэн буй орчны хор хөнөөлгүй өдөөлтийн эсрэг (ж.нь., хүнс, цэцгийн тоос, амьтны үс ноос) өрнөж буй дархлааны хэвийн бус хариу урвал юм.
Шок (Shock)
Шок нь амь насанд аюултай цусны эргэлтийн хүнд хэлбэрийн дутагдал бөгөөд эд, эсийн гипокси, микроциркуляцийн (хэсэг газрын бичил эргэлт) алдагдалд хүргэдэг.
Зүрхний шигдээс (Myocardial infarction)
Зүрхний булчингийн нэг хэсэгт цусан хангамж бүхэлдээ тасалдсан эсвэл буурсны улмаас миокардийн эд гэмтэж, некроз үүсэхийг "миокардийн инфаркт" буюу зүрхний шигдээс (ЗШ) хэмээн нэрлэдэг. Зүрхний титэм судасны өвчин нь зүрхний шигдээс үүсэх гол шалтгаан болдог.