Дэд гарчиг
Кларитромицин Протех (Clarithromycin Protech)
Protech Biosystems PVT., Ltd
- Эмийн хэлбэр
- Шахмал
- Жор бичих эмчийн ангилал
- B, C, D
- Олон улсын нэршил
- Кларитромицин (Clarithromycin)
Тун ба савлагаа
ЭМД-ийн хөнгөлөлт
- Үндсэн үнэ
- 1,000 төг
- ЭМД хөнгөлөлт
- 300 төг
- Даатгуулагч төлөх үнэ
- 700 төг
- Бэлдмэлд мэдрэг бичил биетнүүдээр үүсгэгдсэн амьсгалын дээд замын халдвар (тонзиллофарингит, цочмог ), амьсгалын доод замын халдвар (цочмог бронхит, архаг бронхитын сэдрэл, эмнэлгээс гадуур туссан уушгины хатгалгаа, тодорхой бус хэв шинжит уушгины хатгалгаа), дунд чихний халдвар, арьс, зөөлөн эдийн халдвар, үрэвсэлт өвчнүүдийг эмчлэх зорилгоор хэрэглэнэ. Мөн түүнчлэн ДОХ-той өвчтөнийг халдвараас урьдчилан сэргийлэх, ходоод 12 хуруу гэдэсний шархлаатай өвчтөний Н.pylori нянгийн эмчилгээнд хэрэглэхээс гадна бэлдмэлд мэдрэг бичил биетнээр үүсгэгдсэн бусад халдварын эмчилгээнд хэрэглэнэ.
- Макролидын бүлгийн анбиотикт хэт мэдрэг хүмүүст хэрэглэхийг хориглоно.
- Кларитроциныг харга мөөгний алкалоидуудтай хамт хэрэглэхгүй.
- Терфенадин, астемизол, пимозид, цисаприд зэрэг эмийг хэрэглэж байгаа хүнд хамт хэрэглэхгүй. Учир нь хамт хэрэглэх үед дээрх эмүүдийн цүсан дахь тун хэмжээнээс хэтэрч зүрхний хэм алдагдал, ховдлын тахикарди, фибрилляц үүсэх, зүрхний бичлэгт QT уртсах зэрэг эрсдэл үүсгэнэ.
Хэрэглэх арга ба тун
Гаж нөлөө
Фармакодинамик
Фармакокинетик
Эмийн харилцан үйлчлэл
Анхааруулга
Жирэмсэн болон хөхүүл үе
Бусад мэдээлэл
Гишүүн болж бүх агуулгыг уншаарай.
Гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү.
Жор бичих эмчийн ангилал
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Синусит
Хамрын дайвар хөндийн үрэвсэл; ихэвчлэн риносинусит (rhinosinusitis) хэлбэрээр үүсдэг ба гол төлөв аяндаа эдгэдэг. 3 сараас удаан үргэлжилбэл архаг хэлбэрт шилжинэ.
Уушгины үрэвсэл (Пневмони/Pneumonia)
Уушгины паренхим болон завсрын эдийг хамарсан халдварын гаралтай цочмог үрэвсэлт өвчнийг уушгины үрэвсэл гэнэ.
Арьс ба зөөлөн эдийн халдвар (Skin and soft tissue infections)
Арьс ба зөөлөн эдийн халдвар нь арьсны өнгөн хөрс, жинхэнэ арьс, арьсан доорх өөхөн давхаргыг хамардаг олон төрлийн эмгэгүүдийн бүлэг юм.
Хэсэг газрын үрэвслийн хариу урвал (Local inflammatory responses)
Үрэвсэл гэдэг нь эдийн гэмтэл үүсгэх чадвартай халдварт эмгэг төрүүлэгч, механик гэмтэл, химийн болон физикийн цочроогч хүчин зүйлүүдийн эсрэг цусны судасны оролцоотойгоор өрнөх дархлааны хамгаалах хариу урвал юм.
Дархлалын Олдмол Хомсдол/ДОХ/ (AIDS)
ХДХВ-ийн ачаалал нэмэгдэх тусам дархлааны үйл ажиллагаа унадаг. ХДХВ-ийн халдвар авсан хүмүүс оппортунист халдвар авах эрсдэл нэмэгдэж, зарим төрлийн хавдарт өртөмтгий болдог. Энэ нөхцөл байдал нь ихэвчлэн CD4 эсийн тоо 200 эс/мкл-с бага буюу Дархлалын Олдмол Хомсдолын үед тохиолддог. Үүнийг ДОХ-г тодорхойлох нөхцөл байдал хэмээн нэрлэдэг.
Ходоод (Gaster)
Ходоод (Gaster) нь хоол боловсруулах замын хамгийн өргөн хэсэг ба улаан хоолойгоор дамжин ирсэн хоолонд анхан шатны боловсруулалт хийн, цааш шилжих хүртэл хадгална. Ингэхдээ ходоодны булчирхайнаас ялгарсан хүчлийн тусламжтай бүхэл хатуу зүйл нь шингэрэн зутан холимог болдог. Ходоод нь pars anterior, pars posterior гэсэн хоёр ханатай ба амсар (Pars cardiaca), ёроол (Fundus gastricus), их бие …
Мөөг судлал (General mycology)
Мөөг (Fungi) нь эукариот бүтэцтэй, гетеротроф амьдралтай, органик бодисыг гаднах ферментээр задалж шимэгдүүлдэг, хүрээлэн буй орчинд өргөн тархсан, ихэнх нь сапрофит амьдралтай амьд биетүүд юм.
Зүрх судасны эрхтэн тогтолцооны анатоми (Cardiovascularsystem)
Зүрх судасны эрхтэн тогтолцоо нь цусны судас болон түүнд агуулагдаж байдаг цус, агшилт болон сулралтынхаа тусламжтайгаар цусыг хураах болон түгээх үйлдэл хийдэг булчинлаг эрхтэн болох зүрх гэсэн 3 том эрхтнээс бүтдэг онцлогтой.