Дэд гарчиг
КоВальсар-Денк (CoValsar)
Denk Pharma GmbH & Co.KG
- Эмийн хэлбэр
- Шахмал
- Жор бичих эмчийн ангилал
- B, C, D
- Олон улсын нэршил
- Валсартан + гидрохлоротиазид (Valsartan + hydrochlorothiazide)
Тун ба савлагаа
ЭМД-ийн хөнгөлөлт
- Үндсэн үнэ
- 500 төг
- ЭМД хөнгөлөлт
- 150 төг
- Даатгуулагч төлөх үнэ
- 350 төг
- КоВалсар-Денк 80/12.5 нимгэн бүрхүүлтэй шахмал нь болон гидрохлортиазид хэмээх 2 үйлчлэгч бодис агуулдаг. Эдгээр бодисууд нь цусны өндөр даралтыг (цусны даралт ихсэлт) хянахад тусална.
- Валсартан нь цусны өндөр даралтыг хянахад тусалдаг “ангиотензин II-ийн рецепторыг хориглогч” эмийн бүлэгт хамаардаг. Ангиотензин II гэдэг нь судсыг нарийсгаж улмаар цусны даралтыг ихэсгэдэг бие махбодод үүсдэг бодис юм. Валсартан нь ангиотензин II-ийн энэ үйлдлийг хориглодог. Үүний үр дүнд цусны судас өргөсөж цусны даралт буурна.
- Гидрохлортиазид нь тиазидын бүлгийн шээс хөөх эмийн бүлэгт (түүнчлэн “усан шахмал” гэдгээр нь мэддэг) хамаардаг. Гидрохлортиазид ялгарах шээсний хэмжээг нэмэгдүүлж цусны даралтыг бууруулдаг.
- КоВалсар-Денк 80/12.5 бэлдмэлийг найрлага дахь бодисуудыг дангаар нь хэрэглэхэд хангалттай хянагдахгүй байгаа цусны өндөр даралтын эмчилгээнд хэрэглэнэ.
- Цусны өндөр даралт нь зүрх ба артерын судасны ачааллыг ихэсгэдэг. Хэрэв эмчлэхгүй бол энэ нь тархи, зүрх, бөөрний цусны судсыг гэмтээж улмаар цус харвалт, зүрх ба бөөрний дутагдалд хүргэнэ. Түүнчлэн цусны өндөр даралт нь зүрхний шигдээсийн эрсдлийг нэмэгдүүлдэг. Цусны даралтыг хэвийн хэмжээнд хүртэл бууруулснаар эдгээр эмгэг үүсэх эрсдлийг багасгана.
- Үйлчлэгч бодис, сульфонамидын уламжлалын бэлдмэл (химийн бүтцийн хувьд гидрохлортиазидтай хамаатай бодис), шар буурцаг, газрын самар болон бэлдмэлийн найрлага дахь бусад туслах бодист (6-р хэсэгт жагсаасан)харшилтайхүмүүс
- 3 сараас дээш хугацаатай жирэмсэн эмэгтэйчүүд (КоВалсар-Денк 80/12.5 бэлдмэлийг жирэмсний эрт үед хэрэглэхээс зайлсхийх нь зүйтэй. Жирэмсэн үеийн хэрэглээ хэсгээс үз)
- Хүнд явцтай элэгний эмгэгтэй хүмүүс
- Хүнд явцтай бөөрний эмгэгтэй хүмүүс
- Шээсний ялгаралт саатах
- Хиймэл бөөртэй эмчилгээ хийлгэж буй хүмүүс
- Эмчилгээ хийлгэж байгаа боловч цусан дахь натри ба калийн түвшин хэвийн хэмжээнээс бага эсвэл цусан дахь кальцийн хэмжээ хэвийн хэмжээнээс их байгаа бол
- Тулай өвчтэй хүмүүс
- Чихрийн шижин, бөөрний үйл ажиллагааны алдагдалтай болон алискирен агуулсан цусны даралт бууруулдаг бэлдмэл хэрэглэж буй хүмүүс
Хэрэв эдгээр эмгэгийн аль нэг нь танд байгаа бол бэлдмэлийг хэрэглэхгүй ба эмчдээ мэдэгдэж ярилцана.
Хэрэглэх арга ба тун
Гаж нөлөө
Эмийн харилцан үйлчлэл
Анхааруулга
Жирэмсэн болон хөхүүл үе
Бусад мэдээлэл
Гишүүн болж бүх агуулгыг уншаарай.
Гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү.
Жор бичих эмчийн ангилал
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Эм
Валсартан (Valsartan)
Ренин-ангиотензины тогтолцоонд нөлөөлөх эм › Дан найрлагатай ангиотензин II рецепторын хориглогч
Артерийн гипертензи (Arterial hypertension)
Хамгийн багадаа 3 удаагийн ирэлтийн үзлэгт (1 удаагийн ирэлтэнд 2-3 удаагийн хэмжилт хийх), нийт 4-6 удаагийн хэмжилтээр систолын даралт ≥ 130 мм МУБ ба диастолын даралт ≥ 80 мм МУБ байх.
Зүрх судасны эрхтэн тогтолцооны анатоми (Cardiovascularsystem)
Зүрх судасны эрхтэн тогтолцоо нь цусны судас болон түүнд агуулагдаж байдаг цус, агшилт болон сулралтынхаа тусламжтайгаар цусыг хураах болон түгээх үйлдэл хийдэг булчинлаг эрхтэн болох зүрх гэсэн 3 том эрхтнээс бүтдэг онцлогтой.
Бөөр (Ren, Nephros)