Клавомид 250мг (Clavomid 250mg)
- B, C, D
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд,
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлэгүүд,
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулагдсан.
Хэрэглэх заалт
Клавомид нь антибиотик бөгөөд халдвар үүсгэдэг бактерийг устгадаг. Энэ нь амоксициллин, клавуланы хүчил гэсэн хоёр өөр нэгдлийг агуулдаг. Амоксициллин нь “пенициллин” гэж нэрлэгддэг эмийн бүлэгт багтдаг бөгөөд бактерийн өсөлт үржлийг зогсоодог (идэвхгүй болгох). Өөр нэг идэвхтэй бүрэлдэхүүн хэсэг (клавуланикацид) нь мөн бактерийн өсөлт үржлийг зогсооно.
- Клавомидыг насанд хүрэгчид болон хүүхдүүдэд дараах халдварыг эмчлэхэд хэрэглэдэг
- Синусын халдварууд.
- Шүдний халдварууд
- Шээсний замын халдварууд.
- Арьсны халдварууд
Эсрэг заалт
- Хэрэв та амоксациллин, клавуланы хүчил, пенициллинд эсвэл эмийн найрлага дах бусад нэгдэлд (6-р хэсгийг үзнэ үү) харшилтай.
- Хэрэв танд бусад антибиотикийн хэрэглээнд хүнд хэлбэрийн харшлын урвал (хэт мэдрэгшил) илэрсэн. Үүнд арьсны тууралт, нүүр, хүзүү хавагнах зэрэг орно.
- Хэрэв та антибиотикийн хэрэглээнд шарлалт (арьс салст шарлах) үүссэн эсвэл элэгний эмгэгтэй.