Дэд гарчиг
Азитро Денк (Azithro)
DenkPharma GmbH & Co.KG Germany
- Эмийн хэлбэр
- Шахмал
- Жор бичих эмчийн ангилал
- B, C, D
- Олон улсын нэршил
- Азитромицин (Azithromycin)
Тун ба савлагаа
ЭМД-ийн хөнгөлөлт
- Үндсэн үнэ
- 2,480 төг
- ЭМД хөнгөлөлт
- 744 төг
- Даатгуулагч төлөх үнэ
- 1,736 төг
Азитромицин нь макролидын бүлгийн антибиотикуудын нэг юм. Үүнийг дараах зарим бактери болон бусад бичил биетнээр үүсгэгдсэн халдварын эмчилгээнд хэрэглэнэ.
- Цээж, хоолой, эсвэл хамрын халдварууд (жишээлбэл гуурсан хоолойн үрэвсэл, уушигны үрэвсэл, гүйлсэн булчирхайн үрэвсэл, хоолой өвдөх [залгиурын үрэвсэл], болон )
- Чихний халдварууд
- Арьс ба зөөлөн эдийн халдварууд (жишээлбэл буглаа эсвэл хатиг)
- Хламид (Chlamydia trachomatis), гонококк (Neisseria gonorrhoeae) зэрэг бичил биетнээр үүсгэгдсэн бэлгийн замын өвчнүүд
Антибиотикуудыг хэрэглэх үедээ бактерийн эсрэг бодисуудыг зохистой хэрэглэх талаарх албан ёсны/орон нутгийн удирдамжийг баримталж хэрэглэх ёстой.
- Хэрэв азитромицин, эсвэл кетолид болон макролидын бүлэгт хамаарагдах ямар нэг антибиотикт харшилтай бол
- Хэрэв энэхүү эмийн дараах найрлага дах ямар нэг бодист харшилтай бол
- Шахмалын цөм: Кальцийн гидроген фосфат, бичил талст целлулоз, гипролоз, натрийн додецил сульфат, натрийн карбоксиметилын цардуул (А хэлбэр), натрийн стеарилын фумарат.
- Шахмалын бүрхүүл: , 6000, тальк, титанийн диоксид.
Хэрэглэх арга ба тун
Гаж нөлөө
Фармакодинамик
Фармакокинетик
Эмийн харилцан үйлчлэл
Анхааруулга
Жирэмсэн болон хөхүүл үе
Бусад мэдээлэл
Гишүүн болж бүх агуулгыг уншаарай.
Гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү.
Жор бичих эмчийн ангилал
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Антибиотикууд (Antibiotics)
Антибиотикийг бактерийн болон зарим паразит халдварын эсрэг хэрэглэдэг эмийн бэлдмэл. Антибиотик нь бактерицид эсвэл бактериостатик нөлөө үзүүлдэг.
Хэсэг газрын үрэвслийн хариу урвал (Local inflammatory responses)
Үрэвсэл гэдэг нь эдийн гэмтэл үүсгэх чадвартай халдварт эмгэг төрүүлэгч, механик гэмтэл, химийн болон физикийн цочроогч хүчин зүйлүүдийн эсрэг цусны судасны оролцоотойгоор өрнөх дархлааны хамгаалах хариу урвал юм.
Синусит
Хамрын дайвар хөндийн үрэвсэл; ихэвчлэн риносинусит (rhinosinusitis) хэлбэрээр үүсдэг ба гол төлөв аяндаа эдгэдэг. 3 сараас удаан үргэлжилбэл архаг хэлбэрт шилжинэ.
Арьс ба зөөлөн эдийн халдвар (Skin and soft tissue infections)
Арьс ба зөөлөн эдийн халдвар нь арьсны өнгөн хөрс, жинхэнэ арьс, арьсан доорх өөхөн давхаргыг хамардаг олон төрлийн эмгэгүүдийн бүлэг юм.