Апаурин (Apaurin)
Хэрэглэх заалт
- Сэтгэл түгшлийн хямрал.
- Сэтгэл түгших, хөөрөх, тайван бус болох, нойргүйдэл, булчингийн чангарал, ялангуяа неврозын хам шинж, сэтгэл зүйн шалтгаант биеийн хямрал, архи үгүйлэх хам шинж, бие махбодийн органик эмгэгээс (стенокарди) шалтгаалсан сэтгэл түгшил зэрэг эмнэл зүйн тохиолдолдуудад хэрэглэнэ. Төвийн болон захын булчингийн агчил (агчилын шинж тэмдэг бүхий ТМС-ын өвчин, гипертонус, гиперрефлекс, таталт, нурууны нугаламын шалтгаант булчингийн таталт).
Эсрэг заалт
- Хэт мэдрэгших
- ком
- шок
- архины цочимог хордлогын улмаас амьдралын чухал үйл ажиллагаа суларсан
- эмийн цочимог хордлогын улмаас ТМС-ийн үйл ажиллагаа дарангуйлагдсан (ялангуяа наркозын үйлдэлтэй өвдөлт намдаах, нойрсуулах эмийн зүйл)
- миастени
- хаалттай өнцөгт глауком (цочимог давшил ба урьдал үе)
- уушгины архаг бөглөрөлт өвчний хүнд хэлбэр (амьсгалын дутагдал даамжрах эрсдэлтэй), амьсгалын цочимог дутагдал
- жирэмсэн
- хөхүүл
- 3 хүртэлх насны хүүхэд
- лактаз
- сахараз
- изомальтозын дутагдал
- фруктоз
- лактоз зохидоггүй
- глюкоз-галактозын шингээлтийн алдагдалтай хүмүүст хэрэглэхгүй.