Бидоп (Bidop)
CJSC Gedeon Richter - RUS for Gedeon Richter Plc
Эмийн хэлбэр
Бүрхүүлтэй шахмал
Жор бичих эмчийн ангилал
Жороор
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Олон улсын нэршил
Тун ба савлагааны хувилбарууд
Үнийн мэдээлэл одоогоор шинэчлэгдэж байна.
10 мг · 28 шахмал
10 мг · 56 шахмал
5 мг · 14 шахмал
5 мг · 28 шахмал
5 мг · 56 шахмал
Хэрэглэх заалт
- Цусны даралт ихсэх эмгэг
- Зүрхний ишемийн эмгэг: тогтвортой хэлбэрийн зүрхний бахын хөдлөлтөөс сэргийлэх зорилгоор хэрэглэнэ.
- Зүрхний архаг дутагдал (ЗАД)
Эсрэг заалт
- Бисопролол болон бусад бета-адреноблокаторт хэт мэдрэг; шок, ялангуяа зүрхний, коллапс; уушгины хаван, зүрхний хурц дутагдал, зүрхний архаг дутагдлын ээнэгшилд инотроп эмчилгээ шаардлагатай байгаа үед; AV хоригийн II-III зэргийн үед зүрхний цахилгаан идэвхжүүлэгч шаардлагагүй тохиолдолд, синатриал хориг, синусийн зангилааны сулралын хам шинж, илэрхий брадикарди – ЗЦТ минутанд 60 удаа, зүрхний дутагдлын шинж тэмдэггүй кардиомегали, илэрхий цусны даралт буурах (ялангуяа, инфаркт миокардийн үед систолийн даралт 100 мм.муб); асуумжинд гуурсан хоолойн багтрааны хүнд хэлбэр ба уушгины архаг бөглөрөлт эмгэгтэй өвчтөнд; нэгэн зэрэг моноаминооксидазийн ингибитортай хамт хэрэглэгүй (МАО-В бусад нь), захын цусны эргэлтийн сүүлийн үе шат, Рейногийн хам шинж; феохромоцитом (альфа-адреноблокатортой хамт хэрэглээгүй тохиолдолд), метаболический ацидоз, аюулгүй болон үр дүн нь тогтоогоогүй учир 18-аас доош насны хүүхдэд хэрэглэхгүй, лактозид тохирдоггүй ба лактозын дутагдалтай эсвэл глюкоз-галактозийн мальабсорбцитай үед хэрэглэхгүй (найрлаганд нь лактозийг агуулна).