Стрептомицин (Streptomycin)
- Жороор олгох нөхцөл
- Жортой
- ATC код
- J01GA01
- Фармакологийн ангилал
- J01GA · Стрептомицин
- Эмчилгээний бүлэг
- J01 · Системийн бактерийн халдварын эсрэг эм
- Сонсгол болон тэнцвэрийн мэдрэл, бөөрөнд хоруу нөлөөтэй. Сонсгол, тэнцвэр, бөөр болон цусан дахь эмийн хэмжээг хянана.
- Мэдрэл-булчингийн хориг болон амьсгалын саажилт үүсч болно.
- Сүрьеэгийн үед дангаар хэрэглэхгүй. Үндэсний сүрьеэгийн эмчилгээний хөтөлбөрийн хосолсон горимыг дагана.
Бөөрний үйл ажиллагаа (DANI)
- Стрептомицин бөөрөөр ялгардаг тул бөөрний үйл ажиллагаа буурсан үед тунгийн зайг уртасгаж, цусан дахь эмийн хэмжээг хянана.
- Диализ хийлгэдэг өвчтөнд тунг диализын хуваарьт тохируулна.
Элэгний үйл ажиллагаа (DALI)
- Элэгний үйл ажиллагаа буурсан үед тогтсон тунгийн өөрчлөлт байдаггүй.
- Асцит эсвэл бөөрний дутагдал хавсарсан үед цусан дахь эмийн хэмжээнд тулгуурлан тунг тохируулна.
Ахмад настанд хэрэглэх нь
- Нас ахихад сонсгол, тэнцвэр болон бөөрний хоруу нөлөөний эрсдэл нэмэгдэнэ.
- Бөөрний үйл ажиллагаа, сонсгол болон унах эрсдэлийг тогтмол хянана.
Жирэмсэн болон хөхүүл үе
Жирэмсэн үе
- Ихэсээр нэвтэрч, урагт эргэлт буцалтгүй сонсголын гэмтэл үүсгэж болох тул жирэмсэн үед хэрэглэхгүй.
Хөхүүл үе
Бөөр (Ren, Nephros)
Бөөр нь хэвлийн гялтан хальсны арын зайд байрладаг шош хэлбэртэй, цуллаг хос эрхтэн юм. Нэг минутад биеэр эргэлдэх нийт цусны 20% буюу 1200 мл орчим цус бөөрөөр эргэлдэх ба энэ нь өөрийн жинтэй нь харьцуулбал хамгийн их цусан хангамжтай эрхтэн болдог.
Бөөр орлуулах эмчилгээ/Гемодиализ (Renal replacement therapy/Hemodialysis)
Бөөрний архаг өвчин төгсгөлийн шат (БАӨТШ) болон Бөөрний цочмог гэмтэл (БЦГ) үед бөөрний үйл ажиллагааг дэмжих, орлуулах зорилгоор хэрэглэдэг эмчилгээг "бөөр орлуулах эмчилгээ (БОЭ)" гэнэ. БОЭ нь диализ, гемофильтраци, бөөр шилжүүлэн суулгах эмчилгээ гэсэн үндсэн 3 төрөлтэй.
Элэг (Hepar)
Элэг нь хамгийн том булчирхай бөгөөд хүний биеийн бодисын солилцооны төв эрхтэн юм. Элэг өрцний эгц дор байрлаж, ихэнх хэсэг нь хэвлийн баруун дээд проекцэд агуулагдах ба зүүн тал руугаа ходоодыг хүртэл нарийссан байдлаар оршино.