Клари-БКРС (Clari-BKRS)
Хэрэглэх заалт
Бэлдмэлийг түүнд мэдрэг биетнээр үүсгэгдсэн дор дурьдагдсан хүндэвтэр хэлбэрийн халдварын үед хэрэглэнэ.
- Амьсгалын доод замын халдварууд болох гуурсан хоолойн үрэвсэл, уушгины хатгалгаа;
- Амьсгалын дээд замын халдварууд болох залгиур хоолойн үрэвсэл-фарингит, хамрын дайвар хөндийн үрэвсэл-синусит;
- Streptococcus pneumoniae, Moraxella catarrhalis, Haemophilus influenza – р үүсгэгдсэн дунд чихний үрэвслийн хүнд ба хүндэвтэр хэлбэрүүд.
- Арьс ба зөөлөн эдийн халдварууд болох –арьсан дорх давхаргын үрэвсэл,үсний уутны үрэвсэл, ёлом
- Ходоод,дээрх гэдэсний шархлааны үеийн хелокобактери устгах эмчилгээнд протоны шахуургад хориг үүсгэгч бэлдмэл болон өөр нэг антибиотиктай хавсран хэрэглэнэ.
Эсрэг заалт
- Макролидын бүлгийн анбиотикт хэт мэдрэг хүмүүст хэрэглэхийг хориглоно.
- Кларитроциныг харга мөөгний алкалоидуудтай хамт хэрэглэхгүй.
- Терфенадин, астемизол, пимозид, цисаприд зэрэг эмийг хэрэглэж байгаа хүнд хамт хэрэглэхгүй. Учир нь хамт хэрэглэх үед дээрх эмүүдийн цүсан дахь тун хэмжээнээс хэтэрч зүрхний хэм алдагдал, ховдлын тахикарди, фибрилляц үүсэх, зүрхний бичлэгт QT уртсах зэрэг эрсдэл үүсгэнэ.