Аплазийн цус багадалт (Aplastic anemia)
Аплазийн цус багадалт буюу Цус төлжилгүйтлийн цус багадалт нь гадаад, дотоод олон шалтгааны улмаас ясны чөмөгний үйл ажиллагаа дарангуйлагдан, цус үүсгэгч үүдэл эсийн тоо цөөрөх эсвэл байхгүй болсны улмаас захын цусанд панцитопени-р илэрдэг ховор тохиолддог эмгэг юм.
Эмнэлзүйд цус багадалтын хам шинж, цусархагшлын хам шинж, дархлаа дутагдлын хам шинжүүдээр илэрдэг. Дараах шалгуураас дор хаяж 2-ыг хангасан тохиолдолд Аплазийн цус багадалт оношийг тавьдаг. (Камиттагийн шалгуур) Үүнд: Гемоглобины концентраци <100 г/л, Тромбоцитын тоо <50 x 109/л, Нейтрофилийн тоо <1.5 x 109/л. Хүндийн зэргээр дунд (хүнд биш), хүнд, маш хүнд гэж ангилдаг.
Дэмжих эмчилгээ, дархлаа дарангуйлах эмчилгээ, боломжтой тохиолдолд цусны үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээг хийнэ.
- Ясны чөмөгний үйл ажиллагаа дарангуйлагдаж, цус үүсгэгч үүдэл эсийн тоо цөөрснөөс захын цусанд панцитопени илэрч, эмнэлзүйд цус багадалт, халдварт өртөмхий болох, цус гоожих хам шинжүүд илэрдэг эмгэгийг Аплазийн цус багадалт гэнэ.
- D61Бусад аплази цусбагадалOther aplastic anaemias
Тархвар зүй
Шалтгаан
Эмгэг жам
Эмнэлзүй
Ангилал
Оношилгоо
Ялган оношилгоо
Эмчилгээ
Тавилан
Хяналт
Эх сурвалж
Гишүүн болж бүх агуулгыг уншаарай.
Гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү.
Эс (Cell)
Эс бол амьд биеийн бүтэц үйл ажиллагааны үндсэн нэгж. Бүх амьд биеийг эсийн бүтцээс нь хамааруулж эукариот эсвэл прокариот хэмээн ангилдаг.
Цус багадалт (Anemia)
Цусны эргэлтэнд байх эритроцитын үнэмлэхүй тоо буурах. Шалтгаанаас нь хамааруулан янз бүрээр ангилдаг.
Цус төлжилгүйтлийн цус багадалт