Дэд гарчиг
Ципол- Н (Cipol N)
Chong Kun Dang Pharmaceutical Corp
- Эмийн хэлбэр
- Капсул
- Жор бичих эмчийн ангилал
- B, C, D
- Олон улсын нэршил
- Циклоспорин (Cyclosporine, ciclosporin)
Тун ба савлагаа
25 мг · 50 капсул
ЭМД-ийн хөнгөлөлт
- Үндсэн үнэ
- 1,620 төг
- ЭМД хөнгөлөлт
- 1,134 төг
- Даатгуулагч төлөх үнэ
- 486 төг
- Эрхтэн шилжүүлэн суулгасан үед:
- Бөөр, элэг, зүрх, уушиг-зүрх хамтаар, уушиг, алложеник буюу өөр удмын нойр булчирхай шилжүүлэн суулгасаны дараагаар эрхтэн ховхрохоос урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэнэ.
- Бусад дархлаа дарангуйлах бэлдмэл хэрэглэж байсан өвчтөнүүдэд эрхтэн ховхрох үед эмчилгээний зорилгоор хэрэглэнэ.
- Ясны чөмөг шилжүүлэн суулгасан үед:
- Ясны чөмөг шилжүүлэн суулгасны дараахь ховхрол
- GvHD /Graft-versus-host disease/ хүндрэлээс урьдчилан сэргийлэх, түүнийг эмчлэх
- Хайрст үлд:
- Бусад эмчилгээ тохирохгүй байгаа эсвэл үр дүнгүй хүнд хэлбэрийн хайрст үлд
- Ревматойд артрит
- Аплазийн цус багадалт:
- Хүнд хэлбэрийн аплазийн цус багадалт
- Нефроз хамшинж
- Энэхүү бэлдмэлийн үйлчлэгч бодис болон туслах бодист мэдрэг хүмүүст хэрэглэж болохгүй.
Дараахь өвчнүүдэд:
- Бөөрний эмгэг, хүнд хэлбэрийн халдвар, хорт хавдар
- Хайрст үлдний үеийн бөөрний дутмагшил, хүнд хэлбэрийн даралт ихсэх өвчин, хорт хавдар, хүнд хэлбэрийн халдвар
- Атопик дерматит, олон үеийн ревматойд артритийн явцад үүссэн бөөрний дутмагшил, хүнд хэлбэрийн даралт ихсэх өвчин, хорт хавдар, хүнд хэлбэрийн халдвар
- Увеит, ясны чөмөгний аплазийн үед үүссэн бөөрний дутмагшил, хүнд хэлбэрийн даралт ихсэх
- Увеит, хорт хавдартай хавсарсан тохиолдолд
- Бөөрний гэмтэл 50%-с дээш
- Элэгний хүнд хэлбэрийн эмгэг, шээсний хүчил өндөр, гиперкалеми
- 18 наснаас доош ревматойд артритаар өвчилсөн өвчтөнүүд
- Хөхүүл болон жирэмсэн эхэд хэрэглэхгүй заалттай.
Онцгойлон анхаарах тохиолдол:
- Өндөр настан
- Нярайн эмчилгээнд хэрэглэх
Хэрэглэх арга ба тун
Гаж нөлөө
Фармакодинамик
Фармакокинетик
Эмийн харилцан үйлчлэл
Анхааруулга
Жирэмсэн болон хөхүүл үе
Бусад мэдээлэл
Гишүүн болж бүх агуулгыг уншаарай.
Гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү.
Жор бичих эмчийн ангилал
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Бөөр (Ren, Nephros)
Бөөр нь хэвлийн гялтан хальсны арын зайд байрладаг шош хэлбэртэй, цуллаг хос эрхтэн юм. Нэг минутад биеэр эргэлдэх нийт цусны 20% буюу 1200 мл орчим цус бөөрөөр эргэлдэх ба энэ нь өөрийн жинтэй нь харьцуулбал хамгийн их цусан хангамжтай эрхтэн болдог.
Элэг (Hepar)
Элэг нь хамгийн том булчирхай бөгөөд хүний биеийн бодисын солилцооны төв эрхтэн юм. Элэг өрцний эгц дор байрлаж, ихэнх хэсэг нь хэвлийн баруун дээд проекцэд агуулагдах ба зүүн тал руугаа ходоодыг хүртэл нарийссан байдлаар оршино.
Зүрх судасны эрхтэн тогтолцооны анатоми (Cardiovascularsystem)
Зүрх судасны эрхтэн тогтолцоо нь цусны судас болон түүнд агуулагдаж байдаг цус, агшилт болон сулралтынхаа тусламжтайгаар цусыг хураах болон түгээх үйлдэл хийдэг булчинлаг эрхтэн болох зүрх гэсэн 3 том эрхтнээс бүтдэг онцлогтой.
Нойр булчирхай (Pancreas)
Нойр булчирхай (НБ) (Eng.: Рancreas, хуучин грек: pánkreas, πᾶν ("pán") - "бүгд", κρέας ("kréas") - "мах") нь уртаашаа хэвлийн дээд хэсэгт хөндлөн байрлалтай эрхтэн юм.
Хайрст үлд (Psoriasis)
Арьс, хумс, мөн үе мөчийг хэсэгчлэн дархлааны урвалын оролцоотойгоор үрэвсүүлдэг, ингэхдээ ялангуяа тохой, өвдөг зэрэг тэнийлгэгч гадаргуу болон үст хэсэгт зах ирмэг нь эрүүл арьснаасаа тод хязгаарлагдсан улайлт-хайрст (Eng.: erythematosquamous) бүхий толбот өөрчлөлтүүдийг (франц: plaque) үүсгэдэг онцлогтой өвчин бөгөөд амь насанд шууд аюул учруулдаггүй, өөрөөр хэлбэл хоргүй ба өвчин үүсч даамжрахад удамшлийн урьдчилсан нөхцөл байдал нөлөөтэй, архаг дахилтат явцтай өвчин юм.
Аплазийн цус багадалт (Aplastic anemia)
Аплазийн цус багадалт буюу Цус төлжилгүйтлийн цус багадалт нь гадаад, дотоод олон шалтгааны улмаас ясны чөмөгний үйл ажиллагаа дарангуйлагдан, цус үүсгэгч үүдэл эсийн тоо цөөрөх эсвэл байхгүй болсны улмаас захын цусанд панцитопени-р илэрдэг ховор тохиолддог эмгэг юм.
Нефроз хамшинж (Nephrotic syndrome)
Бөөрний түүдгэнцрийн өвчнүүд нь шээсний шинжилгээ, эмнэлзүйд Нефроз ба Нефритик гэсэн 2 хамшинжийг үүсгэдэг.
Ерөнхий хавдар судлал (General oncology)
Хавдар судлал (онкологи) нь хавдрын үүсэл, оношилгоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэлтийг судалдаг анагаах ухааны салбар юм.